Компьютер маань заримдаа олон янзын шалтгаанаас болоод гацаад таг болчихдог. Эсвэл зарим програм ажиллахгүй болчихдог. Энэ үед компьютер гайгүй мэддэг нөхрөөс асуухаар “унтрааж асааж үзсэн үү?” гэсэн сонин асуулт тавьдаг. Гэхдээ энэ бол сонин асуулт биш, үнэхээр компьютерыг унтрааж асаах нь маш олон алдааг засдаг.
-
Виндовс Удаан Болох: Таны компьютер маш удаан болж байсан уу? Яагаад ингэдэг вэ? Зарим нэг алдаатай програмууд CPU-г 99% хүртэл ачааллаж, компьютерын ресорсыг бүрэн ашиглачихдаг. Энэ үед дажгүй мэдлэгтэй нөхөр (geek) бол таск менежерыг нээж нөгөө сахилаггүй програмыг олоод хаачих байх. Харин ердийн хэрэглэгчдийн хувьд бол үүнийг мэдэхгүй бол компьютерээ унтрааж асаахаас өөр зам үлдэхгүй л болов уу.
-
Firefox болон Бусад Програм Санах Ойг Дүүргээд Байвал: Саяхныг болтол Firefox дундаж үзүүлэлттэй компьютерын санах ойд төдийлөн нөлөөлдөггүй байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Firefox маань томорсоор санах ойд эзлэх жин нь нэмэгдсээр тун удаан болсон. Энэ үед Firefox-ийг хаахад санах ой буцаад зайтай болж систем хурдан болдог. Харин дахин асаахад бүгдийг тэгээс эхэлдэг учраас хоосон зай эзлэхгүй системийн хурданд нөлөөлхгүй байдаг. Энэ нь зөвхөн Firefox-т хамаатай зүйл биш санах ойд хоосон зай нөөцөлдөг бүх л програмд хамаатай асуудал юм.
-
Интернэт болон Wifi Сүлжээний Асуудлууд: ISP-ээс авч байгаа хурд тань өндөр байгаа боловч яг тань дээр ирж байгаа интернетийн хурд удаан болоод байвал таны рүтерын софтверт асуудал үүссэн байна гэсэн үг. Энэ үед та рүтерийнхээ тэжээлийг салгаад буцаагаад салгачих. Ингэхэд бүх юм хэвийн хурдаар явах болно.
Зочин
2014/01/01 at 06:27
dsafassdgadgwewegaweawegaergbrgbsrgbg