Далайн тээвэрт ашиглагдаж байсан 140 ширхэг хуучин контейнероор 7 давхар орон сууцны барилга босгожээ

0

Drivelines Studios гэх нэртэй стандарт бус орон сууцны барилгын төслийг итали, америкийн хамтарсан архитектурын студи LOT-EK 2017 онд Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Мабоненг ажил хэрэгч төвд хэрэгжүүлжээ. Та бүхнийг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна – энэ бол бодитоор хэрэгжсэн төсөл! Өөрөөр хэлбэл зүгээр “цаасан дээр” зурагдаад үлдсэн төсөл биш юм шүү.

livejournal.net

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд яадаг юм сайн хэлж мэдэхгүй л байна, харин Африкт бол хэрэгжүүлж болохоор л санаа.

 

Өөрсдөө үзэж сонирхоно уу…

livejournal.net

Нийт 6968 квадрат метр талбай бүхий 7 давхар орон сууцны барилгыг далайн тээвэрт явж байсан 140 ширхэг хуучин контейнероор босгожээ. Дээр дээрээс нь адил хэмжээний контейнер тавьсан хоёр өөр тусдаа хэсгээс бүрдэх барилга юм. Нэг хэсэг нь цэнхэр өнгийн чингэлгээс, нөгөө нь ногоо өнгийн чингэлгээс бүрдэнэ. Чингэлгүүдийг хооронд маш найдвартай бэхэлсэн, орчин үеийн халуун, дулаан дамжуулах хавтангаар бүрсэн бөгөөд орон сууцны зориулалтаар ашиглахын тулд бүхий л нэн шаардлагатай гэж үзсэн өөрчлөлтийг хийжээ.

livejournal.net

Эцсийн суурилуулалт хийхээс өмнө цонхны нүх гаргаж агааржуулалт, байгалийн гэрэл орох нөхцлийг бүрдүүлсэн, мөн явган хүний шат болон цахилгаан шатуудыг хийжээ. Орон сууцны барилгыг гаднаас нь харахад сурталчилгааны самбарыг санагдуулна, энэ нь анхны санаагаа ч алдалгүй явсантай холбоотой. Барилгын хоёр тал гудамжтай нийлсэн байна.

livejournal.net

Хагас ташуу гаргасан цонхнууд нь барилгыг гадна талаас нь чимжээ. Үүдэн талдаа тэгш өнцөгт бүхий ил шатууд чингэлгийн гадна талаар явахын зэрэгцээ цахилгаан шат ч харагдана. Оршин суугчид нь давхар хооронд ил явах шат ашиглахын зэрэгцээ энэ нь нөгөө талаасаа мөн дундын тагт байдлаар ч ашиглах боломжтой. Барилгын доод давхрыг дэлгүүрийн, нэг хэсгийг орон сууцны зориулалтаар, дээшээ бүгд орон сууцны зориулалтаар ашиглагдаж байна. Орон сууцны талбай нь 28-56 квадрат метрийн хооронд хэлбэлзэх бөгөөд чөлөөт зохион байгуулалттай.

livejournal.net

Байр болгон – хоолны өрөө, зочны болон унтлагын өрөөтэйгөөс гадна гал тогоо, ариун цэврийн өрөө бий. Байрны тааз нь чингэлгийн төмөр сайдинг байдлаар хэвээр үлдсэн нь үйлдвэрт байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Цэвэр модон шал, цасан цагаан хана нь тав тух, уужим орон зайг шууд мэдрүүлнэ. Барилгын төв хэсэгт цэцэрлэг хүрээлэн, усан сантай нийтийн талбай ч бий.

livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net
livejournal.net

Та энэ барилгын талаар юу гэж бодож байна?

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *