Эмч нар цаг агаарын хүйтэн нөхцөлд эдгээр зүйлсийг хийхийг эрс хориглож байна!

2

Эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсдэг хүмүүст өгөх зөвлөгөө: хүйтэнд хийхийг эрс хориглох зүйлс. Эдгээр 6 зүйлийг хүйтэнд хийхгүй байхыг зөвлөж байна.

 

Нэгдүгээрт, ам хамраа ороолтоор бүү ороож бай – ангин эсвэл бронхит тусах магадлалтай. Ноосонд үлээгдэж байгаа агаар нь хүйтний нөлөөнд мөс болно, өөрөөр хэлбэл дараагийн авах амьсгал бүр л хүйтэрч эхэлнэ гэсэн үг. Ингээд нүүр улам даарна. Хүн ам, хамраа битүү боосон байхад хамраараа биш амаараа амьсгалахад хүргэнэ. Хүйтэн агаар шууд уушгинд орж байна. Гадаа хүйтэнд гарахаасаа өмнө хамраа сайтар цэвэрлэж занших хэрэгтэй.

 

Хоёрдугаарт, битүүрсэн хамраа онгойлгохын тулд хамрын судас агшаах дусаалга хэрэглэдэг. Харин хүйтэнд гарахаас өмнө энэ үйлдлээс эрт татгалзвал зохино – дусаалга хамрын судсыг агшаасан, гадаах хүйтэн агаар нөхцөл байдлыг улам л дордуулна. Энэ нь хамрын хөндий хатаж хагарахад хүргэнэ. Үр дагаварт нь хамрын хөндий микробиетүүдтэй тэмцэх чадвараа алдана, орж ирж байгаа хүйтэн агаарыг бүлээсгэж чадахгүй болно.

 

Гуравдугаарт, бүү яарч бай!  Даарч бээрсэн хүмүүс хурдан алхдаг. Зүрхний цохилт, цусны эргэлт хурдасна. Хэрвээ даараад байвал битүү газар ор – дулаац, хамраа цэвэрлэ, зүрх, судасны цохилт жигдэртэл хүлээ. Одоо замдаа гарч болно.

 

Дөрөвдүгээрт, гадаа хүйтэнд бага багаар амьсгалдаг. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлнэ. Зарим нэг хүмүүсийн толгой өвдөх зэргээр илэрдэг байна. Зөвлөгөө – хэдхэн минут л илүү зарцуулна биз, кафе эсвэл эмийн санд орж дулаацаад амьсгалаа дар, цус хүчилтөрөгчөөр дүүрэг л дээ.

 

Тавдугаарт, ямар ч нөхцөлд гарахаасаа өмнө халуун цай битгий уу. Гадаа гараад илүү их дулаан алдана. Тиймээс уух цайгаа гарах цагтайгаа зохицуулаарай.

 

Зургадугаарт, хүйтэнд гарахаасаа өмнө шүршүүрт орох, үсээ угааж огт болохгүй. Даарч, бээрэх нь баталгаатай.

20
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *