1994-1999 онуудад Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг идэвхтэй тэмцэгч Нелсон Мандела өчигдөр буюу 2013 оны 12-р сарын 5-ны Пүрэв гаригт Өмнөд Африкийн Йоханнесбург хот дахь гэртээ 95 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1918 оны 7-р сарын 18-нд Мвезо хэмээх жижигхэн тосгонд төрсөн бөгөөд дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа ажиллаж байхдаа эчнээгээр хуулийн болосрол эзэмшсэн юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг идэвхтэй тэмцэгч Африкийн үндэсний конгрессийн зэвсэгт бүлэглэлийн удирдагч байсан Манделаг Өмнөд Африкийн шүүх апартейдын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял шийтгэсэн билээ. Тэрээр 27 жил шоронд хоригдсоны эцэст 1990 оны 2-р сарын 11-ний өдөр шоронгоос суллагдсан юм. Өмнөд Африкийн ард түмнийг ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад их хувь нэмэр оруулсан энэ хүнийг олон хүн түүний дотор өрсөлдөгчид нь хүртэл магтан сайшаадаг аж. Өмнөд Африкчуудын гүн хүндэтгэлийг хүлээж, Үндэстний эцэг, Ардчиллын эцэг хэмээгдэн нэрлэгддэг Нелсон Мандела 1993 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн нэр хүндтэй нэгэн байсан юм.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела хорвоог орхижээ
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2015/10/21 at 16:58
Сэтгэгдэл *uneheer aguu hun