Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга

1

Бидний хувьд цэвэрлэгээ бол хүндхэн ажлуулын нэг. Гэвч маш амархан бас хурдан цэвэрлэх хэд хэдэн арга байдаг. Дараах аргуудтай танилцаад гэрээ энгийн зүйлс ашиглан үр дүнтэй цэвэрлээрэй.

Плитканы суурь

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 1

Плитканы суурь дээр тогтсон өөх тосыг өнгөгүй, ахуйн спиртийн тусламжтайгаар арилгах боломжтой юм. Сууриа уутанд хийгээд 2-3 хоолны халбага спирт хийгээд 12 цагийн дараа угаах хэрэгтэй.

Цонхны рам

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 2

Цонхны рамны доод хэсгийг содоор бүрх. Шүрших боломжтой саванд ус болон уксус хийгээд содтой газар луугаа цац. Үүний дараа хуучин сойзоор сайтар үрээд, салфеткаар арчаад, дараа нь нойтон алчуураар сайн арчина.

Диван

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 3

1 хоолны халбага сод, 1/3 стакан уксус, халуун ус (буцалсан ус биш), 1 хоолны халбага угаалгын нунтаг зэргийг холиод диванаа цэвэрлээрэй. Мөн содны тусламжтайгаар диваныхаа үнэрийг арилгах боломжтой бөгөөд үүний тулд хуурай диван дээрээ сод асгаад хэдэн цагийн дараа тоос сорогчоор соруул.

Плитаны завсар

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 4

Уксус болон содны хольцоор арчих нь энэ үед үр дүнтэй байдаг. Үүнийгээ хэдэн минут байлгаад усаар угаах хэрэгтэй, мөн хуурай болтол нь арчих хэрэгтэй.

Угаалтуур

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 5

2 хоолны халбага кальцитай ус, 2 хоолны халбага ундны ус холиод угаалтуураа түүгээр үрэх хэрэгтэй. 10 минутын дараа 50грамм уксус 50грамм белизна холиод өмнөх дээрээ нэмж түрхэнэ. Хагас цагийн дараа маш их хэмжээний усаар угаа.

Шарах шүүгээ

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 6

Жижиг саванд бага зэрэг өнгөгүй, ахуйн спирт хийгээд шарах шүүгээндээ хийгээд хонуулна. Өглөө нь сайн агаар оруулаад, угаахад өөх тос маш сайн арилах болно. Дутагдалтай тал нь ууршилт, цонхоо сайн онгойлгох, бээлий өмсөх шаардлагатай.

Хромжуулсан гоожуур

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 7

Хромжуулсан гадаргууг аль болох удаан хугацаагаар цэвэрхэн байлгахын тулд бараа боодлын цаасаар арчиж байх хэрэгтэй. Ийм тохиолдолд гоожуурын цэвэрлэгээ хамаагүй бага цаг авах болно.

Богино долгионы зуух

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 8

Том саванд 1 стакан ус болон хэдэн халбага уксус хийгээд богино долгионы зуухаа ажиллуулаад шил нь цантаж эхлэх хүртэл хүлээ. Унтраагаад 15 минут хүлээ, том саваа аваад, сайтар арч.

Хивс

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 9

Толбо болсон хэсгийг сайтар норго. Сод түрхээд 10 минут байлгаад тоос сорогчоор соруул. 1 хоолны халбага аяга тавга угаах шингэн, 1 хоолны халбага уксус, 2 стакан бүлээн устай холиод бэлэн болсон шингэнээрээ толботой газраа сайтар үрээд хатаа.

Мөнгөн хэрэгсэл

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 10

Том савыг тугалган цаасаар бүрхэнэ. Үүндээ халуун ус, хагас аяга давс, хагас аяга сод хийнэ. Энэ шингэндээ мөнгөн эдлэлээ хийгээд 30 минутын дараа арчиж цэвэрлэнэ.

Хүнс хэрчих мод

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 11

Хуурай модоо давсаар сайтар үрэх хэрэгтэй, Бүлээн усанд хийгээд мөн л сайтар үрсээр байх хэрэгтэй. Толбо арилтал давтан хийх боломжтой. Хэрвээ цагаан өнгөтэй бол белизнад хийх боломжтой.

Машины суудал

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх 12 арга 12

Шүршдэг саванд ус болон аяга тавга угаах шингэнийг тэнцүү хэмжээтэй хийнэ. Бэлэн болсон шингэнээ бохирдолтой хэсэг рүү цацна. Щеткаар сайтар үрээд дараа нь бүлээн устай цэвэрхэн алчуураар арчих хэрэгтэй. Бага хэмжээний газар тулж ажиллах хэрэгтэй төдийгүй байн байн алчуураа мушгиж байх шаардлагатай. Дараа нь суудлаа сайтар хатаа.

5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. emee

    2016/08/08 at 15:23

    mash heregtei zowlogoo bna bayarlalaa

  2. Lyolya Besud

    Lyolya Besud

    2016/08/08 at 23:37

    Сайхан арга оруулсанд баярлалаа

  3. Зочин

    2016/08/09 at 19:42

    Medhed ilvvhehgvi saihan zuwulguu bna bayrlalaa

  4. bolormaa

    2016/08/26 at 00:01

    saihan zobolgoo baina bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *