Эфирийн тосны тусламжтайгаар хөлийн мөөгөнцрийг хэрхэн анагаах вэ? Гэр бүлийн хэн нэгэн мөөгөнцрөөр өвдсөн бол бусдадаа халдаах магадлал 75 хувьтай байдаг!

2

Мөөгөнцөр юугаараа хорлонтой вэ гэвэл – уг өвчин мэдэгдэлгүйгээр огцом хүндэрдэг. Уг өвчнийг тээгч зарим нэг өвчтөнүүд эмчилгээг цаг тухайд нь эхлүүлэхээс цааргалж өвчнийг даамжруулахад хүргэнэ: эмэгтэйчүүд нь хумсны өөгөө будгаар дарна, харин эрчүүд нь оймсоо ойр ойрхон сольж загатнах таагүй мэдрэмжийг тэсвэрлэн явцгаана.

“Өөрөө аяндаа арилна” гэдэг зарчим мөөгөнцөрт үйлчлэхгүй, амьд гэгддэг өвчин. Гэр бүлийн хэн нэгэн мөөгөнцрөөр өвдсөн бол бусдадаа халдаах магадлал 35-75 хувьтай байдаг. Мөөгөнцрийн халдвар нь алчуур, хивс, гутал зэрэг бүхий л гадаргуу дээр үлдэх буюу өвчтөний хүрсэн болгонд үлддэг ажээ. Өнөөдөр бид хөлийн хуруун дээр гарах мөөгөнцрийн тухай сэдвийг хөндөнө. Гарын хуруун дээр ч бас мөөгөнцөр гардаг, гэхдээ цөөн тохиолдол бүртгэгджээ. Яагаад гэвэл гар үргэлж ил байх тул мөөгөнцөр үржих боломжийг олгодоггүй байна.

© DepositPhotos

 

Гэрийн нөхцөлд мөөгөнцрийг эмчлэх нь

Бидний бие махбодь болон эргэн тойрны орчин микро биетүүд, төрөл бүрийн исгэгч, мөөгөнцрөөр дүүрэн байдаг. Бидний дархлаа эдгээрийн эсрэг зогсох ёстой. Гэхдээ мөөгөнцөр өөрт таатай орчныг олонгуутаа л үржиж эхэлнэ. Мөөгөнцөр нь олон нийтийн шүршүүр, саунаар үйлчлүүлэх, мөн спорт заалны шүршүүр, удаан хугацаагаар хиймэл хумстай явах, гель будаг түрхэх, амьсгалдаггүй гуталтай удаан явах зэргээс үүдэн бий болно.

© DepositPhotos

Мөн дотоод хүчин зүйлүүд ч мөөгөнцөр үржихэд нөлөөлнө, үүнд: амттанд хэтэрхий их дурлах, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх, үр, самрын хэт их хэрэглээ нь мөөгөнцрийн халдвар авахад нөлөөлдөг ажээ. Мөөгөнцрийн халдварын анхны шинж тэмдэг илэрч байна гэж сэжиглэсэн л бол яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэснээр уг өвчнийг даамжруулж эрүүл мэндээрээ хохирох явдлыг таслан зогсоож чадна.

Хөлийн хумс мөөгөнцөрдөх нь Candida Albicans исгэгчийн нянгийн үйлдлээс эсвэл Scopulariopsis brevicaulis шимэгч хорхойн мөөгөнцрөөс үүдэн өвчилж болно. Мөөгөнцрийн эх сурвалжаас үл хамааран цинамон, цайны мод, хадаасан цэцэг болон ореганогийн эфирийн тос үр дүнтэй үйлчилгээ үзүүлж байгааг тогтоожээ.

© DepositPhotos

 

Хумсны мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй цинамоны эфирийн тос

Хөлийн хумсны мөөгөнцрийн эсрэг үйлчилгээг цинамоны эфирийн тос үзүүлж байгаа нь нэгэнт батлагджээ. Цинамон нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг буюу нянгийн тэжээл болох эх сурвалжийн хэмжээг багасгана. Цинамон нь антибиотикт тэсвэртэй мөөгөнцрийг хүртэл устгах чадалтай бөгөөд хумсыг богино хугацаанд нөхөн төлжүүлдэг ажээ. Үр дүнг нь богино хугацаанд найдвартай байлгахын тулд өдөр болгон цинамоныг цай эсвэл ханд байдлаар давхар хэрэглэнэ, мөн хоол амтлагч байдлаар хэрэглэхийг ч зөвлөсөн байна. Харин цинамоны эфирийн тосыг гэмтсэн хэсэг дээрээ түрхэнэ.

Цинамоны эфирийн тосыг хэрэглэх заалт

  1. Мөөгөнцөртөж гэмтсэн хумсыг аль болох богино болгож хайчаар эсвэл эмчилгээний тусгай зориулалттай хумсны хутгаар авна.
  2. Хөлөө бүлээн усанд дүрж угаагаад сайтар арчина. Хөвөнд эфирийн тосыг шингээж гэмтсэн хэсэг дээрээ түрхэнэ. Хэрвээ арьс ихээр шархалсан бол түлэгдэж байгаа мэт мэдрэмж төрж болзошгүй. Энэ тохиолдолд ургамлын гаралтай тосоор эфирийн тосыг шингэлээрэй.
  3. Уг эмчилгээг хоёр сарын турш өдөрт хоёр удаа хийнэ.

Бас нэгэн хувилбар: хэдэн дусал цинамоны эфирийн тосыг далайн давстай усанд дусаана. Тэр усандаа хөлөө 20 минут дүрээрэй. Долоо хоногт хоёр удаа хөлөө дүрнэ – энэ нь үндсэн эмчилгээнд нэмэлт эмчилгээ болж өгдөг.

© DepositPhotos

 

Хөлийн хумсны мөөгөнцрийн эсрэг цайны модны эфирийн тос

Цайны модны эфирийн тосны ашиг тус бусад эфирийн тосноос маш олон талаараа давуу. 40 гаруй төрлийн өвчнийг анагаах чадалтай хэмээгддэг, вирус болон нянг устгах үйлчилгээтэй. Цайны модны эфирийн тос – хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй, гэхдээ хумсны мөөгөнцөрт үнэхээр халтай ажээ. Уг тосыг тогтмол хэрэглэснээр таагүй өвчнийг мартаж чадна. Уг эфирийн тосыг эмийн сангуудад зардаг болжээ.

Цайны модны эфирийн тосны хэрэглэх заалт

  1. Багахан салфетк дээр хэдэн дусал цайны модны эфирийн тос дусаагаарай.
  2. Хөлөө савангаар угааж хаттал нь арчина. Хумсаа аль болох богино болтол нь авахыг хичээгээрэй. Тостой салфеткийг өвчтэй хумсан дээрээ тавиад шархны лентээр бооно.
  3. Өглөө сэрээд бас орой унтахаасаа өмнө энэ байдлаар боолтыг тогтмол солино.

Бас нэгэн хувилбар: алимны уксусыг халуун устай 1:4 харьцаагаар холиод хөлөө 30 минут дүрнэ. Зөөлөрсөн хумсыг аваад цайны модны тос түрхэнэ. Мөөгөнцрийг арилгах энэхүү эмчилгээг долоо хоногт хоёр удаа өвчнийг бүрэн арилтал хийнэ.

© DepositPhotos

 

Хөлийн хумсны мөөгөнцрийн эсрэг ореганогийн эфирийн тос

Орегано өвс – мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, таагүй мэдрэмжийг дарахад тусална. Ореганог байгалийн гаралтай антибиотик хэмээдэг бөгөөд халгайн төрөлд орох уг ургамал нь патоген микро биетүүдийг устгахад оролцдог байна. Уг өвсний эфирийн тос нь арьсыг цочроож ч болох тийм хүчтэй үйлчилгээтэй. Тийм учраас уг тосыг чидун жимсний эсвэл жожобагийн тостой хольж хэрэглэх ёстой байдаг.

Ореганогийн эфирийн тосыг хэрэглэх заалт

  1. 3 дусал эфирийн тосыг 1 цайны халбага чидун жимсний тостой холино.
  2. Гэмтсэн хумсан дээрээ тосоо түрхээд юманд хүргэхгүй байхыг хичээгээрэй. Гутал, хивс, оймсонд хүргэхгүй.
  3. Ореганогийн тосыг хумсандаа долоо хоногтоо 2-3 удаа түрхэнэ. Хэрвээ өвчин сайжрахгүй байвал эмчид үзүүлж эмчилгээний өөр арга ашиглахыг санал болгож байна.

Бас нэгэн хувилбар: ореганогийн эфирийн тос эмийн сангуудаар нэмэлт тэжээл өгөх зорилгоор капсул байдлаар зарагддаг. Хэрэглэх тунг эмчлэгч эмч тодорхойлох нь зүйтэй.

© DepositPhotos

 

Хөлийн хумсны мөөгөнцрийн эсрэг хэрэглэх хадаасан цэцгийн эфирийн тос

Хадаасан цэцгийн анагаах чадал маш их. Хадаасан цэцгийн эфирийн тос нь өвчин намдаана, вирус болон нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, антиоксидант үйлчилгээтэй. Хадаасан цэцгийн эфирийн тос – мөөгөнцрийн халдварт хар дарсан зүүд л гэсэн үг. Анхны хэрэглээнээс эхлээд л загатнаа, халуун оргих мэдрэмж арилна, үрэвсэл багасч арьс арзайх нь багасдаг. Уг тос нь шархыг эдгээхэд өргөн хэрэглэгддэг ажээ.

Хадаасан цэцгийн эфирийн тосыг хэрэглэх заалт

  1. 1 ц.х чидун жимсний тос эсвэл гоо сайхны тосон дээр 5 дусал хадаасан цэцгийн эфирийн тос дусаана.
  2. Тосоо хөвөнд шингээгээд өвдөж байгаа хумсан дээрээ тавьж шөнө хонуулна. Өглөө тостой хөвөнг шинээр солино.
  3. Нэг курс – өвчин бүрэн эдгэртэл.
© DepositPhotos

 

Зөвлөгөө

Ардын уламжлалт эдгээр аргуудыг зөвхөн үндсэн эмчилгээн дээрээ нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэх нь зүйтэй юм. Эмчлэгч эмчтэйгээ зөвлөсний үндсэн дээр эдгээр эмчилгээг хийхийг танд сануулъя.

© DepositPhotos

Мөөгөнцрийг хайж хол явах хэрэггүй: таны ванн, угаалгын машинд таатай орчноо хүлээгээд тайван хүлээж л байгаа.

Мөөгөнцөр чийгтэй бас дулаахан орчинд байдгийг бүү мартаарай. Аялал зугаалгаар явахдаа мөөгөнцрийн халдвар авч болзошгүй гэдгийг байнга санаж явахад буруудахгүй.

3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2019/05/22 at 20:32

    Efiriin tos haaguur zaragddag ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *