Зураглаач оюутан 100 метрийн зайд уралдсан гүйлтийн тамирчдаас дутахааргүй хурдан гүйж буй бичлэг цахим сүлжээнд шуугиан тарьжээ

0

100 метрийн зайд уралдсан гүйлтийн тамирчидтай мөр зэрэгцэн гүйж бичлэг хийх зураглаач хүүгийн бичлэг цахим сүлжээнд шуугиан тарьжээ.

Уг бичлэгт энгийн хувцастай зураглаач хүү гүйлтийн тамирчидтай зэрэгцэн гараанаас гарч, гартаа камераа барьж бичлэг хийж гүйсээр барианд орж байгаа нь бичигдэн үлджээ. Уг бичлэгийг ТикТок сүлжээнд @morpheuzz3.0 нэртэй хэрэглэгч анх нийтэлсэн бөгөөд одоогоор 1.5 сая хүн үзээд байгаа аж.

Уг бичлэгийн тайлбарт, “Хятадын Датун Их Сургуулийн оюутан хүү 100 метрийн гүйлтийн тэмцээний зураг авалтыг хийжээ. Гэтэл тэр таны харсанчлан 4 кг жинтэй камер бариад гүйлтийн тамирчидтай мөр зэрэгцэн гүйжээ. Хэдий тэр бага зэрэг урдаас гүйсэн боловч уралдаж байгаа тамирчидтай хамт зэрэгцэн гүйж чадаж байна. Зураглаач хийх нь түүний ажил хэдий ч ингэж гүйж байгаа тэр яагаад уралдаанд өөрөө ороогүй юм бол?” хэмээн бичжээ.

Shanghai Eye/CCTV

Хятад болон дэлхий нийтэд ийнхүү олны хүртээл болж, бусдын анхаарлыг татаж байгаа энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс түүний тухай өөрсдийн сэтгэгдлийг бичиж үлдээсээр байна. Тухайлбал, уг бичлэгийн доор, “Энэ тамирчид зүгээр л нэг зураглаачид ялагдахын тулд хэдэн сар, жилээр бэлтгэл хийсэн бол?”, “Тэд амралтаараа зураглаач болж бэлтгэл хийвэл таарах юм байна”, “Хүлээгээрэй, би түрүүлчих юм байна гэж дотроо бодож байсан байх даа”, “Түүний хийсэн бичлэгийг үзэх юмсан” гэх мэтчилэн сэтгэгдлээ бичжээ.

Shanghai Eye/CCTV

Иймэрхүү хачирхалтай үйл явдал өнгөрсөн 4-р сарын 17-нд АНУ-ын Юта мужийн Логан ахлах сургуулийн тэмцээний үеэр мөн болсон бөгөөд нэгэн нохой уралдаанд орсон тохиолдол болсон юм. Тэр нохой хаа нэгтээгээс гүйлтийн зам руу орж, олон тамчирдыг гүйцэж, нэгдүгээр байранд явж байсан Gracie Laney-аас өмнө барианд орж, хоёр хөлнөөс дөрвөн хөл илүү хурдан гэдгийг харууллаа хэмээн хэвлэлээр шуугиан болж байжээ.

YouTube/Mile Split

Барианд орохын өмнөхөн түүнийг бяцхан нохой гүйцсэн аж. Энэ тухай Gracie Laney KSL хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эхлээд би хэн нэгэн намайг гүйцэж байна гэж бодсон. Уг нь би арын тамирчнаас нилээн зайтай гүйж байсан юм. Гэвч хүн гэхэд хэтэрхий жижигхэн байгааг анзаарч хартал тэр нохой байсан” хэмээж байжээ.

20
Ха ХаХа Ха
13
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *