Интерьерийн шийдлээрээ Хятаддаа маш их алдартай сүлжээ номын дэлгүүр бас нэгэн гайхалтай шинэ салбараа нээжээ 

0

Хятадын Шэнжэн хотод Zhongshuge гэх нэртэй шинэ номын дэлгүүр нээгджээ. Зохион байгуулалт нь үнэхээр сюрралист: дэлгүүрийн орон зайг эргэлдэж мушгирсан, шаталсан шүүгээ эзлэх бөгөөд энэ нь өөрөө номын тавиурын үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм. Үүгээр зогсохгүй уран зургуудаар ч чимжээ.

Zhongshuge – Хятад даяар салбартай сүлжээ номын дэлгүүр, өөрийн засал чимэглэлээр тун алдартай юм.

dailymail.co.uk

Шэнжэн дэх дэлгүүрийн төслийг Шанхайн X + Living студи хэрэгжүүлсэн нь үнэхээр гайхамшигтай болж чаджээ.

dailymail.co.uk

Энэ шатаар авирч болохгүй, гэхдээ өөрийн гэсэн үүрэгтэй – нэгдүгээрт, дэлгүүрийн орон зайг дүүргэхийн зэрэгцээ орон зайг бүсээр хувааж байгаа юм. Хоёрдугаарт, номууд өрж тавьсан, гуравдугаарт, далд утга санааг агуулжээ.

 

Мэдлэгийн цайзад хүргэх оюун ухааны шат

dailymail.co.uk

Номын дэлгүүрт хүүхдүүдэд зориулсан тусдаа “уншлагын байшин” ч бий: зөөлөн өнгөөр будсан хүүхдийн өнгө аяс бүхий зургаар чимжээ. Хүүхдүүдийг тоглуулахын хажуугаар номтой нөхөрлүүлэх боломжийг бий болгосон байна.

dailymail.co.uk

Номын дэлгүүр нь бүхэлдээ нэгэн аварга том арт-байгууламжийг санагдуулна. Дизайнеруудын үзэл санаа ч эхнээсээ тийм байжээ.

dailymail.co.uk

X + Living дизайнерын компани нь урьд нь Чунцчин хотод хотод Zhongshuge дэлгүүрийн төслийг гаргахдаа аварга том толь болон давтагдашгүй шатыг ашигласан байсан юм.

dailymail.co.uk

Харин энэ гэрэл зураг дээр – Бээжин дэх Zhongshuge Lafayette номын дэлгүүрийн засал чимэглэл харагдаж байна. Zhongshuge –  Зинь Хао ном, хэвлэлийн компанийн үүсгэн байгуулсан Хятад даяар салбартай сүлжээ дэлгүүр ажээ.

dailymail.co.uk

Гэрэл зураг дээр: Нинбо хотод байдаг Zhongshuge номын дэлгүүр. 2010 оноос хойш X + Living студи номын сүлжээ дэлгүүрийн 20 гаруй барилгын төслийг хэрэгжүүлжээ.

dailymail.co.uk

Дунзяньянь дахь Zhongshuge номын дэлгүүр бас л X + Living студийн хэрэгжүүлсэн төсөл юм.

Уншигч та ямар номын сангаар үйлчлүүлдэг вэ? Эсвэл багадаа аль номын санд илүү их цагийг өнгөрүүлдэг байсан бэ?

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *