Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа

0

Шинжлэх ухаан хөгжих тусам бидний урьдын таамаг, онол үгүйсгэгдэх нь бий. Бидний багадаа итгэдэг байсан зарим нэг баримтууд шинжлэх ухаанаар зүгээр л нэг домог, цуу яриа гэдгийг нь баталжээ.

Цахилгаан буусан газраа дахин бууддаггүй

Өвөг дээдэс маань цахилгаан нэг буусан газраа дахин бууддаггүй гэж сургаж байж билээ. Тийм ч учраас бид цахилгаанаас зугтаахын тулд чухам цахилгаан буусан газар нуугдахад аюулаас зугтааж чадна гэж үздэг. Харин орчин үеийн шинжлэх ухаан эсрэг баримт гаргаж тавиад байна: цахилгаан анх буусан газраа буухаар барах уу, яг тэр газраа дахин буух магадлал хамгийн их. Тэгэхээр хаана өмнө нь цахилгаан буусан тэр газраас л хол байх ёстой болж байна.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 1

Өндрөөс шидсэн зоос хүн ална

Өндөр байшингаас шидсэн зоосон мөнгө замдаа хурд авч доор явж байгаа явган хүнийг алах хэмжээний хүчтэй болдог гэж ярихаас гадна кино дээр ч тэгж гардаг. Харин физикчид үүнийг ямар ч боломжгүй гэж үзэж байна. Зоосон мөнгөний аэродинамик болон агаарын эсэргүүцэл хурд авахад хүргэхгүй. Толгой дээр нь зоос унасан азгүй нөхрийн толгой хэсэгхэн хугацаанд л өвдөнө гэжээ.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 2

Мэдрэлийн эд эс дахин сэргэдэггүй

Бидний эцэг эхийн хэлдэг ганц үг “мэдрэлийн эс дахиж сэргэхгүй” гээд яг л нотлогдсон шинжлэх ухааны баримт ярьж байгаа мэт хэлдэг байж. Аль 1988 онд мэдрэл судлаачид: хүний тархи наснаасаа үл хамааран нейроны шинэ холбоос үүсгэхээс гадна үхсэн мэдрэлийн эсийн оронд шинийг ургуулах чадалтай гэдгийг нотолсон байна. Энэ нээлт нь цус харвасан болон тархины гэмтэл авсан хүмүүсийг эмчлэхэд ач тусаа өгч байгаа ажээ.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 11

Хүн тархиныхаа 10 хувийг л ашигладаг

Энэхүү тоог хэлж байгаа хүмүүс 3-15 хувь гэж ярих нь ч бий. Харин бодит байдал өөр. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн тархиа бүрэн ашигладаг болохыг тогтоосон. Хүний тархины бүх эд эс зэрэг ажилладаггүйд л гол учир байгаа юм. Жишээ нь, тархины сонсох төв бид ямар нэгэн дуу чимээ сонсохоор л ажиллана, чимээгүй орчинд тайван амгалан байна. Биднийг нойрсож байхад хүртэл тархи 10-аас их хувиар ажилласаар л байдаг.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 12

Чихэр хүүхдийг хэтэрхий хөдөлгөөнтэй болгодог

Өнөөдрийн хүүхдүүдийн хөдөлгөөнтэй холбоотой ямар ч хамаагүй шалтгаан гэж хэлж болно. Гэхдээ “сахартай” холбоотой нь илүү тархсан болов уу. Сахарын агууламж ихтэй хүнс идэхэд богино хугацааны эрч хүч нэмэгддэг нь үнэн. Энэ эрч хүчийг хүн өөрийнхөө биеийн онцлогт тохируулан хуваарилалт хийнэ: төрөлхийн хөдөлгөөн ихтэй хүүхэд үсэрч харайсан хэвээр, тайван хүүхэд зургаа зураад сууж л байна, харин ядарсан нэг нь унтахаар унаад өгнө. Тэгэхээр хэт хөдөлгөөнтэй хүүхэд, сахар хоёр ямар ч холбоогүй болж байна.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 3

Үхсэн ч гэсэн хумс, үс нь ургасаар байдаг

Маргаангүй үнэн гэх хүмүүс бидний дунд маш их. Үнэндээ зүгээр л цуурхал юм шүү дээ. Үс, хумсыг ургуулахын тулд эд эс хэрэгтэй – тэр эд эсийг тэжээх хэрэгтэй. Харин үхсэн хүн юугаараа тэжээх вэ? Хүн үхсэний дараах хэдэн цагийн турш биед байгаа эд эсээрээ үс, хумс нь ургасаар байдаг. Өөр ямар ч шинжлэх ухааны тайлбар байхгүй юм.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 4

Антибиотик вирусээс хамгаална

Энэ бол цуурхал, харамсалтай нь маш аюултай цуу яриа. Юуны түрүүнд “антибиотик” гэдэг бол “амьд бүхнийг устгагч” гэж ойлгох хэрэгтэй. Орчин үеийн шинжлэх ухаан вирусыг амьд гэж үзэхгүй байгаа, вирусын ажиллах зарчим өөр тул антибиоток вирусыг устгах чадваргүй. Эмч таныг ханиад хүрсэн үед яагаад антибиотик бичиж өгдөг вэ? Таныг учирч болзошгүй нянгийн халдвараас урьдчилан сэргийлж, нянгийн гаралтай ханиад бол нянг устгах гэж бичиж өгч байгаа юм шүү.

Medicine concept. Spilled pills from prescription bottle. 3d

Бохь залгисан бол олон жил таны ходоодонд байна

Ямар ч хүнсний зүйл тэр дундаа бохь таны ходоодонд бүхэл зуунаар үлдэхгүй. Бидний хоол боловсруулах эрхтэн авах ёстой шим тэжээлтэй зүйлээ аваад хогоо гадагшлуулахаар зохион байгуулагдсан. Бохь зажлаад та авах ёстой амтыг нь авсан бол ходоодонд үлдэхгүй, олон хонолоо гэхдээ хоёр гурван хоногийн дараа гадагшлаад л ирнэ. Гэхдээ бохийг залгих нь буруу: бүхэл резин өтгөн хаталтыг үүсгэж болзошгүй юм.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 6

Алтангадас од – хамгийн тод нь

Энэ домог эртнээс үүсэлтэй, тодруулбал, далайчид алс холын замд гарахдаа одооных шиг тоног төхөөрөмжгүй байхдаа зөвхөн хойд зүгийг зааж гялалзан харагдах Алтангадсаар байршлаа тодорхойлдог байсан ажээ. Үнэндээ хамгийн тод од бол Сириус, гэхдээ л Алтангадас далайчид болон уран зохиолуудад алдартай хэвээрээ л байна. Нарны аймагт хамгийн тодоор Сугар, Марс, Бархасбадь … Гэхдээ эдгээр гаригийг одтой андуурна гэж байхгүй л дээ.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 7

Сансар огторгуйд татах хүч байхгүй

Ширүүхэн шууд хэлэхэд сансарт ч гэсэн хүндийн хүч үйлчилдэг. Манай дэлхийгээс илүү сул, өөр чиглэлд юм шүү. Биднийг манай дэлхийн гадаргуу татах хүчээрээ тогтоодог, дэлхийн орбитэд энэхүү татах хүч үйлчилсээр байдаг, гэхдээ сул. Үүнээс гадна сансар огторгуйн бусад татах хүч үйлчилдэг гэдгийг мөн хэлэх хэрэгтэй болов уу. Ямартай ч сансар огторгуйд байгаа бүхий л зүйл ямар нэгэн од эрхэс, гаригийн татах хүчинд автсан байдгийг мартаж болохгүй.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 8

Сарьсан багваахай сохор

Сургуульд байхад сарьсан багваахай юу ч хардаггүй гэж зааж байсан, зөвхөн дуу чимээгээр орон зайн баримжаагаа авч нисдэг гээд л … Байгаль эх бүх зүйлийг ухаалгаар зохион бүтээсэн. Хэрвээ тэр юм хардаггүй юм бол нүдээр яах юм бэ? Мэдээж, сарьсан багваахай дэлхийн хамгийн хурц хараатай амьтан биш ч гэлээ тэрээр гэрэл, сүүдрийг аливаа дуу чимээгээр мэдрэхээс илүү харна. Энэ амьтан зөвхөн харанхуйд хараад зогсохгүй гэрэлтэйд ч муугүй хардаг болохыг эрдэмтэд саяхан нээгээд байгаа юм.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 10

Амьд үлдэхийн тулд хүний бие өөрчлөгдөн хувьсах ёстой

Эцэг эх, багш нэр энэ үгийг хэлэх маш дуртай. Хойч үеийг илүү ажиллуулах гэж шүү дээ. Биологчдын үзэж байгаагаар: хүн байгаль, орчин тойронтойгоо дасан зохицоод амьдарч болж байхад зөвхөн амьд үлдэхийн тулд өөрчлөгдөх шаардлагагүй гэжээ. Жишээ нь, могой, мөөг болон зарим нэг хортон шавьж өөрчлөгдөөгүй хэдэн сая жилээр амьдарсаар л байна, тун дажгүй амьдарч байна. Хиймлээр өөрчлөхийг оролдвол муу үр дүнд хүргэж болзошгүй: зэрлэг байгальд гэрийн тэжээвэр жижигхэн нохойг тавьбал юу болохыг та төсөөл дөө? Төгс болохын төлөө уйгагүй өөрчлөгд гэж хэлж байгаа хүмүүст та сануулж хэлж байгаарай.

Олны дунд үнэн мэт тархсан 12 худал яриа 9

6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. П. Бадамханд

    П. Бадамханд

    2016/06/24 at 12:40

    Сш

  2. билэгт

    2016/06/25 at 11:04

    танин мэдэхүй гое

  3. does xarelto have an antidote

    2017/01/19 at 14:07

    Thanks for the marvelous posting! I truly enjoyed reading it, you could be a great author.I will always bookmark
    your blog and may come back from now on. I want to encourage
    yourself to continue your great work, have a nice weekend!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *