Хамгийн анх бүтээж байсан дүрийг нь интернетээс л хайхгүй бол хэн ч санадаггүй 20 жүжигчин

0

Өнөөдөр найруулагчид, продюсерууд эдгээр оддын хэн нэгнийг өөрийн бүтээлдээ тоглуулах гэж булаацалдах болжээ. Харин нөгөө хэд нь жинхэнэ дүр авахын тулд тавьсан саналаас татгалзах бүрэн эрхтэй сууцгаана. Гэхдээ үнэн хэрэгтээ дандаа ийм байгаагүй нь мэдээж: жүжигчний гараагаа эхэлж байх үед тэд ямар ч ажлыг гололгүй хийдэг байж: тэр нь эргэлзээ төрүүлсэн олон ангит кинонд секундийн турш гараад өнгөрөх дүр эсвэл хямдхан төсвөөр хийх киноны туслах дүр.

Холливудын 20 од ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсныг сонирхож үзсэн юм. Одоо тэдэнгүй кино амжилт олно гэж байхгүй болжээ.

Крис Эванс

© Invision / Invision / East News, © Biodiversity: Wild About Life! / The National Fish and Wildlife Foundation

Крис Эвансын жүжигчний гараа “Biodiversity: Wild About Life!” боловсролын шинж чанартай богино хэмжээний киноос (1997) эхтэй. Тэрээр нэгдүгээр байр нь 1000 ам.долларын шагнал авах шинжлэх ухааны тэмцээнд орж байгаа ахлах ангийн сурагчийн дүрийг бүтээжээ.

 

Аня Тейлор-Жой

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Endeavour / Mammoth Screen

Аня Тейлор-Жойн дэлгэцийн анхны гаралт нь 2014 онд үзэгчдийн хүртээл болсон “Vampire Academy” кино байж болохоор байсан юм, даанч түүний тоглосон хэсгийг хасчихжээ. Азаар тэр жил нь британийн “Endeavour” детектив олон ангит кинонд туслах дүр авсан юм.

 

Хенри Кавилл

© SOPA Images / SIPA / SIPA / East News, © Laguna / Kingsborough Pictures

2001 онд “Laguna” триллер кино дэлгэцнээ гарсан. Ой санамж сайтай үзэгч бол Хенри Кавилл киноны гол дүрд тоглосныг санах байх.

 

Галь Гадот

© Invision / Invision / East News, © Bubot / Dar-Set Productions

Галь Гадот дэлгэцийн анхны дүрээ изралийн олон ангит “Bubot” кинонд бүтээжээ. Энэ нь 2007 он байлаа. Жилийн дараа гэхэд тэр “Fast & Furious” кинонд тоглож дэлхийн хэмжээний од болсон юм.

 

Антонио Бандерас

© MIGUEL MEDINA / AFP / East News, © East News

Антонио Бандерас анх 1982 онд их дэлгэцээр гарчээ – Пепро Альмодовар түүнийг “Laberinto de pasiones” кинондоо тоглуулсан байдаг. Залуу жүжигчний хувьд том завшаан.

 

Дэниел Рэдклифф

© Invision / Invision / East News, © David Copperfield / BBC

Дэниел Рэдклифф Амьд-гарсан-хүүгийн дүрд тоглохоос өмнө Чарльз Диккенсийн “The Personal History, Adventures, Experience and Observation of David Copperfield the Younger of Blunderstone Rookery” зохиолоос сэдэвлэн бүтээсэн телевизийн кинонд амжилттай тоглож байжээ.

 

Кэти Бэйтс

© Hahn Lionel / ABACA / Abaca / East News, © Taking Off / Crown-Hausman

Кэти Бэйтс 1971 онд “Taking Off” кинонд туслах дүр бүтээж байжээ. Уг бүтээл нь Каннын кино наадмаас гран-при хүртэж байсан төдийгүй BAFTA-гийн шагналд ч нэр нь яригдаж байсан түүхтэй.

 

Райан Рейнольдс

© Invision / Invision / East News, © Hillside / Nickelodeon Studios

Райан Рейнольдсын жүжигчний гараа түүнийг бүр балчир хүү байхад эхэлсэн гэдэг. Тэрээр канадын залуучуудын тухай “Hillside” савангийн дуурьт Билл Симпсоны дүрийг бүтээжээ.

 

Николь Кидман

© VALERIE MACON / AFP / East News, © Bush Christmas / The Australian Film Commission

Николь Кидманы оролцоотой анхны кино 1982 онд дэлгэцээр гарсан. 15 настай жүжигчин охин өдөр хоногийг арайхийн залгуулж байгаа ядуу айлын тухай “Bush Christmas” шинэ жилийн сэдэвтэй кинонд тоглож байв.

 

Том Хиддлстон

© Invision / Invision / East News, © The Life and Adventures of Nicholas Nickleby / Company Television

Том Хиддлстон анхны дүрээ 2001 оны “The Life and Adventures of Nicholas Nickleby” кинонд мөнхөлсөн. Цилиндр малгай жүжигчинд сайхан зохисон харагдана.

 

Ума Турман

© LaurentVU / SIPA / Sipa Press Russia / East News, © Kiss Daddy Goodnight / Beast of Eden Productions

Ума жүжигчний гараагаа триллер киноноос эхлүүлээгүй гэдгийг сонсоод жоохон балмагдсан. 1987 онд “Kiss Daddy Goodnight” кинонд Турман хоёрдмол аюултай амьдралаар амьдардаг нэгэн бүсгүйн дүрийг бүтээжээ.

 

Эдди Редмэйн

© ANGELA WEISS / AFP / East News, © Animal Ark / CITV

Английн жүжигчин Эдди Ремдэйн жүжигчний гараа “Animal Ark” киноноос эхтэй. Хүүхдэд зориулсан адил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино юм.

 

Милла Йовович

© Marechal Aurore / ABACA / Abaca / East News, © Two-Moon Junction / Lorimar Motion Pictures

Милла Йовович өргөн дэлгэцээр анх 12 настайдаа гарсан. Залман Кингийн найруулсан “Two-Moon Junction” кинонд дүр бүтээжээ.

 

Хэлли Берри

© Invision / Invision / East News, © ABC / Courtesy Everett Collection / Everett Collection/East News

Хэлли Берригийн бүтээсэн анхны дүр нь 1989 онд дэлгэцнээ гарсан “Living Dolls” инээдмийн олон ангит киноны Эмилия Франклин бүсгүйн дүр юм.

 

Дев Патель

© GEOFF ROBINS / AFP / East News, © Skins / Company Pictures

Дев Патель кино урлагт 2007 оноос эхлэн xүчин зүтгэсэн нэгэн. Өсвөр насныхны дунд багагүй алдаршсан “Skins” олон ангит кинонд тогложээ. Гэхдээ тэр үед түүнд жүжигчний ямар ч туршлага байгаагүй юм, гэхдээ дүр авч чадсан л хүү дээ.

 

Виола Дэвис

© MEGA / Mega Agency / East News, © The Substance of Fire / Miramax

Виола Дэвисийн анхны бүтээл бол “The Substance of Fire” киноны сувилагчийн өчүүхэн дүр юм.

 

Лили Жеймс

© Invision / Invision / East News, © Just William / BBC Productions

Британийн жүжигчин Лили Жеймс 2010 онд анхны дүрээ авч байжээ. Тэр “Just William” олон ангит кинонд дөрвөн ч туслах дүрд тоглосон. Уг киног Ричмал Кромптоны зохиолоор сэдэвлэн хийжээ.

 

Марк Уолберг

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News, © The Substitute / Wilshire Court Productions

Марк Уолбергийн жүжигчний гараа 1993 онд “The Substitute” гэх нэртэй телевизийн киноны туслах дүрээр эхлүүлж байжээ.

 

Ана де Армас

© AP / Associated Press / East News, © Una rosa de Francia / Tornasol Films

Куба-испани гаралтай жүжигчин Ана де Армас 16 настай байхдаа анхны дүрээ бүтээсэн юм. Алекс Гонсалесийн гол дүрд нь тоглосон “Una rosa de Francia” кинонд туслах дүрд тогложээ.

 

Меган Фокс

© PictureGroup / Sipa USA / East News, © Holiday in the Sun / Dualstar Entertainment Group

Меган Фокс урлагийн хүн болсныхоо 20 жилийн ойг тэмдэглэсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм, үнэндээ түүнд тэмдэглэх том шалтгаан байгаа юм л даа. 2001 онд тэр “Holiday in the Sun” кинонд үнэхээр муухай ааштай эгч дүү Олсений нэгэнд нь тогложээ.

Ямар жүжигчин тоглосон кино танд хамгийн их таалагддаг вэ? Олон жилийн хугацаанд эдгээр жүжигчдээс хэн нь огт өөрчлөгдөөгүй байна вэ?

3
БурууБуруу
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *