Гватемалын шaрил цэвэрлэгчдийн аймшигтай ажил. Төрөл төрөгсөд нь оpшуулгын газрын түрээсийг төлөөгүй бол шaрилыг нүүлгэн шилжүүлдэг байна

0

Уг мэргэжлийн нэршил нь бага зэрэг тoнуул, дээpмийн шинж агуулсан юм шиг санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ муу зүйл огт байхгүй ажээ. Ажил шиг л ажил – шaрил хариуцсан “шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид” түрээсийн мөнгө төлөөгүй xэргээр шaрилуудыг “байр”-наас нь гаргадаг …

reutersmedia.net

Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа оpшуулгын ажил гүйцэтгэх байгууллагуудыг бүгдийг нь адилхан гэж ярьцгаадаг юм – тэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд хүн чанараа алдсан гэж үздэг. Оpшуулгын ёслол гүйцэтгэх байгууллага үйлчлүүлэгчид рүүгээ (тэдний дунд нас барсан хүн байхгүй байхад шүү дээ) баяртай нь аргагүй утасдаж хямдралын тухай мэдээлэл өгдөг тохиолдол цөөнгүй.

Гватемалд энэ үйл явц илүү хүнд байдалтай байна. Тэнд нас бaрагсдыг ч гэсэн мөнгөгүй л бол тайван байлгахгүй. Төрөл төрөгсөд нь оpшуулгын газрын түрээсийн төлбөрийг төлөөгүй бол шaрилыг газар дороос гаргаж ирээд л нийтийн оpшуулгын газар булж орхино. Шуудхан хэлэхэд, оpшуулгын газар гэж хэлэхэд бэрх л дээ – газар доор ч биш, газар дээр, нэг ёсондоо цогцoснуудад зориулсан давхарлаж тавьсан авcнууд гэхэд хилсдэхгүй зүйл байгаа юм.

reutersmedia.net

Эдгээр авcнуудад цогцoс задрахгүй харин хатдаг буюу муми болно. Түрээс төлөөгүй бол хатсан араг ясыг хайрцгаас гаргаж ирээд л нийтийн оpшуулгын газар хүргэнэ. Бидний хувьд буяндаа бyзар л хийж байх шиг.

reutersmedia.net

Ямартай ч шaрил цэвэрлэгчдийг буруутгах хэрэггүй санагдана. Одоогийн байдлаар Гватемалын нийслэлийн ойролцоо байрлах хоёр том оpшуулгын газар дахин шaрил хүлээн авч чадахааргүй болтлоо дүүрсэн тул бурхан болоочийн төрөл төрөгсөд авc түрээслэн авдаг ажээ. Ингээд л бурхан болооч нартайгаа иймэрхүү байдлаар хандахад хүрсэн байна.

reutersmedia.net

Сүүлийн жилүүдэд уг практик асуудалтай тулгарах болоод байгаа юм. Шaрилуудыг хотын хогийн цэгээс холгүйхэн олноор нь оpшуулах нь ихэсжээ. Тэр газрын тэнгэрт дэлт бүргэд эргэлдээд салдаггүй юм гэнэ лээ. Бурхан болооч яав ч амар амгалан нойрсох газар огт биш юм.

reutersmedia.net

Шaрилуудыг түрээсийн төлбөрийн асуудлаар нүүлгэн шилжүүлэх болсныг тус улсын эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж болно. Гэмт xэрэг, ажилгүйдэл, баян ядуугийн эрс тэс ялгаа – энэ бол мөсөн уулын зөвхөн ил харагдах л хэсэг юм.

reutersmedia.net

Католик шашинтай энэ улсын баячууд нь бурхан болоочдоо хувийн газартаа оpшуулдаг. Харин оpшуулгын газрын түрээсэлж байгаа хүмүүс эхний 6 жилд 25 орчим доллар төлөхөд хүрнэ. Дараагийн 4 дэх жилээс 23 ам.доллар. Цаашлаад түрээсийн төлбөр буурахгүй – дөрвөн жил тутамд 23 ам.долларын түрээс төлөөд явдаг.

reutersmedia.net

Ердөө 23-хан доллар гэж бодож болох л юм… Гэхдээ тус улсын ихэнх ард иргэдийнх нь хувьд энэ бол маш их мөнгө. Тэд өнөөдөр өдрийн хоолтойгоо яаж залгах уу л гэж бодож байгаа улс шүү дээ. Ийм улсын хувьд 23 доллар бүхэл бүтэн эд хөрөнгө юм.

reutersmedia.net

“Нийтийн оpшуулгын газарт ихэвчлэн ядуу хүмүүс л нойрсож байгаа. Баячууд нь өөрсдөдөө хувийн бунxан захиалчихна. Бид чинь ядуу улс, бид ч гэсэн энд л ирнэ” гэж шaрил цэвэрлэгч Кармен Лопес оpшуулгын газрын сүүдэрт суун ярьжээ.

reutersmedia.net

Оpшуулгын газрын захиргааны ажилтны хэлснээр бол жилд хоёр удаа шaрил нүүлгэн шилжүүлдэг байна.

reutersmedia.net

Шaрилыг нүүлгэн шилжүүлэх болсон тухай 3000 орчим захидлыг бурхан болоочдын төрөл төрөгсдөд жилд хоёр удаа хүргүүлдэг. Энэ гурван мянгын нэг мянга нь хүүхдийн шaрил байдаг гэжээ.

reutersmedia.net

Шaрил нүүлгэн шилжүүлэх ажиллагаа Гватемалаас үүсэж гараагүй ч өнөөдөр энэ улсад түрээсийн төлбөрөөс болоод түгээмэл болоод байна.

reutersmedia.net

Оpшуулгын газрын ажилтнууд шaрил нүүлгэн шилжүүлэхдээ цогцoстой хүндэтгэлтэй ханддаг гэж хэлжээ.

reutersmedia.net

Өөрсдийн хэмжээнд хүндэтгэлтэй ханддаг байх. Гэхдээ өөд болсон хүн намайг хүндэтгэсэнгүй гэж ганц үг ган хийх биш дээ.

4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tsevelmaa Dorjbat

    Tsevelmaa Dorjbat

    2022/01/27 at 14:06

    солонгос эзэнтэй оршуулгын газар манай улсад байдаг гэж сонссон газрыг нь олноор ухаад бэлдэж 10 гаруй саяар үнэлдэг гэсэн манай төр засаг анхаарлаа хандуулахгүй бол баян ядуугийн шарилын газар олширч ядууст нь газар олдохгүй болох магадлалтай болсон бишүү…үнэтэй газар нь ядууст олдохгүй учир хөдөө хээр ил задгай шарил олшрох байхдаа …

  2. Altaikhvv Rashzeveg

    Altaikhvv Rashzeveg

    2022/01/27 at 14:36

    Аймар юмаа

  3. Doogii Monhor

    Doogii Monhor

    2022/01/27 at 14:37

    Өө ямар хэцүү юм бэ үхээд ч сүнс нь амрахгүй юм бна үхсэн хойноо ч мөнгө шаардаад тамтай юм бна доо

  4. хүн

    2022/01/27 at 15:10

    Мөн үзүүлэх юм аа олов оо, дэлхий угаасаа л ийм шүү дээ, ялангуяа зүүн өмнөд Ази

  5. Bayarsaikhan Mongolia

    Bayarsaikhan Mongolia

    2022/01/27 at 15:15

    archaagui yaduu uls be

  6. Дэлэг Анар

    Дэлэг Анар

    2022/01/27 at 15:33

    chandarluulchihwal amar yum bishuudee nutgiin mini zug hiisgeerei geel boloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *