Кинон дээрээс олж харна гэж хэний ч санаанд орж байгаагүй хүмүүс дэлгэцийн бүтээлд тоглосон 15 тохиолдол

0

Найруулагчид киногоо амжилттай болгохын тулд юу ч хийхэд бэлэн улс. Сонирхолтой үйл явдлаас гадна алдартай жүжигчдийг стандарт бус дүрд тоглохыг урьдаг. Цөөхөн ч гэсэн секунд гараад өнгөрөх, кинонд чухал үүрэг гүйцэтгэхгүй дүрд янз бүрийн алдартай хүмүүсийг ч бас урина: тамирчин, дуучин, тэр ч бүү хэл бизнесменүүдийг хүртэл. Энэ нь үзэгч олон, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татахад хэрэгтэй, одод ч гэсэн хэний ч төсөөлж байгаагүй газар боломжоороо нэг гялалзаад авахаасаа татгалзахгүй. Бидний огт төсөөлж байгаагүй газар гараад өнгөрсөн алдартнуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Дэвид Бекхэм, “King Arthur”

Warner Bros.

Хөл бөмбөгчин кинонд хэсэгхэн гараад л өнгөрнө. Гэхдээ түүнд авьяас чадвар байгаа нь харагддаг. Бекхэм сэлмийг яаж сугалж болохыг Артурт тайлбарладаг хэсгийг санаж байна уу?

 

2. Кейт Бланшет, “Hot Fuzz”

StudioCanal

Оскарын шагналт жүжигчнийг энд хэн ч танихгүй дээ. Багтай, шилтэй бас хамгаалалтын хувцас өмсчихсөн байгаа. Эдгар Райтын “Shaun of the Dead” киног үзсэнийхээ дараа түүнийг “Hot Fuzz” кинонд тоглохыг хүсжээ.

 

3. Пол Маккартни, “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales”

The Walt Disney Company

Далайн дээpэмчний дүрд хувирахын тулд танигдахгүй болтлоо нүүр хувиргалтад оржээ. Түүнийг таньсан хүн бараг байхгүй биз ээ.

 

4. Дональд Трамп, “Home Alone 2: Lost in New York”

20th Century Fox

Киноны гол дүр Кевин зочид буудалд хүнээс зам асуудаг. Тэр үл таних хүний дүрийг Дональд Трамп бүтээжээ.

 

5. Мэтт Деймон, “Thor: Ragnarok”

Marvel Studios

Мэтт Деймон “Тор” дээр гардаг нэгэн жүжигчний дүрээр гардаг. Жижигхэн жүжиглэсэн үзүүлбэрт Локигийн дүрийг бүтээдэг дээ.

 

6. Мэтт Деймон, “EuroTrip”

DreamWorks

“EuroTrip” инээдмийн киноны Мэтт Деймоны бүтээсэн дүр үйл явдлыг ёстой л орвонгоор нь эргүүлнэ. Гол дүрийн найз бүсгүйг хyлгайлж авсан рокер дуучны дүр, энэ тухайгаа бас дуундаа дуулдаг дуучин.

 

7. Том Круз, “Austin Powers in Goldmember”

New Line Cinema

Энэ кинонд Круз өөрөө өөрийнхөө дүрд тоглодог. Крузтэй цуг Гвинет Пэлтроу, Кевин Спейси, Дэнни Де Вито болон Стивен Спилберг нар гараад өнгөрнө.

 

8. Илон Маск, “Iron Man 2”

Marvel Studios

Бизнес эрхлэгч, инженер Илон Маск кинонд хэдхэн секунд гараад зогсохгүй киног бүтээхэд ч тусалсан нэгэн. Маскийн бүтээсэн дүр нь Тони Старкийн дүрийг тодосгож өгөхөд тусалжээ. Мөн өөрийн компанийнхаа байршил дээр ч зураг авалт хийхийг зөвшөөрчээ. Тэрээр SpaceX-ээ үнэгүй хэрэглүүлсэн юм.

 

9. Дэниел Крейг, “Star Wars: The Force Awakens”

Lucasfilm

Дэниел Крейг “Оддын дaйн”-д цөөхөн хором гарна, гэхдээ түүний хэн ч танихгүй өнгөрсөн – жүжигчин бүрэн хуягласан хувцас өмсжээ.

 

10. Майкл Жексон, “Men in Black II”

Columbia Pictures

Дуучинд “Men in Black” киноны эхний анги ихэд таалагдсан учир хоёр дахь ангид нь тоглох хүсэлтэй байсан гэдэг. Ингээд дараагийн ангид М агентын дүрийг бүтээжээ.

 

11. Мадонна, “Die Another Day”

Metro-Goldwyn-Mayer

Дуучин Бондын тухай хорьдугаар ангид туялзуур сэлмийн тамирчны дүрээр гараад зогсоогүй киноны үндсэн дууг дуулжээ.

 

12. Билл Мюррей, “Zombieland”

Columbia Pictures

Зомбигийн тухай кинонд Мюррей нэгэн зальтай эрийн дүрийг бүтээсэн юм. Амьд гарахын тулд өөрийгөө зомби шиг болгон будсан тэр дүр бол Мюррей.

 

13. Брэд Питт, “Deadpool 2”

Marvel Entertainment

Питт үл үзэгдэгч хүний дүрийг бүтээсэн, үзэгч олон түүнийг хэдхэн секунд хараад л өнгөрнө. Ийм дүрийн цалин хөлс нь ч зохих ёсоор үнэн шударга олгогдсон гэдэг – аяга кофе. Ийм л хөлсийг “Deadpool 2” кино бүтээгчдээс жүжигчин өөрөө хүсжээ.

 

14. Жефф Безос, “Star Trek Beyond”

Paramount Pictures

Жефф Безос бол Amazon-ыг үндэслэгч – Стартрекийн эртний шүтэн бишрэгч нь. Нэг анги дээр гараад л өнгөрөх дүр бүтээх боломж гарсан юм, гэхдээ бизнес эрхлэгчийг нүүр хувиргалтаас нь болоод хэн ч танилгүй хоцорчээ.

 

15. Майк Тайсон, “The Hangover”

Legendary Pictures

Боксчин кинонд бас л гараад өнгөрнө – өөрөө өөрийнхөө дүрийг бүтээсэн.

Сонирхолтой киноны үйл явдал өөрөө үзэгч олныг татаад зогсохгүй мөн цаана нь болж байгаа үйл явдал ч бас сонирхлыг нь татдаг. Зураг авалтын талбай дээрээс авсан гэрэл зургууд үүнийг батлах ажээ.

41
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *