Удахгүй худалдаанд гарах 5 шинэ Андройд утас

0

Sony Xperia Z4

Sony компани Z4 утсаа олон нийтэд зарласан гэж бодож байна уу, та бараг андуурсангүй. Ер нь бол ийм төрлийн утас байхгүй гэж бодоод явж байсан дээр. Z4-ийг зөвхөн Японд л зарах бөгөөд дэлхийн зах зээлд бараг борлогдохгүй болов уу. Яагаад гэвэл бусад Sony-гийн утасны адил уйтгартайд тооцогдож байна.

Удахгүй худалдаанд гарах 5 шилдэг Android утас 5

Олон улсын хэмжээнд ирэх 9 дүгээр сард Японд гаргасан загвараар, гэхдээ ганц хоёр зүйлийг өөрчлөн танилцуулах гэж байна. Snapdragon 810 процессор, 5.2 инч 1080р дэлгэц, 3GB RAM болон 20.7 МР камертай. Android системтэй учир Sony сайн л байж таараа. Хэд хэдэн гайхамшигтай үзүүлэлттэйгээс гадна дэлгэцний сонголт арвинтай.

Энэ удаад АНУ-ын зах зээлийг эзлэхийг нээх их чармайхгүй. Verizon-д хэдэн сарын дараа цөөхөн тоогоор зарагдах магадлалтай, T-Mobile-д таныг асуувал зарах болов уу. Энэ утсыг авахыг хүсвэл Sony-гоос түгжээг нь гаргасан хувилбарыг авч болох юм байна.

Moto X2015

Motorola-гийн сүүлд гаргаад байгаа 2 утас нь амжилттай болсон ч олны зүгээс магтаалын үгийг хайрлахгүй байна. 2015 оны шинэ загвар нь Lenovo-тай хамтран хийж байгаа тул хүмүүсийг Galaxy-гаа хөндийрүүлж Moto-гийн утас руу хандуулах болов уу. Энэ утас нь Moto X-ийн шинэчилсэн хамгийн анхны загварт тооцогдох бөгөөд өмнөх загваруудыг бодвол өнгөний өргөн сонголттой, домог болсон пластик арын хаалт нь модон эсвэл арьсан хаалтаар солигдсон байна.

Удахгүй худалдаанд гарах 5 шилдэг Android утас 1

5.2 инчийн QHD AMOLED дэлгэц, 4GB-ын RAM, 3280mAh зай, улбагар байсан камерыг өөрчилж snapdragon 800-гаар сольсноос гадна 16MP OIS сенсортой болжээ.

Андройд системтэй хэдий ч хэд хэдэн нэмэлт үйлдлүүдийг нэмж өгсөн. Жишээ нь, Moto дэлгэц нь танд ямар нэгэн мэдээлэл ирэхэд дэлгэц нь асах үйлдэл юм. Утасны дэлгэцийг нээлгүйгээр Moto дэлгэцнээс мэдээллийг авах боломжтой.

Moto X утсыг цөөн тооны борлуулагчаар дамжуулан борлуулах бөгөөд түгжээг нь шууд гаргасан хувилбарыг худалдана. Нийлүүлэлтийг энэ 8 сараас хийхээр төлөвлөж байна.

Google Project Ara

Тийм ээ, Ara-г анх танилцуулахад олон хүмүүс шоолж байсан. 4-р сарын 1 байсан уу, гэвэл үгүй ээ. Ara загварыг Motorola-г Lenovo худалдаж авахаас өмнө Google өвлөн авсан түүхтэй. Тийм ч учраас, Google-ийн бусдад гайхуулах нэг утасны тоонд орох тул 2015 оны эхээр зах зээлд гарна гэж зарласны дагуу 5-р сард тараагдах болсон.

Удахгүй худалдаанд гарах 5 шилдэг Android утас 2

Ara-гийн гайхуулах хэсэг бол дэлгэц, RAM, санах ойн багтаамж, зай, камер болон бусад олон зүйл байгаа юм. Бүр проектортой гээд бод доо. Өөрийн хүссэнээр утсаа зохион бүтээх бөгөөд шинэ загварууд нь сайжраад л байна, энэ ажлын хүрээнд Google-ийн зүгээс Android 5.0-ийг бүтээхээр ажиллаж байна.

Ara утасны хэмжээ харилцан адилгүй, 15 долларын бяцхан утаснаас эхлээд л том хэмжээний утас хүртэл үргэлжилнэ.

OnePlus Two

CyanogenMod-ын OnePlus Two бол сайн утас байсан. Найдвартай ажиллах хардвейр, гайхалтай софтвейртэй, элдэв зөөвөрлөгчөөр дамждаггүй найдвартай OEM-тэй. Энэ утсыг худалдаж авахад олдоц муутай байгаа, OnePlus-ийг сайжруулахаар дахин ажиллаж байгаа бөгөөд олдоц нь дээрдэх байх гэж найдаж байна. OnePlus-ийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, үр дүн гарч байгаа шинэ утсыг 2-3 дугаар улиралд багтаан танилцуулах болно. Энэ мэдээлэл бол эхний хувилбар гарсан эхний жил хийсэн мэдээлэл, тэгэхээр гайхах хэрэггүй.

Удахгүй худалдаанд гарах 5 шилдэг Android утас 3

OnePlus утас өөрийн OxygenOS гэж нэрийдэх ROM-той, бөгөөд Android 5.0 дээр суурилагдсан байна. Гэхдээ, ROM төсөл нь HTC Sense TouchWiz мэт төслийн адил хаалттай төсөл байх ажээ. Магадгүй, аврал ч байж болно эсвэл төгсгөлийн эхлэл ч байж мэднэ.

OnePlus Two утас ерөнхий хэлбэрээ алдахгүй, харин үйлдлийн хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн. 810 snapdragon, 3-4GB RAM, 5.5 инчийн дэлгэцтэй. Эх үүсвэр нь 1080р эсвэл 1440р, гэхдээ 1440р өндөр магадлалтай байна. Баталгаатай хэлэх зүйл бол хямд үнийг амлаж байгаа юм.

The Next Nexus

Дараагийн Nexus гарна гэж огт бодож байсангүй, гэтэл Google store-д дараагийн Nexus-ийг танилцуулаад байна. Тэгэхээр энэ жил ганц Nexus биш хоёр болж таарлаа. Ам дамжсан яриагаар LG-ийн 5.2 инч, эсвэл Huawei-гийн 5.7 инчийн дэлгэцтэй гэх.

Удахгүй худалдаанд гарах 5 шилдэг Android утас 4

Ямартай ч эдгээр утаснуудын аль нэгтэй төстэй нь Google-ээс гаргах бөгөөд Nexus төрлийн шинэ загвар гарна гэдэг сайхан мэдээ. Хэрвээ, Huawei шиг утас бол Snapdragon 810, 1440р дэлгэцтэй байна. LG-гийн хувьд бол бүрхэг хэвээр. 2015 онд гарах шинэ Nexus хамгийн том, агуу хувилбараар хийгдсэн бөгөөд Google –ийн I/O дээр суурилсан.

Шинэ утсаа намрын сүүлээр буюу 10-11 дүгээр саруудад танилцуулахаар төлөвлөж байна. Өмнөх загваруудын үнэ харьцангуй хямд үнэтэй байсан бол харин Nexus 6 үнэтэй утасны тоонд орох бололтой. Хэрвээ Google шинэ утсаа зуучлагчаар дамжуулан борлуулах бол үнэтэй болох нь аргагүй биз ээ.

 

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Elbegdorj

    2015/06/09 at 16:12

    bi ene utsiig barij bgaashde ene tiim sain utas ymuu sonin ymdaa Mongold ene utas tegeed gantsa\han nadd l bgn muu

  2. Зочин

    2017/08/13 at 09:09

    рихмөээжж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *