Нохойны чинь сүүлний байрлал, хөдөлгөөн зэрэг нь тэдний талаар юуг илэрхийлж байдаг вэ?

2

Бяцхан үсэрхэг найзаа ойлгоход тэдний сүүл чухал үүрэгтэй байдаг ажээ. Хүмүүс хэл яриагаараа хоорондоо харилцдаг шиг ноход ч бас өөрийн гэсэн харилцааны хэлбэртэй. Иймээс нохой авахдаа тэдний үйл хөдлөлөөр нь тэднийг шинжиж авдаг биз ээ. Манай сайт уншигч танд нохойны сүүлний байрлал, хөдөлгөөн тэдний тухай юуг өгүүлдэг талаар мэдээ бэлдлээ.

Сүүлний байрлал

  1. Хэрэв таны нохой сүүлээ өргөөд байвал энэ нь таны нохой цовоо сэргэг, өөрийнхөө мэдлийн бүст байгааг илтгэдэг.
  2. Хэрэв тэр сүүлээ өргөсөн хэвээр боловч бага зэрэг шарвасан хөдөлгөөн хийж байвал нохой тань аз жаргалтай, цовоо байгаагийн илрэл ажээ. Түүнчлэн хянамгай байдал эсвэл сэтгэл догдолсон байдлыг ч энэ хөдөлгөөн илэрхийлэх боломжтой.
  3. Хэрэв сүүл нь доош унжсан байдалтай байвал энэ нь нохойг айсан байдалтай байгааг илэрхийлнэ.
  4. Харин аливаа шинэ зүйлсийг сурах, сониуч зан гаргах үедээ тэд сүүлээ биеэсээ салгаж өргөх үйлдэл үзүүлдэг.

 

Сүүлний хөдөлгөөн

  1. Хэрэв таны нохой сүүлээ хурдтай шарвасан хөдөлгөөн хийж байгаа бол энэ нь тэдний сэтгэл хөдөлсөн байгааг илтгэх аж. Сүүлээ хэр хурдтай шарвана, төдий чинээ сэтгэл хангалуун байгаагийн шинж юм.
  2. Сүүлээ удаан шарваж хөдөлгөх нь тэр хэн нэгэн нохойд эсвэл хэн нэгэн хүнд итгэхгүй байгаагийн илрэл.
  3. Сүүлээ чөлөөтэй хөдөлгөж эхлэх нь тэд тун нөхөрсөг, сайхан ааштай буйн шинж ажээ.
  4. Харин сүүлээ дээш өргөж, богино зайд хурдтай шарваж хөдөлгөж эхэлбэл тэр уурлаж байгаагийн илрэл болдог байна.

Нэмэлт мэдээлэл: Хэрэв нохой сүүлээ баруун тал руу чиглэлтэй хөдөлгөж байвал тэр тайван байгаагийн, зүүн тал руугаа чиглэлтэй хөдөлгөж байвал тэр уурласан байгаагийн шинж байдаг ажээ.

16
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Mnh Dalai

    Mnh Dalai

    2021/06/20 at 10:38

    Yr ni bol setgel hodlol ni shde

  2. Tuguldur

    Tuguldur

    2021/06/21 at 04:41

    Becca

  3. Баясаа Дагва

    Баясаа Дагва

    2021/06/21 at 05:50

    Сүүлгүй нохойг яаж ойлгох уу

  4. Б. Мишээл

    Б. Мишээл

    2021/06/21 at 14:01

    Mářłæ Màà

  5. Ариука Б.

    Ариука Б.

    2021/06/21 at 20:00

    Gudamjand nohoitoi taaraad suuliine haraad ajih gseer baital uruulchih uyd:🤪