Их дэлгэцээр гарсан алдартай кинонууд дээрх хамгийн сонирхолтой 10 алдаа

0

Гэрэл, камер, мотор! Киноны зураг авалтад мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг ажиллаж киноны хэсэг болгоныг хэдэн зуун нүд хянаж харж байгаа ч гэлээ алдаа байсаар л байдаг. Тэр алдааг анзаарч харахын тулд танд маш их чөлөөт цаг, хурц хараа, аварга том савтай попкорн байх ёстой. Гэхдээ үүнээс илүү хялбар арга бий л дээ.

Бид кино ертөнцөд умбаж алдартай кинонуудаас 10 алдаа олсон юм. Томруулдаг шил, попкорноо бэлдээд тавьчих, бид эхэллээ шүү.

1. Tarzan

© Tarzan / Walt Disney Pictures

Сабор – “Tarzan” хүүхэлдэйн кинонд хэд хэдэн удаа гардаг леопард. Хэрвээ уг хүүхэлдэйн киноны 00:06:40 дээрх хэсгийг сайтар ажиглах юм бол Саборын чих хараас улбар шар болж өөрчлөгдсөнийг харж болно.

 

2. Avengers: Endgame

© Avengers: Endgame / Marvel Studios

Avengers: Endgame” – цагийг эзэлсэн сайхан кино, гэхдээ бид энэхүү жагсаалтдаа багтаахад хүрч байна. Хүүхдүүд Халкын зургийг дарахаар дөхөж ирдэг тэр хэсэг дээр бид дундуураа хуваагдсан шарвин хардаг (00:38:00). 38 секундийн дараа хуваагдсан байсан шарвин буцаад нийлсэн байгааг харна. Доктор Стрэнж үүнд гар бие оролцов уу?

 

3. Rise of the Planet of the Apes

© Rise of the Planet of the Apes / Twentieth Century Fox

Rise of the Planet of the Apes” киноноос ч гэсэн бид алдаа олж харсан юм. Бяцхан Цезарь тоглохоор гүйхэд түүн рүү хөрш нь дaйрч хувинтай ширээг эргүүлдэг (00:19:30). Уилл Родман (Жеймс Франко) түүнийг хамгаалахаар гарч ирэхэд хувин нь дахиад л ширээн дээрээ байж байх юм (00:19:34).

 

4. Jurassic Park

© Jurassic Park / Universal Pictures

Jurassic Park” киноны алдааг олохын тулд бид киног маш анхааралтай үзсэн. Нэг үзэгч нь үүнийг гар гээд, нөгөө нь динозаврын сүүл гээд. Энэ хэсгийг 1:49:08 дээрээс үзэж болно. Бидэнд бол гар гэж харагдаад байгаа юм. Харин та юу гэж харах бол?

 

5. The Fast and the Furious

© The Fast and the Furious / Universal Pictures

The Fast and the Furious” цуврал киноны эхний ангид хамгийн хурдан нь Жонни Тран гэдгийг ойлгохын тулд бидэнд 20 жил шаардлагатай байжээ гэдгийг сая л ойлголоо. Киноны 1:12:56 хэсэг дээр Жони хар футболктой байсан. Харин 3 секундийн дараа тэр бүр майктай сууж байх юм.

 

6. Twilight

© Twilight / Summit Entertainment

Кинонд гардаг хамгийн алдартай хосуудын нэг – жирийн нэгэн охин Белла болон “Twilight” киноны цус сорогч Эдвард. Хосууд болзож эхэлснээс хойш этгээд хачин зүйлс болж эхэлдэг. Жишээ нь, 2008 оны кинонд цус сорогч залуу Беллатай хэдэн үг солиход л Эдвардын ард байсан тавиурын чимэглэл гэнэт өөр болж өөрчлөгддөг.

 

7. La La Land

© La La Land / Summit Entertainment

Энэ сайхан түүх зөвхөн бидний зүрх сэтгэлийг дулаацуулаад зогсохгүй мөн ганц хоёр алдаа олж инээхэд хүргэсэн юм. Себастьян Миягаас харилцааны тухай асуухад (00:39:57) тэд ногоон өнгийн том шүхрийн доогуур гарна. Хэдхэн алхмын дараа буюу хэдхэн секундийн дараа тэд дахиад л ногоон шүхэрнийхээ доор явж байх юм (00:40:08).

 

8. Pretty Woman

© Pretty Woman / Touchstone Pictures

Сайхан хосуудын тухай үргэлжлүүлэн ярьцгаая. Энэ удаад “Pretty Woman”. Жулия Робертсын тоглосон дүр Вивиан өглөөний цайндаа амттай круассан идэж байгаа нь харагддаг (00:32:21), гэтэл дунд сургуулиас өөр хаана ч суралцаж байгаагүйгээ хэлэх тэр үед (00:32:38) круассан нь шарвин болж хувирчээ. Бид Жулиягийн хоолны дуршлыг ярих ер нь хэн юм бэ?

 

9. Harry Potter and the Sorcerer’s Stone

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

Киноны түүхэн дэх хамгийн алдартай сорви бол эргэлзээгүй Харри Поттерт л байдаг – цахилгааны хэлбэр дүрсэндээ ч байгаа юм биш, яагаад гэвэл Нэрийг нь-Хэлж-болохгүй-тэр хүнд байгаа юм. Ямартай ч “Harry Potter and the Sorcerer’s Stone” кинонд Дамблдор хүүг маглуудын (элдэв илбийн чадваргүй хүмүүс) гэрт орхиход хүү духан дээрээ сорвигүй байгаа нь харагдана (00:03:42), харин дараагийн хэсэг дээр (00:03:49) хүү илбийн мэт сорвитой болжээ.

 

10. Titanic

© Titanic / Twentieth Century Fox

Бидний попкорн дуусаж байна, гэхдээ энэхүү мега киног багтаахгүй байж чадсангүй, энэ бол “Titanic”. Жек усны хоолойд гавлуулсан хэсэг (02:06:06) дээр тэр өмдний татуургатай байдаг. Дараа нь Роуз түүний гавыг сүхээр цоxиж байгаад суллана. Тэр үед хайртай залуугийнхаа өмдний татуургыг давхар тасдчихсан бололтой (02:06:15). Яагаад гэвэл дүрс солигдсоны дараа алга болчхоод байгаа юм.

Та киноноос өөр ямар алдаа олж харсан бэ? Та ямар алдааг хамгийн гоё гэж бодож байна.

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *