Сайхан машин хөлөглөхийг хүсдэггүй хэн байх билээ? Гэвч худалдаж авч чадах машин, яаж ч мөрөөдөөд авч хүчрэхгүй машинууд гэж байдаг. Та сугалаанд хожиж эсвэл банк дээрэмдэж байж л авч чадах асар үнэтэй 10 машиныг танилцуулья.
10. Maybach Landaulet
V12 хөдөлгүүртэй, арын суудлыг хүссэн хэмжээгээрээ өндөрлөх боломжтой. Өмнөх Mercedes Benz S-class загварын сайжруулсан хувилбар 1,380,000$ үнэтэй юм.
9. The Zenvo ST1
Дани улсад үйлдвэрлэдэг уг машиныг 1,255,000$ төлөөд авч болно. 6.8 литрийн V8 хөдөлгүүртэй, 1104 морины хүчтэй. 2,9 секундэд 62 морины хүчээр 374 км цаг хүртэл хурдалж чадна.
8. The LaFerrari
1,300,000$ үнэтэй бөгөөд 6.3 литрийн V12 хөдөлгүүртэй. Нийт 789 морины хүчтэй. Илүү их эрчим хүчийг задалдаг 161 морины хүчтэй цахилгаан мотортой хувилбарыг ч мөн үйлдвэрлэж байна.
7. Koenigsegg Agera R
1,600,000$ үнэтэй уг машин нь 5 литрийн V8 хөдөлгүүртэй, нийт 1115 морины хүчтэй, дээд хурд нь 374 км.
6. Aston martin One-77
Өнөөг хүртэл бүтээгдсэн Aston Built машинуудаас хамгийн том нь юм. Нийт 750 морины хүчтэй, V12 хөдөлгүүртэй, дээд хурд нь 354 км. Үнийн хувьд 1,850,000$
5. Koenigsegg One: 1
V8 хөдөлгүүртэй, 1341 морины хүчтэй. 2,000,000$ үнэтэй уг машиныг ердөө 6 ширхэгийг л үйлдвэрлэжээ.
4. The Ferrari F60 America
6.3 литрийн V12 хөдөлгүүртэй. 740 морины хүчтэй. 2,500,000$ танд байгаа бол худалдаж авч болох юм байна.
3. Bugatti Veyron Super Sports
Үнэ нь 2,400,000$ бөгөөд дээд хурд нь 429 км.
2. The Lyka Hypersport
3,400,000$ үнэтэй, 6 цилиндртэй 2 турбо хөдөлгүүртэй. Нийт 750 морины хүчтэй. Дээд хурд нь 394 км.
1. Lamborghini Veneo
4,500,000$ үнэтэй, ердөө л 3 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд бүгд зарагдсан байгаа ажээ.
Зочин
2015/07/26 at 03:10
The Ferrari F60 America ni ymar goe yum be mungutei bolj bgad avnaa