Хэтэрхий урт хэлнийхээ зургийг постлоод, жилд 100,000 доллар халаасалдаг эмэгтэй. Бурхны өгөгдлөөр бурзайтлаа баяжина гэдэг л энэ байх даа!

1

Амжилттай сошиал нөлөөлөгч байхын тулд ямар нэгэн өвөрмөц зүйл танд байх хэрэгтэй – энэ бол бага зэрэг эргэлзээтэй асуудал. Сонирхолтой нь үүнийг бодит амьдрал дээр нэгэн эмэгтэй харуулж чадаж байгаа бөгөөд тэр ичиж зоволгүй өөрийн хэвийн бус эд эрхтнийхээ зургийг бусадтай хуваалцдаг байна. Энэ эмэгтэйн хэл хэтэрхий урт бөгөөд тэр уг эрхтнийхээ тусламжтай жилд 100,000 долларыг төвөггүй халаасалдаг ажээ.

Флоридагийн Уэст Палм Бич гэх газар амьдардаг 21 настай Mikayla Saravia сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татах болжээ. Учир нь түүний хэл итгэхийн аргагүй урт буюу 16 см. Ийм өвөрмөц эрхтнийхээ ачаар тэр багагүй мөнгийг өөрийн болгож байгаад гайхах зүйл алга.

kkvsh / Instagram

Тэр өөрийнхөө хэлийг дундаж уртаас хавьгүй илүү болохыг багадаа мэдсэн байна. Өөрийнхөө хэвийн бус эрхтнийг алдаршуулахын тулд тэр Инстаграм хаяг нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар аль хэдийнээ 2 сая дагагчтай болжээ. Дээрээс нь нэмж хэлэхэд түүнд мөн албан ёсны “YouTube” суваг байдаг юм байна.

 

 

Тэгвэл Saravia урт хэлнийхээ тусламжтай хичнээн хэмжээний мөнгө олж чаддаг вэ? Залуу бүсгүйн хэлж байгаагаар тэр олон төрлийн хоол хүнс хэлээрээ долоож буй зураг болон бичлэг оруулах бүрдээ 900-3000 долларыг өөрийн болгодог гэнэ. Хийхэд бага зэрэг этгээд ажил – гэсэн хэдий ч Saravia энэ ажлыг маш сайн хийж чаддаг.

kkvsh / Instagram

Сонирхолтой нь Saravia хэлээ өөр хэд хэдэн арга замаар ашигладаг байна. Инстаграмын нөлөөлөгч тэрээр Tom Hardy-гийн тоглосон кино нээлтээ хийсний дараа Venom-ийн дүрд хувирахаар шийджээ. Тэр урт хэлтэй учир энэ дүр яг тохирох биз ээ.

Та түүний урт хэлийг юу гэж бодож байна вэ? Танд мөнгө олж болох өвөрмөц зүйл бий юу?

5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *