Байцааны хүний бие организмд үзүүлэх ашигтай талууд

3

Байцаа нь бидний бие организмд маш их хэрэгтэй, олон янзын витамин, микро элемент агуулдаг гэдгийг бараг бүгд л мэднэ. Гэхдээ түүний ашигтай тал нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Шинжлэх ухааны зарим судалгаагаар байцаа нь биднийг зарим нэг хорт хавдраас ч хүртэл хамгаалдаг байна. Ийм судалгаа хийх нөхцөл нь Польш парадокс хэмээх зүйлээс үүдэлтэй юм.

Энэхүү парадокс нь: (батлагдаагүй мэдээгээр) Польшид хөхний хорт хавдар АНУ-аас хамаагүй бага байдаг гэнэ. Гэхдээ польш бүсгүйчүүд АНУ-д очоод хөхний хорт хавдраар адилхан хэмжээгээр өвчилдөг байна. Энэ нь Польшид дарсан байцаа их хэрэглэдэг, харин АНУ-д энэ хүнс хориглогдсон байдагтай холбоотой юм.

Энэ тухай албан ёсны мэдээ үгүй учир үүнд итгэх эсэх нь таны хэрэг. Харин байцааны ашигтай талыг үгүйсгэх нь утгагүй зүйл. Ингээд энэ удаа яагаад байцааг хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг болон түүний бусад ашигтай талын тухай ярилцъя.

 

Байцааны хүний бие организмд үзүүлэх ашигтай талууд

Байцаа нь их хүчтэй хүнс бөгөөд түүний навчинд элэг ходоодонд бий болсон хортой нэгдлийг устгах, хорт хавдрын эд эсийг саармагжуулах чанартай глюкозинолат ихээр байна. Ийм учраас байцаа нь зарим төрлийн хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүний дотор хөхний хорт хавдар орно.

Хөхний хавдраас гадна уушгины, давсагны, бүдүүн гэдэсний зэрэг олон эрхтний хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Түүний хорт хавдрын эсрэг үйлчилгээ нь маш олон талтай. Мөн байцаа нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаанд маш сайн нөлөө үзүүлдэг. Хеликобактер болон бусад бактерийг дардаг чанараараа байцаа нь ходоодны шарх, хорт хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээтэй байна.

Эдгээрээс гадна олон төрлийн витамин, антиоксидант зэрэг үй олноороо байдаг хэрэгтэй зүйлийг бас хэлэх нь зөв. 100 гр байцаанд хүний нэг өдрийн хэрэгцээний К болон С витамин, эмэгтэй хүнд маш хэрэгтэй фолийн хүчил, омега-3 хүчил зэрэг ихээр байдаг.

Эдгээр бодис нь зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй, чихрийн шижингийн 2-р төрлийн эсрэг хамгаалах үйлчилгээтэй билээ. Байцаанд байх их хэмжээний шүлтлэг давс нь цусыг шүлтжүүлэх ба ингэснээр бие организм глюкозыг инсулингүйгээр шингээх боломжтой болдог байна.

Гэхдээ яг ямар байцааг ямар байдлаар хэрэглэх нь зөв бэ?

Олон төрлийн мэдээллийг хараад хэлэхэд байцааг ямар ч байдлаар, ямар ч төрлийг нь хэрэглэх нь сайн гэж итгэлтэй хэлэх байна. Брокколи дээр олон судалгаа хийсэн бөгөөд энэ байцаа нь маш их ач холбогдолтой гэж дүгнэлт гарсан байдаг.

Мөн энгийн цагаан байцаа ч ашиг тусын хувьд түүнээс дутахгүй ба хэрэгтэй бодис түүнд их хэмжээгээр бий. Өөрийн дуртай байцааны төрлөө сонгоод хүссэнээрээ ид. Гэхдээ халуун байдлаар байцааг болгох нь ихээхэн хэмжээний витаминыг үгүй болгодог гэдгийг санаарай.

Дарсан байцааны тухайд онцгойлж хэлэх зүйл бий бөгөөд энэ нь өнөөх Польш парадоксын гол “буруутан” нь юм. Энэ нь зөвхөн давсалсан биш, дарах явцад нэмэлт олон шинэ, ашигтай химийн нэгдэл бий болсон бүтээгдэхүүн. Чухам эдгээр нэгдэл нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг, хорт хавдрын эд эс өсөж үржих, бий болоход ихээхэн саад хаалт болдог байна. Тиймээс дарсан байцааны ашиг тус маш их бөгөөд үүнийг ардын эмчилгээ ч баталсан байдаг.

Дарсан байцааны шүүс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Мөн ходоодны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй бөгөөд “муу“ холестериныг биеэс гадагшлуулна.

Ер нь маш олон ашигтай талтай бөгөөд хэрвээ та байцаа дарж чаддаггүй бол одоо хийж сурах цаг болжээ.

Байцаа бол байгаль дэлхийгээс бидэнд өгсөн бэлэг юм. Эдгээр зүйлийг та мэдсэнээр байцааг өдөр болгон хэрэглэж байх болно, үгүйдээ л гэхэд долоо хоногт нэг бус удаа хүнсэндээ хэрэглэж байх болно гэж найдаж байна. Ямар ч сортын байцаа, ямар ч байдлаар бэлдсэнээс үл хамаарч байцаа нь таныг хорт хавдар, чихрийн шижин болон бусад олон өвчнөөс хамгаалах болно гэдгийг сайн тогтоож аваарай.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

37
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэвэлмаа Цэвэлмаа

    Цэвэлмаа Цэвэлмаа

    2023/07/05 at 20:27

    яаж дарах зөвлөгөө өгөөч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *