Кофены хэрэглээгээ багасгасан тохиолдолд таны үсэнд ямар өөрчлөлт гарах вэ?

0

Бид бүгд л кофе уухаа болих хэрэгтэй гэж бодож байсан удаатай. Гэвч кофегүй өглөөг угтах нь хүндрэлтэй санагдахаас гадна кофе хэрэглэхээ болих нь үсний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Манай сайт уншигч танд кофе уухаа больсон тохиолдолд үсний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө гарч болох талаар мэдээ бэлдлээ.

1. Үсний ургалт удааширна.

© Shutterstock.com

Хэрэв та үсээ хурдан ургуулахыг хүсч байгаа бол өдөрт нэг аяга кофе ууж хэвшээрэй. Учир нь кофенд агуулагдах кофейн нь үс уналтын эсрэг үйлчилгээтэй дааврыг дэмжиж, үсний эс ялгаруулалтыг нэмэгдүүлснээр үсийг хурдан ургах боломжийг бүрдүүлдэг байна.

 

2. Гэрэлтсэн байдлаа алдана.

© Shutterstock.com

Үсний ийлдэс, ангижруулагч хэрэглэх нь өнгөө алдсан үсийг тодорхой хугацааны туршид л өнгөлөг харагдуулах нөлөөтэй. Харин кофе ууснаар цусны эргэлт сайжирч, үсэнд хүрэх эрдэс бодис нэмэгдэж үсийг өнгөлөг, гэрэлтсэн харагдахад чухал нөлөө үзүүлдэг ажээ.

 

3. Үсийг хэврэг, гэмтэмтгий болгоно.

© Shutterstock.com

Өглөө босоод кофе ууснаар та эрч хүчийг олж аваад зогсохгүй үсээ давхар бэхжүүлж байдаг гэдгээ мэдэх үү? Кофенд агуулагдах кофейн цусны эргэлтийг нэмэгдүүлж, үсний уутыг бэхжүүлснээр үс унах, гэмтэх эрсдлийг бууруулж байдаг байна.

 

4. Үс шингэн болно.

© Shutterstock.com

Кофейн үсний уутыг бэхжүүлж, түүнд хүрэх эрдэс бодисыг нэмэгдүүлж байдаг гэдгийг дээр дурьдсан билээ. Иймээс ч ихэнх үс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд кофейн агуулагдаж байдаг аж. Харин кофейны гол эх сурвалж болох кофег ууснаар үс өтгөн ургах боломж бүрдэж байдаг байна.

 

5. Үсний уян хатан байдал алдагдана.

© Depositphotos.com

Үсний ерөнхий бүтэц генийн шинж чанартай байдаг ч идэж буй хоол хүнснээс хамааралтайгаар өөрчлөлт орох явдал бий. Үсийг бат бөх, гэрэлтсэн эрүүл байдлыг нь кофейн хангахаас гадна үсний уян хатан байдлыг ч мөн дэмжиж байдаг ажээ. Үсний угт хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис очих бүрт үс илүү уян хатан, эрүүл болох нь мэдээж биз ээ.

Кофены хэрэглээгээ багасгахаар оролдож байсан уу? Үсний эрүүл мэндэд тустай өөр ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?

6
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *