Сонирхолтой бөгөөд баялаг цуглуулгуудын эзэд

0

Сонирхолтой бөгөөд баялаг цуглуулгуудын эзэд

Хүн болгонд л хүүхэд байхдаа би тийм юм цуглуулах дуртай байсан гэсэн дурсамж байдаг, тэмдэг, марк, чулуу, түлхүүрийн оосор гээд л өөртөө таалагдсан болгоныг цуглуулах нь хүүхдийн зан ч яваа яваандаа өсөж том болохын хирээр аажим аажмаар мартагдан хаягдах нь бий. Гэхдээ хорвоо дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон өөр өөр юм хойно энд хэн нэг нь бага насныхаа цуглуулгыг хаа нэгтээ хаяж орхиод мартчихсан байхад хорвоогийн нөгөө өнцөгт өөр хэн нэгэн насан эцэс болтлоо цуглуулсаар, арвижуулсаар байдаг. Янз бүрийн л цуглуулгатай хүмүүс байдаг ч энэ удаад бид тамхины хайрцаг, шар айрагны аяга, кино камер, Pokemon тоглоом, PEZ хэмээх чихрийн сав, резин нугас, тоглоомон шар шувуу, View-Master хэмээх 3D зургийн тоглоомон төхөөрөмж, түлхүүрийн оосор мөн Санта-Клаусын баялаг цуглуулгатай цуглуулагчдын тухай фото мэдээллийг хүргэж байна.

Wang Guohua гэгч энэ хятад эр 2003 оноос эхлэх тамхины хайрцаг цуглуулж эхэлжээ. Одоогоор түүний цуглуулга 30.000-д хүрээд байгаа ба Хятадын Zhejiang мужийн Hangzhou хотод байдаг гэрт нь 10 орны 100 гаруй компанид үйлдвэрлэсэн тамхины хайрцагнууд байгаа гэнэ.

Германы Cuxhaven хотын фермер Heinrich Kath гэгч энэ эрхэм 20.000 гаруй шар айрагны аяга цуглуулжээ. Хэдийгээр тэр өөрєє шар айраг уудаггүй ч гэсэн 1997 оноос эхлэн шар айрагны аяга цуглуулж эхэлсэн байна.

Грекийн Афин хотын иргэн, тэтгэвэрт гарсан шуудан зөөгч, 78 настай Dimitris Pistiolas кино камер цуглуулдаг юм байна. Түүний камерын тоо 937-д хүрээд байгаа аж.

13 настайгаасаа эхлэн Pokemon тоглоом цуглуулж эхэлсэн Lisa Courtney-гийн цуглуулга одоо 12.113 ширхэг Pokemon-оос бүрдэж байгаа юм байна. Одоо 21 настай британи бүсгүйн цуглуулга Гиннесийн номонд энэ онд бүртгэгдсэн юм.

АНУ-ын Maine мужийн иргэн Ron Hood австрийн PEZ брэндийн тоглоомтой чихрийн сав цуглуулдаг. Тэрээр АНУ-ын Lewiston хотод байх гэрийнхээ доод талын хонгилыг өөрийн цуглуулгын музей болгож засаж тохижуулсан бөгөөд тэнд нь 3.000 гаруй чихрийн сав байгаа юм байна.

Valli Hammer гэгч энэ эмэгтэй резинэн нугас цуглуулах хоббитой. Түүний цуглуулганд дахин давтагдсан, яг ижилхэн нугас нэг ч байхгүй бөгөөд өдгөө 2.469-д хүрээд байгаа аж.

Дэлхийн хамгийн олон шар шувууны эзэн бол Pam Barker гэгч эмэгтэй юм. Түүнд 18.000 гаруй шар шувуун эд зүйлс байгаа гэнэ.

Cincinnati хотын оршин суугч Mary Ann Sell 40.000 ширхэг View-Master хэмээх 3D зургийн төхөөрөмж цуглуулсан нэгэн. Тэрээр дэлхийн хамгийн олон View-Master цуглуулагчдын нэгд тооцогдож байгаа юм.

Доорх зурган дээр эрийг Ron Tyler гэдэг. Тэрээр 41 жилийн тэртээ Вьетнамд нисдэг тэрэгний буудагчийн үүрэг гүйцэтгэдэг байх үедээ АНУ-ын цэргүүдэд сэтгэл санааны болон зугаа цэнгэлийн үйлчилгээ үзүүлдэг USO хэмээх ашгийн бус байгууллагаас гаргасан нэгэн түлхүүрийн оосор худалдан авчээ. Тэр цагаас хойш Ron түлхүүрийн оосор цуглуулах болсон байна.

Sharon Badgley гэгч энэ эмэгтэй хүүхэд бүрийн хайртай Santa Claus-ыг цуглуулдаг. Түүний цуглуулганд одоо 6.000 ширхэг Santa Claus байгаа гэнэ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. DaredeviliN

    2010/05/17 at 18:02

    wow nice ain))

  2. hurlee_sun

    2010/05/17 at 18:07

    [font=Comic Sans MS][size=medium][color=000080]huuh. nadaa neleen heden aaruulnii tsugluulga baina. yag odoo. kkkk
    eden shig iim ym tsugluulj chadkuumdaa. chaddagaar n alt l tsugluulhiimdaa. :-x [/color][/size][/font]

  3. undaaak

    2010/05/17 at 18:08

    goel yum bndaa

    [ Зассан: undaaak , өдөр 2010/5/17 19:13 ]

  4. zaika_kitty

    2010/05/17 at 18:15

    goy yumaaaa :-x :-x :-x :-x :-x

  5. LillLove

    2010/05/17 at 18:21

    hoho goy umoo mng d iim um bdg ch bolosoi etr

  6. ononbaatar

    2010/05/17 at 18:36

    goy yumaa
    hairan mungu gej t1tuul
    yahav :)) :-x

  7. LedaTokyo

    2010/05/17 at 18:41

    [color=0000FF][font=Comic Sans MS][size=xx-large]boon hog ain kk[/size][/font][/color]

  8. jerry-man

    2010/05/17 at 18:41

    Yoo Nice yum aa

  9. lebron28

    2010/05/17 at 18:43

    WoW

  10. bamihhdd

    2010/05/17 at 18:47

    WoW NicE!!!

  11. shinee_15

    2010/05/17 at 19:50

    [marqv][font=Arial][size=xx-large][color=FF0040][justify][s][b]XopoM ч холдомгүй :146:[/b][/s][/justify][/color][/size][/font][/marqv]

  12. xoosh

    2010/05/17 at 21:25

    [b]bi ch bas tsuluulga tai [/b][i][/i]

    [ Зассан: xoosh , өдөр 2010/5/17 22:26 ]

  13. hurlee_sun

    2010/05/17 at 21:37

    [font=Comic Sans MS][size=medium][color=000080]hehe ene dewrүүn gishүүn gehdee dawruun gishүүn bna shүү. kkkk[/color][/size][/font]

    [ Зассан: hurlee_sun , өдөр 2010/5/17 22:38 ]

  14. _V_

    2010/05/17 at 21:54

    Ene hvmүүs shig neg zvil tsugluuldgiin bilүү?kkk :-o

  15. doogii0118

    2010/05/18 at 11:03

    laitai ain

  16. GaraGaraGo

    2010/05/18 at 12:34

    ;-)

  17. Black_Hawk

    2010/05/18 at 15:19

    TNx

  18. xeno

    2010/05/18 at 17:21

    goe yumaa yamar neg yum tsugluulah heregtei yum bn daa jishee ni jajilsan bohio ch yumuu

  19. moochii

    2010/05/18 at 17:47

    bayrlaw

  20. Bayaraa_9884

    2010/05/18 at 18:05

    bas hachin l yum

  21. AngelAsokoo

    2010/05/19 at 08:18

    idevhtei yumaa

  22. ariunsuld

    2010/05/19 at 09:26

    Sonirhol ni hetreed don bolchihson humuus baina doo…

  23. Enkhbayar_gal

    2010/05/19 at 12:00

    uu laitai

  24. TheLibertines

    2010/05/19 at 19:32

    [size=medium][color=004000]Xuxu miniihch udii bnadoo[/color][/size]

  25. tevtenger

    2010/05/21 at 18:02

    wow medsen bol ertnees ahiinhaa tatsan tamhinii hairzgiig zugluuldag baij tegsen bol odoo ter hyatadaas olon tamhinii hairtsagtai biihgu yu :-)

  26. Alert

    2010/05/27 at 22:24

    yooy gaj gaj hvmүүs bhiin ma te

  27. urtaka_1208

    2010/07/15 at 16:44

    ho ;-) neree manai duu chin togloomon mashinii tsugluulagtai sh d keke :-)

  28. gamez

    2010/09/16 at 08:00

    lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *