Англи хэлийг хурдан сурах 6 арга

3

Хэлийг ганцхан сард сурах нууц арга гэж үгүй. Хэрвээ хэн нэг нь танд ийм зүйл амлах юм бол битгий итгэ. Гэхдээ сурах үйл явцыг хурдасгаж болох ба хагас жилийн дараа хэлний саадаа арилгаж англиар ярьж болно.

1. Онлайнаар суралц

Онлайн сургалт хамгийн хурдан сурахад тустай ба хотын нөгөө зах руу цаг агаарын таагүй үед гараад явахад хэцүү байдаг бол интернет үргэлж гарын дор байна. Өөрийн цагийн хувиараа багштайгаа тохиролцон тааруулах.. зэрэг нь цаг их авч залхаах ба энэ нь сурах үйл явцыг удаашруулдаг. Интернет курс сонгох нь таны амьдралыг хөнгөвчилж сурах урам зоригийг тань идэвхжүүлнэ.

Олон хүн хичээлд явах урт зам, цаг хугацааг гэртээ тавтай байхтайгаа харьцуулж үзээд англи хэлгүйгээр байж болно гэсэн дүгнэлтэнд хүрдэг.

Хичээл таслах шалтгаанаа аль болох үгүй болгох хэрэгтэй ба үүний тулд өөрт таарсан цагийн хуваарь гарга.

Онлайн сургалтын бас нэг сайн тал нь бүх л текст, видео, толь, нэг газар байх ба гэрийн даалгавар хийх явцад л тэр нь шалгагдаж байдаг байна.

 

2. Сул чөлөөт цагаараа суралц

Хэл сурахаа зөвхөн хичээлийн цагаар хязгаарлаж болохгүй ба хэл сурах гэдэг нь зөвхөн элдэв дасгал хийх төдий зүйл биш юм. Дуу болон подкаст сонсох, англи хэл дээр юм унших зэргээр хэлээ сайжруулж болно.

Англи хэл сурах нэг сайн арга бол аудиог нь хадмал болгосон кино үзэх явдал юм.

Google Chrome-ийн тусгай өргөтгөл байдаг ба тэр нь англи хэл дээрх ямар нэг үг, текстийг идэвхжүүлэхэд орчуулга нь шууд харагддаг. Кинотеатрт ч мөн адил бөгөөд кино үзэх явцдаа л хэрэгтэй үгээ харж, орчуулж болох нь. Эдгээр үгс нь таны хувийн тольд нэмэгдэх ба та бусад чөлөө завтай үеэрээ энэ үгээ давтаж болох юм.

 

3. Багштай ажиллах

Багшгүйгээр болох ч хурдан сурахын тулд багш зайлшгүй хэрэгтэй. Англи хэл сурах олон сайт, суваг байдаг ч зөвхөн багш л Present Perfect, Past Continuous-ын хоорондох ялгааг танд хэлж өгөх ба анхны бэрхшээлийн үед хичээлээ хаяхгүй байхад, амжилтын явцыг хянахад чухам багш л тус болох билээ. Хэрвээ үр дүн хүсэж байгаа бол багш, сайтыг харьцуулалгүй хамтруулах хэрэгтэй юм шүү.

Багш тань англи хүн байх эсэх нь чухал биш харин багш байх нь л чухал юм.  Түүнээс биш Лондонгоос ирсэн биологич, Питерээс ирсэн орчуулагч, Аделаидаас ирсэн механикч танд олигтой тус болохгүй. Англи хэлээр ярьдаг, англи хэл заах хоёр өөр зүйл юм шүү

Нэг чухал зүйл бий. Хэрвээ та анхлан суралцаж байгаа бол өөртэйгээ адил эх хэлтэй багш сонгосон нь илүү ач холбогдолтой ба ядаж Upper Intermediate хэмжээнд хүрч байж тухайн хэл эх хэл нь болсон хүмүүстэй харьцах нь зөв болов уу.

 

4. Ажил дээрээ хэл сурах

Ажил дээрээ орчуулгагүй кино үзэх нь нэг их ач холбогдолтой зүйл биш. Харин ажилтай тань холбогдох судалгаа, нийтлэлийг англи хэлээр унших нь өөр хэрэг.

Бараг бүх л шинэ материалууд англи хэл дээр хэвлэгддэг бөгөөд түүнийг орчуулахыг нь хүлээвэл хэдэн хоног, сар жил ч болж магадгүй. Тиймээс хоёр давхар ашигтай зүйл хий: өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг нэм, англи хэлний үгсийн сангаа баяжуул.

Ямар нэг нийтлэлийг орчуулахдаа харсан шинэ үг болгоноо дэвтэрт бичиж авч болох ч түүнээс илүү үр дүнтэй арга бий. Энэ нь Vimbox Translate хэмээх броузерын өргөтгөл юм.

5. Гэрийн даалгавраа хий

Энэ үг олон хүний дургүй, зэвүүг хүргэдэг гэж болох байх. Гэхдээ үүнийг тоглоом мэт санагдуулах хэрэгтэй ба зөв хийсэн бол өөртөө шагнал өг. Ингээд эцэстээ та өөрөө өөртэйгөө уралдсан тэмцээн болж хувирах ба улам бүр л их шагнал авч өмнөх амжилтаа давахыг чармайх болно.

 

6. Илүү зүйл сурах хэрэггүй

Энэ нь ихэнхдээ үг сурахтай холбоотой ба танд дараа нь хэрэг болохгүй үг англи хэлэнд их бий. Тиймээс цагаа хэмнэж түгээмэл хэрэглэгдэх үгийг л сайн тогтоож ав. Англи хэлэнд сая гаруй үг байх ба хамгийн боловсролтой хэсэг нь ч өдөр тутмын амьдралдаа хэдхэн мянган үг хэрэглэдэг.

Macmillan толь бүтээгч нарын хийсэн судалгаагаар 2500 дэлгэрсэн үг нь англи хэлний ярианы 80%-ийг эзэлдэг байна.

Оксфордын толь бүтээгчид бас иймэрхүү үр дүнтэй судалгаа хийсэн ба үгний тоо нь 3000 болсон байна. Чухам эдгээр үгсийг л эхэлж сурах хэрэгтэй. Эдгээр үгсийг ашиглан та олон кино, дуу, мэдээ, ном, видео блогийн үгсийн утга учрыг ойлгож бусадтай харьцахдаа хэрэглэдэг болно. Ингэх нь хуучин толь бичиг эргүүлэхээс илүү үр дүнтэй юм.

 

Үгийг өөрийн болгож авахын тулд түүнийг үргэлж ашиглаж байх хэрэгтэй ба хурдан сурах зорилготой бол ярианы хэлийг бүр их хэрэглэ.

Дүгнэлт

  • Хичээлээ эхлүүлээд хаяхгүйн тулд багштай ажиллах ба багш тулгарсан бэрхшээлийг давахад хамгийн сайн туслагч болно
  • Англиар ярихын тулд англиар харилцан ярих хэрэгтэй.
  • Урам зоригоо хадгалахын тулд сонирхолтой материал хэрэглэх нь зөв ба онлайнаар сурах нь хамгийн сайн сонголт юм.
  • Хэл сурахад дэс дараа чухал. Эргэн тойрон англи орчин их байх нь төдий чинээ тустай ба англи хэл сурахын тулд үнэгүй хичээлүүдэд бүртгүүлээрэй.
10
ХарамсалтайХарамсалтай
9
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Badarch Yanjindulam

    Badarch Yanjindulam

    2018/01/23 at 14:27

    Gantshan sard hel surchihna gej yu bhav dee!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *