Ийм учраас ногоорч хуучирсан төмсийг шууд хаях хэрэгтэй!

3

Зооринд удаан хадгалсан төмс ногоорч аюултай болдог.

Ходоод гэдэс хямрах шинж тэмдгээс авахуулаад үхэлд ч хүргэхийг үгүйсгэхгүй. Энэ хугацаанд төмс ямар хортой болж байгааг мэдэхийг хүсэж байна уу?

Саланин – хортой элемент. Удаан хадгалагдсан төмс нь дотроосоо өөрт агуулагдах элементэд хариу урвал үзүүлж эхэлдэг. Энэ бодисын тусламжтайгаар ногоо өөрийгөө өвчин, амьтан, хүн зэргээс хамгаалдаг байна.

Бид жирийн төмснөөс болж нас барсан гэсэн тохиолдлыг урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй. Гэхдээ эрүүл саруул хүмүүс ч төмсөнд хордсон тохиолдол бүртгэгдсэнийг анхаарах хэрэгтэй.

Төмсний хортой нөлөөнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Төмс гаднаасаа ногоорсон байвал идээд хэрэггүй. Ногоон хэсгийг зузаан хальслаад идэж болно л доо. Гэхдээ хэн л эрүүл мэндээрээ туршилт хийхийг хүсэх вэ дээ? Төмсний ногоон хэсэгт соланин байхгүй харин хлорофилл агуулагддаг. Энэ нь ногоон навчит ногоонд агуулагдах пигмент юм. Энэ органик нэгдэл бол аюулгүй.

Гэхдээ хлорофилл нь аюултай шинжийг илэрхийлэх дохио болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ногоо удаан хугацаанд хадгалагдсан буюу соланины өндөр агууламжтайг илэрхийлнэ.

Төмсийг харанхуй, хуурай, сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Нарны гэрэл нь химийн урвал явагдахад хүргэж хүнсний ногоог хурдан муутгадаг. Харанхуй орчин нь төмсийг удаан хадгалахад нөлөөлөх тул та ийм нөхцөлд хадгалсан төмсийг айдасгүй хэрэглэж болно.

6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayaraa Luvsandorj

    Bayaraa Luvsandorj

    2018/03/06 at 19:59

    Төмс зооринд ногоорох тохиолдол байхгүй байхаа хэрвээ ногоорсон болсон зооринд бас нэг халуун нар байж ил гарсан хэсгийг ногооруулсан л байна даа.Гэхдээ зузаахан арилгаад идэх зөвлөлгөө нь харин зөв шүү!!!!

  2. Chuluunbat Altangerel

    Chuluunbat Altangerel

    2018/03/06 at 20:02

    Ingej nogoordog ni hadgalsaniih bish urgahdaa narand il garsaniih

  3. Nani Go Go

    Nani Go Go

    2018/03/07 at 09:15

    nogoo tums hamgiin muu narnii het yagaan tuyag uurtuu shingeesen uchiraas ter

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *