Судалгаагаар шивээстэй залуус ажилтай болох боломж илүү өндөр байдгийг олж тогтоожээ

2

Дунджаар миллениалуудын 47% нь бие дээрээ шивээстэй байдаг. Мөн шивээсчид ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлдэг. Спортод шивээсийг ялгаварлан гадуурхдаг байсан ч, тэгтлээ удаан үргэлжлээгүй. Харин одоо шивээс хууль ёсных болж, ажлын салбарт хүртэл эерэг зүйл мэтээр харагдах болсон байна.

Шивээс бол таны хувийн зан чанарыг илтгэх арга зам бөгөөд шивээс хийлгэсэн болон хийлгэх гэж байгаа хүмүүст зориулан гайхалтай мэдээг дуулгахаар бэлтгэлээ.

Саяхан хийсэн судалгаагаар, АНУ-д шивээстэй ажиллах хүчнийг ялгаварлан гадуурхах явдал эцэс болсон нь тогтоогджээ. Үнэн хэрэгтээ, хэрэв тухайн эрэгтэй хүн шивээстэй байвал, ажилтай болох магадлал хамаагүй өндөр болсон байна. Судалгаагаар мөн шивээстэй болон шивээсгүй хүмүүсийн дунд цалингийн ямар ч ялгаа байдаггүй болохыг баталжээ.

© Pixabay.com

Олон нийтийн шивээсний талаарх ойлголт сүүлийн жилүүдэд богино хугацаанд өөрчлөгдсөн бөгөөд үр дүнд нь залуучууд биедээ эрт шивээс хийлгэх болжээ. Хэдийгээр шивээстэй холбоотой асуудалд үл итгэх үзэл зарим талаараа одоог хүртэл байгаа боловч, нийгмийн чиг хандлага үүнийг хувь хүний онцлог хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм.

vancityreynolds / Intsagram

Удирдах албан тушаал сахиж байгаа хэд хэдэн миллениалууд үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг гэж хэлэхэд буруудахгүй. Энэ үеийнхэн эрт буюу 20-30 насандаа удирдах албан тушаал эрхлэх болсон бөгөөд тэд ажиллах хүчнийг ажлын байраар хангаж байна. Орчин цагт олон талын авьяас чадвартай, үргэлжлүүлэн өсч дэвших боломжтой хүнийг ажилд авах болсон.

davidbeckham / Instagram

Бие дээрээ шивээстэй, маш их амжилттай явж байгаа олон хүн бий. Энтертаймент болон спортын салбарт бие дээрээ шивээстэй хүмүүс олныг харах боловч, корпорацийн захирал, улс төрийн зүтгэлтнүүдийн дунд ч гэсэн шивээс хийлгэсэн хүмүүс мэр сэр харагдах болжээ. Твиттерийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Jack Dorsey болон Канадын Ерөнхий сайд Justin Trudeau нар хамгийн энгийн жишээ болсон хүмүүс юм.

rubyrose / Instagram

Дээд цол хэргэмтэй, өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс хүртэл бодит амьдралаар амьдарч байгааг харах сайшаалтай санагдаж байна. Өшөө илүү олон хүн өөрийнхөөрөө байж, ажлын байрандаа айх айдасгүй ажиллаж, эерэг хандлагыг бүрдүүлэх нь чухал.

rosesarered_23 / Instagram

Та хүмүүсийн шивээсийг урлаг талаас нь ойлгож байгаад баяртай байна уу? Танд нэг эсвэл түүнээс олон шивээс бий юу? Энэ мэдээг ажил дээрх шивээстэй хүмүүстээ дуулгаарай.

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Д. Батдорж

    Д. Батдорж

    2019/10/05 at 10:18

    Шивээс хийлгэх хүн олдохгүй байна уу

  2. Танд банк хийхийг хориглохыг хориглодог бөгөөд танд банкуудын ашиг тусыг таашаахгүй, эсвэл илүү сайн, танд төсөл байгаа бөгөөд санхүүжилт авах, муу зээл авах эсвэл төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй. компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө.
    Тиймээс, хэрэв танд зээл хэрэгтэй бол миний нөхцөл байдлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл надтай холбоо бариарай. Надтай шууд имэйлээр холбогдоорой: marieamyllen979@gmail. com эсвэл хувийн мессеж: https://web.facebook.com/altantsetseg.aleksei

  3. Byambadorj Byambaa

    Byambadorj Byambaa

    2019/10/05 at 13:33

    Shaan biz

  4. Anya Ariunsanaa

    Anya Ariunsanaa

    2019/10/05 at 17:57

    yag shde!

  5. Baagii Baagii

    Baagii Baagii

    2019/10/05 at 19:50

    Мэдсэн юм аа гоё шивээс хийлгэн заа юу

  6. Unurchimeg Khoroljav

    Unurchimeg Khoroljav

    2019/10/05 at 21:24

    Эрсдэлтэй…боолын тэмдэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *