Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга

3

Бид бүгдэд дахин дахин өмсөөд л баймаар дуртай хувцас гэж байдаг шүү дээ. Харамсалтай нь тэдгээр хувцаснууд, ялангуяа цагаан өнгийн хувцаснууд бохирдож толбо тогтохдоо амархан байдаг билээ. Гэхдээ та хүсвэл гэрт тань байдаг гарын доорх зүйлсийг ашиглаад өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх боломжтой юм.

Ингээд бид та бүхэнд хувцас, эд зүйлсийн тань цагаан өнгийг сэргээх хамгийн үр дүнтэй шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Дагтаршсан толбыг арилгах

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 1

Том хэмжээтэй саванд 2 литр ус хийгээд буцалгах ба үүн дээрээ нэг халбага давс хийгээд сайтар хутгана. Мөн гурван ширхэг нимбэгний шүүсийг шахаж бэлтгээд бага зэрэг угаалгын нунтгийн хамт халуун усан дээрээ хийнэ. Толботой хувцсаа 40 минут орчим байлгах ба цэвэр усаар 2-3 удаа сайтар зайлаад хатаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно.

2. Цагаан цамцаа цайруулах

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 2

Нэг цайны халбага хөөлгөгч содыг толботой хэсэгт түрхээд таллаж хуваасан нимбэгээр сайтар үрнэ. Хэсэг хугацааны дараа халуун бүлээн усаар угаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно.

Энэхүү арга нь цагаан хувцсан дээр шарлаж тогтсон толбыг арилгахад илүү үр дүнтэй ба толбо арилгах явцад бий болсон толбыг ч мөн хөөлгөгч сода, нимбэгний шүүсийг ашиглан арилгах боломжтой юм.

3. Бүх төрлийн хувцсыг цайруулах арга

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 3

Буцалж буй халуун усан дээр хоёр ширхэг нимбэгийг хувааж хийнэ. Цайруулах хувцсаа хийгээд 40 орчим минут дэвтээсний дараа цэвэр усаар зайлж угаана.

Нимбэг нь хувцас, эд хэрэглэлийг гэмтээхгүйгээр цэвэрлэж толбыг арилгахад түгээмэл хэрэглэгддэг шалгарсан арга юм.

4. Ноолуур, нийлэг материалтай хувцсыг угаах

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 4

Хоёр литр халуун усан дээр аяганы дөрөвний нэгээр угаалгын нунтаг, устөрөгчийн хэт исэл нэмж хийнэ. Цайруулах хувцсаа 30 минут орчим байлгаад цэвэр усаар зайлна.

Энэхүү арга нь ноолуур болон бусад төрлийн нийлэг хувцас эдлэлд илүү тохиромжтой. Тиймээс угаалгын нунтгаа сонгохдоо сайтар анхаараарай.

5. Эрчимтэй угаалга

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 5

Нэг литр усанд дөрөвний нэг аяга устөрөгчийн хэт исэл, 4 дусал аммиакийг хийж сайтар хутгана. Уг уусмалдаа цайруулах хувцсаа хийгээд 10 минут орчим байлгах ба дараа нь цэвэр усаар сайтар зайлна.

Энэхүү арга нь ихээхэн үр дүнтэй ба хүчиллэг чанараар бусдаасаа илүү учраас үүнийг хэрэглэх явцдаа бээлий өмсөх хэрэгтэйг анхаарна уу.

6. Хувцас болон бусад эдлэлийг зөөлрүүлэгч

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 6

Нэг литр орчим халуун усан дээр тал аяга цагаан цуу хийгээд толботой хувцсаа 40 минут орчим байлгана. Хэрвээ та хөлөрснөөс үүдэлтэй толбоноос ангижрахаар шийдсэн бол толбо болсон хэсэгтээ цагаан цуу асгаад бага зэрэг усаар үрэхэд л болно.

Цагаан цуу нь хувцас цайруулах мөн зөөлрүүлэх давхар үйлчилгээтэй.

7. Ор дэрний цагаан хэрэглэлээ угаах

Өнгөө алдсан цагаан хувцас хэрэглэлийнхээ өнгийг сэргээх 7 арга 7

Угаах гэж буй ор дэрний цагаан хэрэглэл дээрээ гашилж ээдсэн сүү хийгээд 1-2 цаг байлгах ба үүний дараа ердийн угаалгын нунтгаар угаана.

Энэхүү арга нь таны цагаан хэрэглэлийн өнгийг сэргэээгээд зогсохгүй хөвөн зөөлөн илүү тааламжтай мэдрэмжийг таньд төрүүлнэ.

60
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
15
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
9
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Iriny Ki

    Iriny Ki

    2016/07/30 at 20:00

    ?ss dhv?

  2. М. Аззаяа

    М. Аззаяа

    2016/07/30 at 20:07

    Ss

  3. С. Длгнөө

    С. Длгнөө

    2016/07/30 at 20:57

    .

  4. р.Алтанцэцэг

    2016/07/30 at 23:07

    7 сайхан арга байна☺

  5. Ни На

    Ни На

    2016/07/30 at 23:16

    .

  6. Жаргал

    2016/07/31 at 01:21

    Сайн байна у Би уншиж танилцлаа, Эндээсби сайхан зөвөлгөө авлаа баяраллаа,

  7. Зочин

    2016/09/16 at 15:57

    ok

  8. Sergelen

    2016/11/13 at 11:50

    Ashigtai zaavar bn shu.Ih blla.olon olon iimerhvv zevlemj ilgegerei

  9. Зочин

    2018/06/15 at 17:17

    хар будаг орсон цагаан плаж яаж цагаан болгох вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *