Би мэргэжлийн тамирчин хүн. Эхнэр маань надад үргэлж тахианы цээж махаар уураг, шим тэжээлээр баялаг энэ амттай хоолыг бэлдэж өгдөг

2

Танд тахианы цээж махаар хийх энэ хоол гарцаагүй таалагдана!

Хүн бүр тахианы цээж махыг үнэхээр эрүүл хоол гэдгийг мэднэ, гэхдээ амт муутай учраас цөөн хэд нь л тахианы цээж махаар хоол хийж иддэг байх. Мэргэжлийн тамирчид тахианы цээж мах түлхүү ашиглан хоол хийж иддэг ба энгийн хүмүүст энэ нь хэр зэрэг ач тустай вэ?

Эхнэр маань намайг хүнд бэлтгэлийн дараа ядраад ирэх үед, үргэлж өөрийнхөө гайхалтай жороор хоол хийж өгдөг. Энэ хоол надад асар их эрч хүч өгдөг ба миний алдсан энергийг тэр дорхноо нөхдөг. Тэгвэл тэр гайхалтай жор юу юм бол? Та бүхэнтэй хуваалцъя!

Сонирхуулж хэлэхэд, та энэ хоолыг идсэнээр ердөө 140 калори авах ба энэ нь 5 гр тосноос ч бага хэмжээ гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Мөн ямар ч нүүрс ус агуулаагүй ба бараг 23 гр уургийг та энэ хоолноос авах боломжтой!

Энэ хоолыг хийхийн тулд танд дараах орцууд хэрэг болно:

  • 3 ширхэг тахиан цээж мах
  • 120 гр бяслаг
  • 1 ширхэг өндөг
  • Бага зэрэг гурил
  • Бага зэрэг талхны үйрмэг
  • Перц болон давс

Хоолыг хийх заавар:

  1. Тахианы цээж махыг авч, хутгаар яг халаас шиг нүхэлнэ. Дотор нь бяслагаа хийнэ.
  2. Ирмэгүүдийг цэвэрхэн шүдний чигчлүүрээр сайтар бэхэлнэ. Ингэснээр болгож байх явцад бяслаг урсахаас сэргийлнэ.
  3. Давс, гурил, хар перц, талхны үйрмэг болон өндгийг хооронд нь сайтар холино.
  4. Тахиан цээж махыг дээрх хольцонд дүрж, хайруулын тавган дээр шарна. Хамгийн ихдээ нэг цээж маханд 5 минут зарцуулна.
  5. Жигнэх тавиур дээр шарсан цээж махнуудыг тавьж, 200 хэмд 20 минут жигнэнэ.

Бэлэн болсон тахианы цээж махыг та будаа, хүнсний ногоо, гоймон болон шинэхэн ургамлын хамт идэхэд илүү тохиромжтой.

Сайхан хооллоорой!

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Gerelsyx Gegeenee

    Gerelsyx Gegeenee

    2019/10/05 at 12:54

    taxianii max ni ooroo xer eryyl yum bol doo, boon antibiotekeer bombogdson taxia bol xor boloxoos em boloxgyi dee…

  2. Gerelsyx Gegeenee

    Gerelsyx Gegeenee

    2019/10/05 at 12:56

    ximiin bordyygoor birdogdson taxianii maxaa edex yy mongoliin baylag bolson mongol maxaa edex yy? yadaj max ni ximiin bordoo bish zever baigaliinx bio max daa.

  3. Bold Deedel

    Bold Deedel

    2019/10/05 at 13:08

    Маш буруу хооллож байгаа тамирчин байна даа.хөөрхий өрөвдчихлөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *