Аливаа зүйлсийг зориулалтаас нь өөрөөр ашиглах 16 ухаалаг арга

0

Бидний эргэн тойрон маш их зүйлс бий бөгөөд бид тэдгээрийг нэг л төрлийн зориулалтаар нь ашиглаад заншжээ.

Эдгээр зүйлсийг өөр зориулалтаар хэрхэн ашиглаж болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Таны амьдралыг хөнгөвчлөнө гэж найдаж байна.

Шүршүүрийн малгай бороотой үед унадаг дугуйны суудлыг хамгаална

Байдаг тохиолдол: дугуйгаа гудамжинд үлдээлээ, гэнэт бороо орлоо суудал тэр чигээрээ нойтон. Тийм учраас унадаг дугуйгаар хаа нэгтээ явах гэж байгаа бол шүршүүрийн малгай аваад гараарай. Борооны уснаас суудлыг тань хамгаалахаас гадна өөр бусад зориулалтаар ч ашиглаж болно.

 

Тарвас хадгалах

Том тарвасыг нэг өдрийн дотор идэж дуусгаж чадалгүй цааш хөргөгчинд хийх хэрэгтэй болдог. Энэ үед бас л шүршүүрийн малгай хэрэг болно. Өөр бусад хэрэглээг эндээс үзнэ үү.

 

Үүдний өрөөг заваартуулахгүй

Хүүхдийн тэрэг эсвэл унадаг дугуйны дугуйнд шүршүүрийн малгай углаад гэртээ оруулаарай. Та хамаагүй бага шороо цэвэрлэнэ.

 

Гутал савлах

Шүршүүрийн малгайнд угласан гутлаа аялал зугаалганд явах цүнх эсвэл зүгээр шкафанд хийхэд ойр орчмыг бохирдуулахгүй. Зүгээр гялгар уутыг бодвол хэрэглэхэд хялбар. Өөр бусад хэрэгтэй зөвлөгөөг эндээс авна уу.

 

Мицелийн ус хуучин кетний өнгийг сэргээнэ

Өнгөө алдаж харласан кетийг мицелийн усаар угаахад л хангалттай. Гутал арчилгааны бусад аргыг эндээс үзнэ үү.

 

Будагны толбо арилгах

Уруулын будаг, туш, тонал кремийн толбыг арилгахын тулд мицелийн ус шингээсэн хөвөнгөөр сайтар арчсаны дараа угаана.

 

Аяга таваг угаагч порлоныг хөлдөөж хөргөгч болгох

Энэ арга аялалд явахад маш хэрэгтэй. Урьд шөнө нь хэд хэдэн нойтон порлоныг хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Өглөө нь хүйтнээр нь байлгахыг хүсэж байгаа хоол хүнстэйгээ цуг цүнхэнд хийгээрэй. Энэ аргыг бид  эндээс үзсэн юм.

 

Педикюрийг амарчлах

Хөлийн хумсаа будах үеэр хөлийн хуруунууд бие бие дээрээ давхарлагдан будаг арилгах гээд байдаг. Хөлийн хурууг зайтай байлгахын тулд дунд нь порлон хийгээрэй. Порлоныг ашиглах бусад аргыг эндээс үзнэ үү.

 

Жимсийг шинээр нь хадгалах

Хөргөгчний жимс, ногоо хадгалах хэсэгт чийг хуримтлагддаг бөгөөд энэ нь ногоо, жимсийг хурдан муутгахад хүргэдэг байна. Хэрвээ тэр хэсэгт аяга таваг угаах порлон хийвэл жимсээ удаан хадгалж болно: илүүдэл чийгийг өөртөө шингээдэг ажээ. Үе үе хуурай порлоноор сольж байхаа мартаж болохгүй.

 

Супер хэмнэлттэй савангийн тавиур

Порлоноо ухаж аваад савангийн тавиур хийнэ. Эсвэл шууд савангаа тавьсан ч болно – саван хамаагүй удаан хэрэглэгдэх болно. Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Резинээр чанга таглааг нээх

Таглаандаа резин хийгээд онгойлговол гар гулсахгүй маш амархан онгойлгоно.

 

Цүнхэнд ном хийх

Цүнхэнд хийсэн дэвтэр, номны үзүүр үрчийж нугаларах гээд байдаг. Үүнээс хамгаалахын тулд зураг дээр харуулсан шиг резинээр боогоорой. Бид уг аргыг эндээс үзлээ.

 

Утсаараа автомашины навигатор хийх

Хэрвээ таны автомашинд навигатор буюу зам заагч байхгүй ч гэсэн утсан дээр тань бий – юу хийхээ та мэдэж байгаа. Илүү дэлгэрэнгүйг эндээс.

 

Өмдөндөө багтахын тулд

Жирэмсэн эсвэл өмдөндөө багтахгүй болтлоо таргалсан хүмүүст зориулсан арга. Өмдний товчинд резин углаад нүхээр нь гаргаж ирээд буцаагаад товчиндоо углана. Илүү дэлгэрэнгүйг энэхүү сайтаас үзээрэй.

 

Ангижруулагчаар хуучин ханын цаас салгах

Хуучин ханын цаасаа амархан салгахыг хүсэж байгаа бол 1 л усанд 1 сав ангижруулагч хийгээд тэр уусмалаараа ханаа арчаарай. 20 минут орчим дэвтээсний дараа цаасыг хуулж авна.

 

Хивснээс үс цэвэрлэх

Цагаан хэрэгсэл зайлагчийг устай 1:1 харьцаагаар хольж хивсэндээ шүршинэ. Ингээд л амьтны үс ноосыг амархан цэвэрлэнэ.

24
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2017/06/23 at 00:28

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *