Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт

0

Нацизмын аймшигт удирдагч Адольф Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримтыг та бүхэнд дэлгэж байна.

1. 1945 оны 5 сарын 1-ний өдөр Гитлерийг нас барсан гэж зарлаж байсан байдаг. Яг 66 жилийн дараа Осама Бин Ладеныг нас барсаныг мэдээлжээ. Ингэхдээ Зүүн Америкийн стандарт цагийг баримталсан байна.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 1

2. Гитлер Оросын бүх ард иргэдийг хороочихоод нуур болгох санаатай байжээ. Хиймэл нуурын эргэн тойрон дахь нутаг дэвсгэрийг гадаадынхан цэвэрлэж, тэр газарт нь зөвхөн Германчууд суурьших ёстой байсан байдаг.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 2

3. Германы нэгэн зохиолч ой ухаанаа алдсан Гитлер орчин цагийн Берлин хотноо сэрж, улмаар хошин шогийн жүжигчин болсон тухай өгүүллэг бичжээ. Уг өгүүллэг Германы хамгийн борлуулалт сайтай номоор тодорсон ба шүүмжлэгчид өөр өөрийн байр суурийг баримталдаг ажээ.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 3

4. Гитлер өөрийгөө эмэгтэйчүүдэд тачаангуй харагддаг гэж боддог байсан учраас үргэлж ганц бие эрийн дүр эсгэдэг байжээ. Түүний хоёр ч нууц амраг нь амиа хорлож үхсэн байдаг.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 4

5. Дэлхийн 2-р дайны үеийн Германы генерал Erwin Rommel Гитлерийн “Варшавын бослогыг дар” гэсэн тушаалыг биелүүлэхээс татгалзжээ. Панзерийн командлагч болж тушаал дэвштэлээ тэрээр Гитлерт зүтгэсэн байдаг.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 5

6. “Гитлерийн Германд хийсэн зүйл цөм хууль ёсных гэдгийг бид мартаж болохгүй” – Martin Luther King. “Унгарт байгаа эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн хийсэн зүйл цөм хууль бус” гэж сонсогдож байгаа юм даа.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 6

7. Гитлер архитекторч болохыг хүсч байсан боловч Веннагийн архитекторын сургуульд элсэх шалгалтандаа унажээ. Тэрээр залуу байхдаа барилгын зураг зурдаг байсан бөгөөд өөрийн олон бүтээлээ худалдсан байдаг билээ. Гэхдээ л тэр өөрийнхөө хүссэн хэмжээндээ хүрсэн тийм гарамгай байгаагүй л дээ. Түүний зарим бүтээлийг дайны дараа илрүүлсэн ба дуудлага худалдаагаар олон арван мянган долларт хүрсэн байдаг. Түүнийг Веннагийн сургууль элсүүлээд авчихсан бол ч…

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 7

8. Тэрээр Henry Ford-ийг яриандаа иш татаж, зургийг нь халааслаж явах дуртай байжээ. Тэр ч байтугай төрсөн өдрөөр нь бэлэг илгээж баярлуулдаг байлаа. “Би Henry Ford-оос урам зориг авдаг” гэж хэлж байсан удаатай.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 8

9. 1942-1945 он хүртэл тэрээр талстжуулсан метилийн спиртэнд донтсон байдаг. Нацистын цэргүүд илүү сайн байлдахын тулд метампетаминыг ч хэрэглэдэг байлаа. Үүнээс өөр төрлийн хар тамхийг ч хэрэглэдэг байсныг дурьдах хэрэгтэй.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 9

10. Садам Хуссейны газар доорх нуувчийн зургийг гаргасан хүн бол Адольф Гитлерийн нуувчны зургийг гаргаж өгч байсан эмэгтэйн ач хүү юм. Ач хүү нь ажилдаа чадварлаг нэгэн болохоор л Хуссейны нуувчийг бүтээсэн хэрэг.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 10

11. 1936 оны Берлинд болсон Олимпийн наадмын ялагч Гитлерээс бэлгэнд царс мод авчээ. Тэрээр нийт 130 тамирчинд царс мод бэлэглэжээ.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 11

12. Нобелийн Энх тайвны шагналд Гитлер, Сталин нарын нэрийг дэвшүүлж байв. Гитлерийн нэр энэ шагналд огт зохиогүй мэт санагдана. Хэн түүний нэрийг уг шагналд дэвшүүлэв ээ гэсэн чинь Шведийн засгийн газар байх нь тэр.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 12

13. Гитлер шүдний эмчээс айдаг, чихэр идэх дуртай, эмэгтэйлэг бичгийн хэвтэй байсан учраас түүнийг гомо юм болов уу гэж бодоцгоодог байжээ. Тэрээр мөн багийн хөгжөөн дэмжигч хийх дуртай хүн байсан гэдэг. Тэрээр канари бялзуухай тэжээж, нохойтойгоо цуг унтдаг байсан юм.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 13

14. Адольф Гитлер 28 төрлийн хар тамхийг хэрэглэдэг байжээ. Эдгээр аюултай хар тамхинуудыг түүний хувийн эмч түүнд зөвлөсөн байдаг.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 14

15. Ганди нэгэнтээ Гитлерт “Хүндэт найз минь” гэж хаягласан захиаг явуулж байжээ. Тэрээр захиандаа битгий дайн хийгээч гэж ятгасан байдаг. Харамсалтай нь уг захиаг Британий засгийн газар цааш илгээгээгүй юм.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 15

16. Дэлхийн 1-р дайны үеэр Британийн цэрэг Henry Tandey Адольф Гитлер хэмээх шархадсан Герман цэргийн амийг аварсан байдаг. 29 настай Гитлерийг буудаагүй үлдээснээрээ амийг нь аварсан юм.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 16

17. Гитлер ердөө нэг төмсөгтэй байжээ. Нэг төмсгөө 1916 оны Соммегийн тулаанд алдсан ажээ.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 17

18. 1938 оны Time сэтгүүлийн “Оны шилдэг хүн”-ээр Гитлер тодорч байсан. Харин Сталин 2 удаа “Оны шилдэг хүн” болж байсан түүхтэй.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 18

19. Гитлер Черчилийг шоколадаар дэлбэлж алахаар төлөвлөж байжээ. Дэлбэрэх бодисыг нимгэн шоколадан давхаргын доор хийж, гадуур нь алтлаг цаасаар бүрхдэг ажээ.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 19

20. Гитлер Еврейчүүдийн эд өлгийн зүйл болон фото зургуудыг цуглуулан “Мөхсөн үндэстний музей”-г Праг хотноо байгуулах санаатай байжээ.

Гитлерийн талаарх сонирхолтой 20 баримт 20

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/24 at 13:25

    Сэтгэгдэл *aimaar Hun bhdee gh

  2. Зочин

    2015/07/26 at 22:05

    Wow, Mongold neg Hitler shig hun torood ene dampuursan tor zasgiig awaad yawdag ch boloosoi! Uls oron saihan bolj baiwal ter daranguilal ene ter uneheer hamaa alga sda.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *