Эгч маань энэ жорыг олж мэдсэнээсээ хойш дахиж фитнест яваагүй юм. Үр дүнд нь эгчийн маань хэвлий элсэн цаг шиг л гоолиг болсон

4

Цаг агаар хүйтэрч, сэрүүн болох тусам бид хүнд хоол хүнс хэрэглэдэг. Түүнээс гадна гадаа хүйтэн байгаа үед хүмүүс фитнес төв, спорт заал болон йогийн сургалт руу явахаас төвөгшөөж, аль болох гэртээ байхыг илүүд үздэг.

Гэхдээ гэртээ байх үедээ хүйтэн сэрүүний улиралд тохирсон хоолны дэглэм барих нь чухал, бидний хүргэж буй энэхүү жор нь эслэг, уураг болон эрүүл нүүрс усаар баялаг. Хамгийн гол нь өөхийг шатааж, бодисын солилцоог дэмжин, жин хасахад чинь туслах болно.

Өглөөний цай

Брокколи болон бүхэл үрийн талхтай Фета Омлет

Орц:

  • 1 аяга хөшиглөсөн брокколи
  • 2 ширхэг том хэмжээтэй өндөг
  • 2 хоолны халбага буталсан фета бяслаг
  • 1/4 хэмжээтэй хатаасан ногоон гоньд

Хийх заавар:

  1. Наалддаггүй ултай тогоог бага хэмээр халаана.
  2. Тогоон дээр оливын тос хийнэ. Дээр нь брокколигоо хийж 3 минут болгоно.
  3. Өндгөө жижиг саванд хийнэ. Дээр нь фета бяслаг болон ногоон гоньдоо хийж сайтар холино.
  4. Өндгөө тогоонд хийнэ. 3-4 минут болгоно. Омлетоо эргүүлж 2 минут болгоно.
  5. Бүхэл үрийн талх эсвэл хөх тарианы талхтай хамтад нь иднэ.

 

Газрын самрын тостой гадилын смүүти

Орц:

  • 1/2 хэмжээтэй тосгүй сүү
  • 1/2 хэмжээтэй тосгүй цэвэр тараг
  • 2 хоолны халбага давс агуулаагүй газрын самрын тос
  • 1/4 хэмжээтэй гүйцэт боловсорсон гадил
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 4 ширхэг мөс

Хийх заавар:

  1. Дээрх орцуудыг холигчид хийнэ. Өтгөн шингэн болтол нь холино.
  2. Аяганд хийж сайтар хутгасны дараа шууд ууна.

 

Өдрийн хоол

Нэрс, кинуа будаатай, буржгар байцаатай супер салат

Орц:

  • 1 аяга кинуа будаа
  • 2 аяга эсвэл 1 багц буржгар байцаа, угааж цэвэрлэсэн байх ёстой
  • 1 дундаж хэмжээтэй лууван, арилгасан
  • 1/2 хэмжээтэй зүссэн бүйлсэн самар
  • 1 аяга усан үзэм эсвэл черритэй улаан лооль, хуваасан
  • 1 аяга нэрс, угаасан
  • Хайрсан далайн залхаг, нимгэхэн зүссэн

Хийх заавар:

  1. Кинуа будааг савлагаан дахь зааврын дагуу бэлдэнэ. Бэлэн болсны дараа хөргөнө.
  2. Хоол амтлагчуудаа бэлдэнэ /оливын тос болон цагаан цуу/.
  3. 1 хоолны халбага амтлагчийг буржгар байцаатай хамт саванд хийнэ. Орцыг сайтар хольж хажуудаа тавь.
  4. Буржгар байцаа, нэрс, бүйлсэн самар, лууван болон улаан лооль зэрэг орцуудаа кинуа будаанд хийнэ. Хооронд нь сайтар хольж, дээр нь амтлагчуудаа хийж, далайн залхагийн хамт иднэ.

 

Алим, байцаатай хоргүйжүүлэх салат

Орц:

  • 1/2 хэмжээтэй савой байцаан толгой
  • 1/2 хэмжээтэй улаан байцаан толгой
  • 1 Фүжи алим
  • 1/4 улаан сонгино
  • 1/2 аяга хушга, сайтар хөшиглөсөн
  • 1/2 аяга үзэм

Амтлагч:

  • 2 хоолны халбага алимны цагаан цуу
  • 1/8 цайны халбага улаан чинжүү
  • 1/3 аяга тосгүй тараг
  • 2 хоолны халбага зуун настын бал
  • 1 цайны халбага ногоон гоньдын үр
  • 1/2 цайны халбага давс

Хийх заавар:

  1. Байцаа, алим болон улаан сонгиноо нимгэхэн хэрчинэ. Том хэмжээтэй саванд хийнэ.
  2. Дээр нь хушгаа хийж зөөлөн холино.
  3. Жижиг саванд амтлагчуудаа хийж холино.
  4. Салат дээрээ амтлагчуудаа хийнэ. Зориулалтын хавчаар ашиглан салатаа хооронд нь сайтар холиорой.

 

Орой хоол

Тахианы махан Пиччата

Орц:

  • 340 гр ясгүй, арьсыг нь авсан тахианы цээж мах
  • 2 хоолны халбага гурил
  • 4 хоолны халбага оливын тос
  • 2 шинэхэн нимбэг
  • 2 хоолны халбага хөшиглөсөн шинэхэн яншуй
  • 2 хоолны халбага татсан кэйпер
  • Нунтагласан шинэхэн хар чинжүү

Хийх заавар:

  1. Тахианы цээж махыг 6 мм зузаантай хэрчинэ. Гурилд зөөлөн өнхрүүлнэ.
  2. Том хэмжээтэй тогоог дундаж хэмээр халаана. Дээр нь тос хийж сайтар халаана. Дээр нь тахианы махаа хийж хоёр тал тус бүрийг нь 2 минут болгоно.
  3. Дээр нь нимбэгийн шүүс, яншуй болон кэйперээ хийнэ. Орцуудыг хольж буцалгана. Оргилтол нь 2 минут буцалгаж, түлэгдэхээс болгоомжлоорой. Чинжүү хийж амт оруулж болно.
  4. Бэлэн болсон тахиан дээрээ нимбэгийн шүүсийг шахна.

 

Сальмонтой гоймон

Орц:

  • 113 гр сагадайн гоймон эсвэл бүхэл үрийн шпагетти
  • 141 гр нухсан боргоцой эсвэл аспарагус, брюссель байцаа байж болно
  • 170 гр сальмон загас, хайрсыг нь авсан, 8 ширхэг болгож хэрчсэн
  • 1 хоолны халбага хайрсан гүнждийн тос
  • 3 цайны халбага шинэхэн лаймын шүүс
  • 113 гр өргөст хэмх, хальсыг нь авсан, дундаж хэмжээтэй болгож хэрчсэн
  • 1/2 хэмжээтэй жижиг авокадо, хазахад тохиромжтой хэмжээгээр хэрчсэн

Хийх заавар:

  1. Гоймонгоо савтай усанд хийж 6-8 минут зөөлөртөл нь буцалгана. Хавчаар ашиглан гоймонгоо болсны дараа цэвэрхэн тавган дээр тавина.
  2. Буцалсан усандаа нухсан боргоцойгоо хийнэ. Зөөлөртөл нь 5-20 минут болгоно. /Хэрэв та аспарагус хэрэглэсэн бол 2 минут буцалгаж, дараа нь хүйтэн усанд зайлах хэрэгтэй./
  3. Тогоог дундаж хэмээр халаана. Дээр нь оливын тос хийнэ. Сальмон загасны махыг 2-3 минут болгоно.
  4. Жижиг саванд гүнждийн тос, лаймын шүүс болон 1/4 цайны халбага давс болон халуун ногоо хийнэ.
  5. Гоймон, хүнсний ногоо болон дээрх орцыг дундаж хэмжээтэй саванд хийнэ. Дээр нь өргөст хэмх болон авокадогоо хийх хэрэгтэй. Хооронд нь хутгана. Дээр нь хамгийн сүүлд сальмон загасаа хийнэ. Энэ хоолыг өрөөний температур дулаан нөхцөлд идэх ёстой.

Та энэхүү жоруудын тусламжтай хүйтэн сэрүүний улиралд их хэмжээний илүүдэл өөхийг шатааж, элсэн цаг шиг бэлхүүстэй болоорой.

8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *