
Австралийн рок хамтлаг AC/DC 1973 онд Шотландын ах дүү Малколм болон Ангус Янгууд нар үндэслэн байгуулжээ. Тэд өөрсдийгөө рок-н-ролл тоглодог гэж хэлдэг хэдий ч үнэндээ хүнд рок тоглодог юм. Энэ удаад тэдний тоглодог төрлийн тухай биш харин алдартай хамтлагтай холбоотой зарим нэг сонирхолтой баримтуудаас дэлгэхээр бэлдлээ.
AC/DC маш алдартай, зарим эцэг, эхчүүд хүүхдүүддээ энэ хамтлагийн нэрийг өгдөг
Уг хамтлагийн хэд хэдэн сонгодог цомгийн дуунуудыг “Iron Man”, “Supernatural” кинонууд дээрээс сонсож болно.
Австрали улсад байгуулагдсан уг хамтлагийг Шотланд гаралтай ах дүү Янгууд үүсгэн байгуулсан юм.
AC/DC – нэрийг Америкт гомосексийн утгаар нь авч үздэг байснаас гадна өөрчлөлтийн цахилгаан гэдгээр нь ч хүлээж авдаг байв.
Хамтлагийн билэг тэмдэг нь скандинавын “СОУЛУ”-г илэрхийлдэг.
Анхны гоцлол дуучин Бон Скотт бөөлжсөндөө хахаж үхсэн. Архи болон хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээсээ болж бөөлжжээ.
AC/DC-гийн хамгийн алдартай цомог бол “Back in Black”.
Хамтлаг цомгоо 200 сая орчим хувиар зарсан гэсэн тооцоо байдаг ажээ.
AC/DC-г дуурайсан хуулбар хамтлагууд маш инээдтэй нэртэй B/CD, BC/DC, AM/FM, AS/DS, мөн эмэгтэй гоцлол дуучинтай хамтлаг нь AC/DC Shе нэртэй.
Хамтлагийн нэртэй дарсыг Австралид борлуулдаг.
Мельбурн хотод AC/DC нэртэй гудамж хүртэл бий.
2003 онд AC/DC хамтлаг Рок-н-Роллын нэрэмжит танхимд тоглолтоо хийсэн.
Орост 1991 онд тоглолт хийж байв.
Ангус Янг концерт дээрээ Зоррогийн хувцастай гарч ирж байсан.
Өөрийгөө хүндэлдэг хамтлаг болгон ковертой байдаг. Жишээ нь “Back in Black” дууг Карлос Сантана, Red Hot Chili Peppers, Beastie Boys, Шакира, Muse зэрэг дуучид дуулсан юм.








Зочин
2016/06/24 at 11:30
AC / DC gedeg chin huvisah guidliig togtmol guidel bolgon huvirgaj baigaa temdeg ym. Ihevchlen adaptren deer baidag
Зочин
2016/08/02 at 08:28
Goy hamtlah shuu ?
Зочин
2018/02/05 at 13:46
4.тэрбум хүн сонсож б.а …манай зохиолын дууч СТА.нарыг хэдэн аймаг сонсдог юм бол.