Урт наслаж, удаан жаргахын тулд та дараах 6 дасгалыг заавал хийж зуршил болгох хэрэгтэй!

2

Эрүүл амьдралын хэв маяг болон бие физиологийн дасгал сайн хийх нь урт наслах, сайн сайхан амьдрах гол түлхүүр болоод байгаа билээ. Спортоор хичээллэх нь таны амьдралд цөөн ч болов хэдэн насыг нэмэх боломжтойг саяхан хийсэн нэгэн судалгаагаар баталжээ. Гэхдээ бид ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой вэ гэдгээ эхлээд зөв сонгох нь чухал. Ямар дасгал хөдөлгөөнийг сонгож хийнэ, төдий чинээ таны амьдралд гарах үр дүн өөр өөр байна. Зарим нь таны зүрхэнд сайнаар нөлөөлөх бол, зарим нь таны биеийг гэмтэж, бэртэхээс хамгаална, харин бусад нь стрессийн түвшинг тэнцвэржүүлнэ.

Манай хамт болон сониуч зандаа хөтлөгдөж, таны амьдралд хэрэгтэй дасгалуудыг хүргэхээр бэлдлээ. Энэхүү жагсаалтад бид олон төрлийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхээс гадна таныг урт наслахад туслах дасгалуудыг багтаалаа.

1. Теннис болон бусад багийн спортууд дундаж наслалтанд эерэгээр нөлөөлнө

Копенгаген хотын мэргэжлийн байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар багийн спортоор хичээллэдэг хүмүүс ганцаарчилсан спортоор хичээллэдэг хүмүүсээс илүү урт насалдгийг баталжээ. Мэргэжилтнүүд хамтын нэгдэл болон нийгмийн харилцаа холбоо нь хүний оюун санааг сайжруулах болон дасгал хөдөлгөөн хийх эрч хүчийг олгодог гэж үзсэн байна.

Бие физиологийн байнгын идэвхтэй байдал нь мэдрэхүйн чадваруудыг сайжруулах, тухайлбал ой санамж сайн байх, төвлөрөх чадвар гэх мэт, нэн ялангуяа таныг нас ахих үед. Хамгийн үр ашигтай спортуудаар теннис, бадминтон болон хөлбөмбөгийг нэрлэжээ.

© depositphotos.com

 

2. Калланетик жин хасахад сайнаар нөлөөлнө

1989 онд, Sarah Ferguson хүн төрөлхтний анхаарлыг калланетикт төвлөрүүлсэн ба тэрээр байнгын дасгал хөдөлгөөн хийж, хэдхэн 7 хоногийн хугацаанд гайхмаар гоолиг болж чадсан юм. Калланетик биеийн бүх булчинд нөлөөлдөг ба зүрхийг бага ачаалуулж, өөхний эсүүдийг шатаах ач тустай.

Хагас хэвтэж, гэдэсний таталт хийх болон хажуу тийшээ харж өвдгөө нугалах, гараа алдалж суух, планк зэрэг нь калланетик дасгалууд ба гуяыг өв тэгш хөгжүүлж, гэдэсний булчинг чангалах ач тустай. Калланетикыг бүх насныхан хийж болохоос гадна таныг нас ахих үед бие организмыг эрүүл, чийрэг байхад тусална.

© depositphotos.com

 

3. Гүйснээр холестерин буурч, зүрх эрүүл болно

Судалгаагаар гүйх нь холестерины түвшинг тогтмол бууруулдаг болохыг баталсан. Их хэмжээний холестерин цусанд байх нь зүрх судасны өвчин тусах гол хүчин зүйл болдог. Гүйснээр өндөр-нягтрал бүхий липопротейн эсүүдийг идэвхжүүлдэг ба эдгээр нь цусан дахь холестерины тэнцвэрийг хангах үүрэгтэй байдаг. Дээрээс нь гүйснээр зүрхний дасгал болно, илүү том бас хүчтэй цохилтуудыг зүрх хийнэ. Үр дүнд нь таны биеийг зүрх судасны өвчнөөс сэргийлж, урт наслахад сайнаар нөлөөлнө.

© cosmin4000 / Getty Images

 

4. Таталцлын эсрэг йог нурууг эрүүл болгоход нөлөөлнө

Энэхүү йогийн дасгалыг өөрөөр “эрүүл биед саруул ухаан оршино” ч гэж хэлдэг. Нурууны хэлбэрийг зөв болгож, олон цагийн турш оффист суух үед үүсэх эрсдэлийг үгүй хийх ач тустай. Уян дүүжлүүр дээр хийж гүйцэтгэдэг дасгалууд үнэхээр гайхалтай нөлөөтэйг дурдах нь зүйтэй болов уу.

Нуруугаа сунгаснаар та нугас хоорондын дискүүдийг илүү их эрдэс бодисоор хангах, мөн эрүүл байлгах боломжтой. Энэ нь та ирээдүйд нурууны өвчнөөс болж зовж шаналахгүй гэсэн үг юм. Йогийн бясалгал, анагаах увдис нь таны оюун санааг тайвшруулж, стрессээс ангижруулна. Гэхдээ хамгийн хөгжилтэй хэсгийг нь бүү мартаарай: бид байнга Хүн-Аалз шиг таазнаас дүүжлэгдээд байж чадахгүй шүү дээ, тийм биш гэж үү?

© depositphotos.com

 

5. Сэлэх нь уушгинд сайнаар нөлөөлнө

Хэдийгээр бага нөлөө үзүүлэх боловч, сэлэх нь хамгийн чанартай кардио дасгалуудын тоонд ордог ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон булчинг өв тэгш хөгжүүлэх ач тустай. Сэлэхийн хамгийн том давуу тал бол уушгины багтаамжийг тэлэх явдал юм. Үр дүнд нь бид тархины үйл ажиллагаа болон төвлөрөлтөнд маш чухал үүрэгтэй хүчилтөрөгчүүдийг илүү их хүлээж авна гэсэн үг. Уушги том байх тусам бие физиологийн ачааллыг хүлээж авч, амархан ядрахгүй байх боломжтой.

© depositphotos.com

 

6. Сунгалт булчингуудыг хүчтэй болгоно

Сунгалт нь булчинг хүчтэй бас эрүүл байлгах гол хүчин зүйл. Уян хатан булчингуудтай байвал бие физиологийн идэвхтэй байдалд сайнаар нөлөөлж, үе мөчөө бүхэлд нь ачааллуулах боломжтой гэсэн үг. Ингэснээр та хөгшрөх үедээ санаа зовохгүй байж болно. Ахмад настай хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагддаг ба үүнээс сэргийлэхийн тулд сунгалт хийх хэрэгтэй.

Мөн биеийг гэмтэх эсвэл ноцтой бэртэхээс сэргийлдэг. Сулбагар булчингууд таамаглаагүй хөдөлгөөнөөс болж амархан гэмтэх нь бий.

Бид танд эдгээр заавар зөвлөгөөнүүд хэрэг болж, эрүүл амьдралын төлөө дасгал хөдөлгөөн хийхэд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв энэ мэдээлэл танд таалагдсан бол найз нөхөддөө дуулгаж, урт наслах нууцаас хуваалцаарай!

48
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mongoljin Battogtokh

    Mongoljin Battogtokh

    2019/08/13 at 00:28

    Bolormaa Ayurzana

  2. сайн л байна

  3. Altaa Altaa

    Altaa Altaa

    2019/08/13 at 09:17

    Эмч дээр очих хэрэггүй гэдэг чинь буруу сурталчилгаа шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *