Шүд хорхойтож эхэлж байгааг эрт мэдэх арга

1

Хүүхдүүдийн 60%, томчуудын бараг 100% нь амны хөндийд ямар нэгэн асуудалтай байдаг гэсэн тооцоо гарчээ. Хамгийн сонирхолтой нь, бид гэрийн нөхцөлд өөрсдөө шүд хорхойтохыг таслан зогсоох боломжтой. Таны шүд хорхойтож байгаа шинж тэмдэг, үүнийг хэрхэн таслан зогсоох аргыг танилцуулахаар бэлдлээ.

Амны хөндий гэж юу вэ?

Шүд өнгөө алдах нь хорхойтож байгаагийн анхны шинж тэмдэг мөн. Ам бол хэдэн сая нянгийн гэр бөгөөд тэдгээрийн ихэнх нь эрүүл буюу хүнд хэрэгтэй нянд тооцогдоно. Харин зарим нэг хүнсний эсвэл эрүүл бус нянгууд аманд удаан байснаар хортой хүчил болон хувирдаг. Эдгээр хүчил нь юуны түрүүнд шүдний эмалийг эвдэж шүдний өвчлөлд хүргэнэ. Цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол шүд бүхэлдээ муудаж илүү том эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болох ажээ.

 

Энгийн аргаар амны хөндийг хэрхэн цэвэрлэх вэ?

Үндсэн шинж тэмдэг

Анхны шинж тэмдэг гэдэгт хүний нүдэнд шууд өртөх шинж тэмдэг байхгүй. Тийм ч учраас шүдний эмч нар үзлэг хийхдээ сайтар, байн байн шалгаж үздэг нь ийм учиртай. Зарим нэг өвчтөнүүд шүд хорхойтож эхлэхэд бага зэргийн өвчин эсвэл таагүй мэдрэмж зэргийг мэдэрдэг байна. Ялангуяа хатуу хоол зажлах, халуун, хүйтэн шингэн уух зэрэгт мэдрэг болно. Үүнээс гадна шүдний өнгө өөрчлөгдөх, эсвэл харагдахуйц толбонууд үүссэн байна.

 

Дараах зүйлсийг анхаарна

Шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх шилдэг арга бол шүдээ угаах, утсаар цэвэрлэх, өдөрт хэд хэдэн удаа ам зайлагчаар зайлах юм. Өдөр тутмын дадал зуршил болсон эдгээр арчилгаа нь шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга болж чадна. Мөн жилд нэг удаа заавал эмчийн үзлэгт орж шүдээ үзүүлж байх нь зүйтэй. Сахар, крахмалын хэрэглээг багасгах, үүнээс гадна хүчиллэг ихтэй хоол хүнсийг багасгана. Эцэст нь хэлэхэд, амны хөндийд зориулсан амин дэм, нэмэлт тэжээлүүд байдаг. Эдгээр нь кальци, магни, А, Д болон К амин дэмийн агууламжтай байдаг. Үүнд дурдагдсан амин дэмийн дутагдал нь шүдний өвчлөлийн суурь болох талтайг мөн дурдах хэрэгтэй болов уу.

8
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *