Яг л бидэн шиг энгийн амьдралаар амьдардаг 10 алдартнууд. Баян чинээлэг, олны танил боллоо гээд тэд бусдаас ялгарахыг хүссэнгүй

1

Холливудын (өөр бусад салбарын одууд ч мөн хамаарна) оддын амьдрал гэхээр л бид аварга том байшин, үнэтэй ресторан, ганган машин бас үнэтэй хувцас гэж төсөөлдөг. Зарим нэгнийх нь хувьд ийм тансаг амьдралтай байж болно. Гэхдээ хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй ч гэлээ маш даруухан амьдардаг одууд ч бас цөөнгүй бий. Таны огт төсөөлж байгаагүй одууд шүү. Тэд энэ амьдралыг сонгосон нь өөрийн шалтгаантай ч тэднийг нэг л зүйл нэгтгэнэ: мөнгөнд ариг гамтай хандах.

Энэхүү нийтлэлийг бэлдэж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгож өгөөгүй юм. Эд хөрөнгөө бүрэн ашиглах ёстой юм уу, эсвэл жирийн иргэд шиг амьдрах нь зөв юм уу? Та юу гэж бодож байна?

Адель

© adele / Instagram

Өөрийн дуу хөгжмийн амжилтаараа Гиннесийн номд багтсан дуучин маш даруухан амьдралаар амьдардаг. Үнэтэй хувцас өмсөхгүй, тансаг дарвуулт онгоц дээр зураг даруулахгүй, бас хувийн наран шарлагын газар ч эзэмшдэггүй. Дуучин бүсгүй Саймон Конеккигээс салаад удаагүй, хүүгээ ганцаараа өсгөж байна. Үүний зэрэгцээ шүтэн бишрэгчдээ дуугаараа баярлуулсаар л явна.

 

Тайра Бэнкс

© tyrabanks / Instagram

Супер модель асан, “America’s Next Top Model” шоуны үндэслэгчийн банкин дахь хадгаламжийн дүн багагүй олон оронтой, гэхдээ тэрээр өөрийнхөө тухай ингэж ярьсан байдаг: “Би нягтлан бодогчоосоо асуудаг юм, ямар нэгэн зүйл худалдаж авах хүсэл төрвөл болох уу гэж зөвшөөрөл авдаг. Хариуд нь тэр инээдэг. Тийм ээ, би хэмнэхийг хүсдэг, угаасаа л тийм байсан”. Од хүн хажуугийн буланд байгаа түргэн хоолны газар орж хоол идэж яагаад болохгүй гэж, үнэтэй таблет хэрэглэхийн оронд цаасан тэмдэглэлийн дэвтэр хэрэглэж яагаад болохгүй гэж эсвэл зочид буудлын саван, шампунийг авч болно биз дээ? Түүнтэй цуг ажилладаг зарим нэг хүмүүс ийм хэмнэлтийг зэмлэдэг, харин бидний хувьд хүн өөрийнхөө мөнгийг яаж үрэх нь түүний л хэрэг.

 

Эштон Кутчер болон Мила Кунис

© aplusk / Instagram

Мила Кунис болон Эштон Кутчер нар мөнгийг маш ухамсартайгаар зарцуулдаг. Тэдний амжилтад хүрсэн зам дардан байгаагүй, тиймдээ ч мөнгөнд гамтай хандах болжээ. Тэд даруухан амьдрахыг хүсдэг, хүүхдүүдээ ч ингэж хүмүүжүүлж байна. Яагаад гэвэл хүүхдүүдэд өвлөгдөх хөрөнгө гэж байхгүй, бүгд сайн санааны үйлсэд хандивлагдана.

 

Кристен Белл болон Дэкс Шепард

© kristenanniebell / Instagram

Жүжигчин бүсгүй бас л алдартай нөхөртэйгөө цуг хэмнэлттэй амьдралаараа алдаршсан. 18 сая орчим долларын хөрөнгөтэй гэгдэх энэ гэр бүл өөрсдийн хуримдаа 140 доллар л зарцуулсан гэдэг. Кристенийн хэлснээр: “Нөхөр бид хоёр – хэмнэлттэй хөдөөний залуус, үүнээсээ огт ичдэггүй” гэжээ.

 

Тоби Магуайр

© obias Vincent Maguire / wikipedia

Тоби Магуайр – Хүн-Аалзын дүрийг бүтээсэн жүжигчдээс хамгийн их алдаршсан нь, түүний бага нас ядуу өнгөрсөн гэдэг. Хүнд хэцүү амьдрал түүнд өөрийн ул мөрийг үлдээж, алдартай од маань санхүүгийн хувьд өндөр боломжтой ч гэсэн гэр бүлтэйгээ даруухан амьдарч байна. Өөрийн хөрөнгөө боломжит хөрөнгө оруулалтад оруулдаг. “Би олсон бүх мөнгөө залуу насандаа үрэн таран хийж дуусгаад хөгширсөн хойноо продюсеруудаас ямар нэгэн дүр олоод өгөөч гэж гуймааргүй байна. Одоо хүчтэй байгаа дээрээ мөнгө олж чадвал өтөл насанд ч хэрэгтэй, хүүхдүүддээ ч юм үлдээх боломжтой” гэж Тоби хэлжээ.

 

 

Рене Зеллвегер

© What/If / Atlas Entertainment

Магуайрын адил Рене Зеллвегер ядуу айлд өссөн тул мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Залуу насандаа зөөгч хийж амиа залгуулдаг байсан нь одоо ч мөнгөнд хандах хандлагыг нь өөрчлөөгүй байна. Тэрээр үнэтэй дизайнерын хувцас худалдаж авах дургүй, харин аливаа хямдрал, урамшууллыг бол алдахгүй. Гэртээ цахилгааны хэрэглээг ч өөрийн хэрээр хэмнэхийг хичээдэг. Өндөр орлоготой тэрээр сайн үйлсэд ихийг хандивладаг нэгэн.

 

Сара Мишель Геллар

© sarahmgellar / Instagram

Жүжигчин бүсгүй өөрийнхөө хэмнэлттэй зан чанараас огт ичдэггүй, харин ч нөхөр болох бага Фредди Принцтэйгээ хамтран сайн санааны үйлсэд их хэмжээний мөнгө хандивладаг: “Өөрөө юу ч үгүй байхдаа ч гэсэн бусдад заавал тусалж байгаарай гэж ээж минь захидаг байлаа. Би одоо хангалуун амьдарч байна. Тэгэхээр өөрийнхөө мөнгөнөөс талыг нь хэрэгтэй хүнд нь зарцуулахад дэлхийн хүмүүсийн амьдрал бага ч болов сайжрах болов уу гэж бодох юм”.

 

Билл Мюррей

© William Murray / wikipedia

Домогт одын хөрөнгө хэдэн саяар тоологдоно. Билл машин, шоппинг зэрэгт их мөнгө огт зарахгүй, тэр ч бүү хэл агентын үйлчилгээ ч авдаггүй нэгэн. Хэрвээ хэн нэгэн найруулагч түүнд дүр санал болгохыг хүсвэл шууд л Билл рүү залгана. Үүнээс гадна өөр бусад үйлдлүүд ч гэсэн (жишээ нь, ойрхон болж байгаа хуримын ёслолд очно эсвэл бейсболын тэмцээний тасалбар зараад зогсож байна) түүнийг бусдаас онцгойруулдаг юм.

 

Роберт Паттинсон

© girlstuff411 / twitter

Роберт Паттинсон – эрэлт хэрэгцээ ихтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг, өөрөөр хэлбэл өндөр орлоготой, яаж л тансаглавал тансаглах хөрөнгөтэй хүн. Гэхдээ тэр тэгэх хүн огт биш. Од залуу их даруухан амьдралтай, үнэтэй ресторанаар зочлохгүй, оддын цугларах үдэшлэгт ч бараг үзэгдэхгүй. Гэхдээ түүнтэй метро эсвэл энгийн нэг жижиг кафед сууж байгаатай таарч болно (шүтэн бишрэгчид нь бөөн баяр). Үүнээс гадна Робын өдөр тутмын хувцаслалт ч энгийн, ёслолын арга хэмжээнд ирээд сууж байгааг нь харахад өөрт нь их л эвгүй байгаа нь илт байдаг.

 

Марк Цукерберг

© zuck / Instagram

Facebook-ийг үндэслэгч залуу хэдий дэлхийн хамгийн баян хүмүүсийн айргийн тавд багтдаг ч гэлээ гэр бүлтэйгээ даруухан амьдрахыг эрмэлздэг. Өөрийн хөрөнгөөсөө Chan Zuckerberg Initiative (эхнэр Присциллатай хамтран уг санг байгуулсан бөгөөд хамтран удирддаг) сан болон өөр бусад сангуудад их хэмжээгээр хандивладаг.

Саятан залуу үнэтэй биш машинаар явах дуртай, саяхан эхнэртэйгээ Costco (хямд үнээрээ алдартай) супермаркетад явж байгаатай нь хүмүүс таарсан байна. Гэртээ ямар нэгэн цахилгаан хэрэгсэл авахаар явж байсан нь тэр аж. Цукерберг өөрөө эд хөрөнгөний талаар дараах бодолтой: “Хэнд ч хэмжээлшгүй их мөнгө байх хэрэггүй. Ямар нэгэн сайхан зүйл хийж байгаадаа хүн урамшуулал авах ёстой, гэхдээ үүнийгээ ямар ч хэрэгцээгүй хуримтлуулах нь огт утгагүй” гэжээ.

Та эдгээр хүмүүсийн талаар юу гэж бодож байна?

15
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Дэмбэрэл Энхмэнд

    Дэмбэрэл Энхмэнд

    2020/03/05 at 22:38

    Киану Рийвез байх ёстой доо

  2. Sanduijaw Nyamdawaa

    Sanduijaw Nyamdawaa

    2020/03/08 at 11:16

    Ediin zasgiin bolowsroliin undur medremj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *