Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем

0

Гэрийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд та заавал техникийн ухаантан, сод хүн байх албагүй. Өнөөдөр зах зээл дээр маш олон хэрэглэгчдэд ээлтэй хамгаалалтын камернууд гарч ирсэн бөгөөд тэдгээр нь ямар нэгэн нэмэлт төлбөр шаардахгүйгээр таны гэр орныг хянаж байх юм. Өрх гэрийнхээ аюулгүй байдалд санаа тавьж байгаа хэн бүхэн доорх хамгаалалтын ухаалаг төхөөрөмжүүдийн тухай мэдэж байвал зохилтой.

Arlo: iOS/Android үйлдлийн системүүдийг дэмжиж ажилладаг ухаалаг хамгаалалтын камер. Бүрэн утасгүй загвартай энэ камер хөдөлгөөний дохиог танд илгээж, нэг зэрэг 4 хүртэл тооны камерыг харах боломжийг олгоно.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 1

iSensor HD: 256 битийн нууцлал бүхий энэхүү жижиг WiFi гэрийн хамгаалалтын камер нь гэрээсээ эсвэл бизнесийн байрнаасаа хараагаа салгахгүй байхад тусална. Skype-аар холбогдон ажиллах боломжтой.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 2

DefenDoor: Хөдөлгөөн болон чичиргээ мэдрэгч, видео камер, микрофон бүхий энэ хамгаалалтын систем нь хаалганы хонх байдлаар ажиллахын хамт гэрийн гадна болон дотор талын аюулгүй байдлыг ханган ажиллана.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 3

Sentri: HD камер, шөнийн хараа, микрофон, спикер, хөдөлгөөн илрүүлэгч, агаарын чанар шалгагч, гэрэл мэдрэгч, хурдасгалыг хэмжигч хэрэгсэл болон бусад зүйлсийг агуулсан уг системийг та бусад ухаалаг хэрэгслүүдээрээ удирдах боломжтой.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 4

BeON Burglar Deterrent: Таны гэрэл асаах унтраах зуршлыг суралцсанаар таныг гэртээ байхгүй үед байгаа мэт байлгах энэ ухаалаг хэрэгсэл хаалганы хонх байдлаар ч ажиллана. Мөн танай утаа илрүүлэгчний дууг таньж, танд гэрээс гарахад тусална.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 1

Kibbi: Ухаалаг утсаараа дамжуулан гэртээгээ холбогдох боломж. HD камер, хөдөлгөөн илрүүлэгч, шөнийн хараа, зуршлын аудио дохио, микрофон, өндөр чанартай аудио спикерийн систем гээд бүгдийг агуулжээ.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 2

Cocoon: HD камер, хөдөлгөөн илрүүлэгч, дууны дэд технологи бүхий энэ систем гэрээсээ нүд салгахгүй байхад тусална. Ямар нэгэн ердийн бус зүйл болвол танд мэдэгдэнэ. Дууны дэд технологи нь нэмэлт мэдрэгчүүдгүйгээр бусад өрөө болон бусад давхруудад идэвхтэй мэдэрнэ.

Өрх гэрийн аюулгүй байдлыг хангах 6 ухаалаг систем 3

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/12 at 13:00

    Ene yaahaw azarim tal deeree dutagdaltail ym.
    Amerkid ailuud bvgdeeree Nest hamgaalaltiin tsogts system suulgasan baidag ym bilee. Bvh ayulaas urdchilan sergiilne. Nest hamgiin uhaalag shiidel ni ym shig bainalee

  2. сондор

    2016/04/24 at 21:38

    төхөөрөмжүүдийн үнэ нь хэд вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *