2013 оны шилдэг 10 ухаалаг гар утас

0

2013 оны шилдэг 10 ухаалаг гар утасНугасаараа эвхэгддэг Моторола Разр /Motorola Razr/ эхлээд гайхалтай бат бөх Нокиа 3300 /Nokia 3300/ гар утаснуудыг санаж байна уу? Бид одоо классик могой /snake/ тоглоомноос мэдрэгч дэлгэцийг хуруугаараа илбэх хөдөлгөөнөөр дэлгэцэн дээр гарч ирсэн жимснүүдийг илдээр хэрчин хуваадаг тоглоом руу шилжчихээд байна гэхэд үнэхээр итгэмээргүй ч юм шиг. Технологийн асар хурдацтай ертөнцийн хамгийн хувьсангуй хөгжилтэй бүтээгдэхүүн болох гар утас хэмээгч зүйл улирагч онд хэрхэн хөгжсөн бол? Энэ асуултын хариу болгож 2013 оны хамгийн шилдэг гар утаснуудаар тодорсон арван ухаалаг гар утсыг танилцуулъя.

Японы дизайнер Наото Фукасавагийн Инфобар /Infobar/ A02 ухаалаг гар утас
Тайваний ухаалаг гар утас болон таблет үйлдвэрлэгч Эйч Ти Си /HTC/ болон Японы харилцаа холбооны оператор Кей Ди Ди Ай /KDDI/ компаний хамтын ажиллагааны дүнд бий болсон Infobar A02 ухаалаг гар утас нь Японы интерактив дизайнер Наото Фукасавагийн бүтээл юм. 1 гигабайтын санах ой, 1,5 гигагерцийн дөрвөлсөн цөмт процессор бүхий энэ гар утасны мэдрэгч дэлгэц нь 4,7 инчийн 720 пиксел нягтаршилтай ба 16 гигабайтын дотоод санах ойтой.
Моторолагийн Прожект Ара /Project Ara/ ухаалаг гар утас
 
Моторола компаний Прожект Ара ухаалаг гар утас нь хэрэглэгчдэд өөрийн гэсэн гар утсыг бүтээх боломжийг олгосон төхөөрөмж юм. Тодруулбал уг гар утасны бүрдэл хэсгүүд нь хялбархан салах боломжтойн дээр хэрэглэгч өөрийн хүссэнээр байрлуулж болох аж. Дизайнер Дэйв Хаккенс /Dave Hakkens/-ын Фөүнблокс /phonebloks/ концепцитой адил уг ухаалаг гар утасны техник хангамж нь Гүүгл /Google/-ийн андройдтой адил юм.
Эппл /Apple/ компаний айФон 5 си /iPhone 5c/
 
Энэ намрын эхээр ногоон, шар, цэнхэр, цагаан, ягаан гэсэн таван өнгөтэйгээр худалдаанд гарсан энэхүү ухаалаг гар утас 124.4 мм х 59.2 мм х 8.97 мм хэмжээтэй, 132 грамм жинтэй. 4 инчийн Ретина дэлгэц, ардаа 8 мегапиксел, урдаа 1.2 мегапикселийн камераар тоноглогдсон iPhone 5c загвар өмнөх загварын адил А6 процессортойн дээр Эпплийн шинэ айОС /iOS/ 7-д суурилжээ.
 
Эйч Ти Си /HTC/, Фейсбүүк /Facebook/-ийн хамтран бүтээсэн ухаалаг гар утас
 
Эйч Ти Си болон Фейсбүүк компаниуд андройд үйлдлийн систем бүхий анхны ухаалаг гар утсаа танилцуулсан нь бүүдгэр хар, цагаан, улаан, цайвар цэнхэр өнгөтэй хувилбаруудтайгаар бүтээгдсэн энэхүү гар утас бөгөөд 4.3 инчийн дэлгэц, 5.0 мегапикселийн камераар тоноглогджээ.
Усны бүрэн хамгаалалттай Сони Экспериа Зет Эр /Sony Xperia ZR/ ухаалаг гар утас
 
Сони корпорацийн хөгжүүлсэн усны бүрэн хамгаалалттай, андройд үйлдлийн систем бүхий Экспериа Зет Эр ухаалаг гар утас нь 1.5 гигагерцийн дөрвөлсөн цөмтэй процессор, 4.6 инчийн 720 пикселтэй дэлгэц, 13 мегапикселийн камераар тоноглогдсон. Гэрэл багатай нөхцөлд зураг авах супер мэдрэгч бүхий энэ гар утас усан доор өндөр хүчин чадалтай зураг авах, бичлэг хийх боломжийг хэрэглэгчдэд олгосон төхөөрөмж юм.
Данийн Айсир Копенгаген /Aesir Copenhagen/ компани болон Кибиси /KiBiSi/ дизайны студийн хамтын бүтээл тансаг зэрэглэлийн ухаалаг гар утас
 
Мэдрэгч дэлгэц бүхий энэ гар утас нь дээрх компаниудын хамтран гаргаж буй хоёр дахь гар утас юм. Анхны загварыг дагалдан гарсан энэхүү ухаалаг гар утас нь нийгмийн дээд давхаргын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн учир 24 каратын алт гэх мэт үнэт металлыг бүрдэл хэсгүүддээ ашиглажээ.
Фөүнблокс /phonebloks/ угсардаг ухаалаг гар утас
Нидерландын дизайнер Дэйв Хаккенс /Dave Hakkens/-ын танилцуулсан концепци нь гар утасны бүрдэл хэсгүүдийг салгаж, сольж болдог гэдгээрээ онцгой. Мөн хэрэглэгч бүрдэл хэсгүүдийг хүссэн байрлалдаа байрлуулж, өөрийн гэсэн онцгой загвартай гар утсыг бүтээх боломжтой.
Блэкберри Зет 10 /Blackberry Z10/ мэдрэгч дэлгэц бүхий ухаалаг гар утас
 
Хэрэглэгчдийн зүгээс өндөр хүлээлт үүсгэн байж нийтийн хүртээл болсон энэ гар утас нь тус компаний анхны бүрэн мэдрэгч дэлгэцтэй гар утас бөгөөд 4.2 инчийн дэлгэц нь 1280х768 нягтаршилтай. 1.5 гигагерцийн хос цөмтэй Эс 4 /S4/ нэмэлт процессор, 16 гигабайт болон 2 гигабайт санах ойтой энэ гар утасны урд талын камер нь 2.0 гигапиксел бол 1080 пикселийн бичлэг хийх үндсэн камер нь 8 мигапикселтэй.
Самсунг Галакси Эс 4 /Samsung Galaxy S4/
 
Өмнөх загвараас дэлгэц болон батерейны хувьд илүү том хэмжээтэй болон гарсан энэ гар утас 2 гигабайт санах ой, 1.6 гигагерцийн найман цөмтэй процессороор тоноглогдсон. Энэхүү гар утасны хамгийн гол дэвшил нь нүдний харцаар гүйлгэн дээш доош гүйлгэх, дэлгэцнээс хараагаа салгахад уншиж байсан бичлэг түр зогсох гэх мэт шинэчлэлтүүд юм.
Эпллийн айФон 5 эс /iPhone 5s/
 
Эплл компани айФон 5 сигийнхээ хамт техникийн хувьд хамгийн дэвшилтэт загвараа гаргасан нь энэ цувралын шинэ онцлогийг агуулсан айФон 5 эс загвар байв. айФон 5 эс нь 64 битийн А7 процессор болон хурууны хээ таних мэдрэгчтэй гэдгээрээ онцгой юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/27 at 20:56

    goy chanartai utasnuud bn

  2. Зочин

    2014/01/15 at 08:35

    galaxy note3 hamgiin sain ni sh dee. alga baihiin?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *