Хятадад “Газар доор амьдрагсад” хэмээн нэрлэгддэг хүмүүс байдгийг та мэдэх үү? Тэд орон сууцныхаа хана, дээвэр зэрэгт маш сайн хэмнэлт хийж чаддаг ажээ

0

Хятад – дэлхийн эдийн засагт тэргүүлэгч улсуудын нэг. Энэ утгаараа хэдэн сая ядуу иргэдтэй байх нь ойлгомжтой. Хятад хүн болгон жирийн байр орон сууцанд амьдрах боломжгүй тул стандарт бус шийдэл гаргахад хүрдэг. Жишээ нь, тухайн улс орон даяар газар доорх тосгонууд бий болжээ.

Статистик тооноос харахад их газрын Хятадад 30 гаруй сая иргэн агуй, газар доорх сууц зэрэг бидний хувьд хачин санагдах байгууламжид амьдардаг байна. Газар доорх амьдрал гэхээр бидний толгойд хамгийн түрүүнд чийгтэй, хагас дутуу гэрэл орсон орчин, шороо бужигнасан шал зэрэг санаанд орно.

Харин хятадын газар доорх сууц нь бидний төсөөллөөс тэс өөр буюу хавьгүй дээр юм. Ийм байшингуудад тав тух, хуурай орчин амлахгүй ч гэлээ гэрийн эзэд орчин үеийн соёл иргэншлийн сайн сайхныг бүрэн авдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Жишээ нь, усан хангамж, бохир зайлуулах хоолой, аз тохиовол халаалттай байранд ч амьдарч болно.

Эдгээр сууцуудын гол зорилго – барилгын материал дээр дээд зэргийн хэмнэлт гаргахад оршино. Газар доорх байшинд гадна хана болон дээвэр гэж байдаггүй, газар доор тул дулаан хадгалах боломжтой. Хамгийн гол давуу тал – эдгээр байшингууд албан ёсоор бүртгэгдээгүй тул ямар нэгэн төлбөр, татвар төлдөггүй ажээ.

Газар доорх тосгон Хятадын бүх мужуудад байдаг. Хамгийн том нь Бээжин хотын захад байрлах ба нийт талбай нь 2400 кв.м, нийт 9 гудамжтай. 5-10 кв.м талбай бүхий 188 өрөөтэй. Уг тосгонд 188 гэр бүл амьдардаг ба байрны эзэнд сардаа 300-1000 юанийн түрээс төлдөг байна.

Тус улсад байгаа хамгийн эртний газар доорх тосгон нь Хятадын хойд хэсэгт байрладаг бөгөөд 400 гаруй жилийн настай. Эндхийн амьдрал Бээжин хотын захад байрлах газар доорх тосгоноос эрс ялгаатай. Учир нь энд өдөрт 1 доллар ч хүрэхүй орлоготой хүмүүс амьдардаг тул байшин болгонд хаалга байдаггүй. Энэ хотын оршин суугчдын ихэнх нь өндөр настнууд ажээ. Тэд газар доорх амьдралаас өөр амьдралыг мэдэхгүй, тэд насаараа газар тариалан эрхэлж ирсэн улс. Өвөг эцгээсээ уламжилж ирсэн багахан газар дээрээ тариа, ногоо тарьж амьдарсаар иржээ.

Хятадын төр засаг хууль бус эдгээр тосгоны тухай сайн мэддэг ч гэлээ одоохондоо тэмцэх бодлого баримтлаагүй байна.

Уншигч та энэ газар очиж үзмээр байна уу? Эсвэл бүр амьдраад үлдмээр байна уу?

4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *