Таны арьс загатнаад хэцүү байна уу? Тэгвэл дараах 7 шалтгаантай холбоотой!

5

Та учир шалтгааныг нь мэдэлгүй, бухимдал төрүүлмээр загатнаанаас болж зовж шаналж байсан уу? Энэ бол арьсны танд анхааруулж буй анхааруулга байж болох ба таны биед ямар нэгэн асуудал учирсныг илтгэнэ. Арьсны мэдрэлийн төгсгөлүүд хариу үйлдэл үзүүлж, идэвхжих үед загатнаа үүсдэг. Энэ хариу үйлдэл нь арьс хуурайших эсвэл хорт хавдар болон бусад ноцтой асуудлуудын үр дүн байж болно.

Өнөөдөр бид та бүхэнд арьс загатнахад хүргэдэг зарим нэг учир шалтгаануудыг дурдахаар бэлдлээ.

via GIPHY

1. Харшил болон дерматит

Эдгээр нь түгээмэл тохиолдох шалтгаанууд юм, загатнаанаас болж арьс цочролд ордог. Энэ харшлын үйл явц нь хэт халуун байх, шавьж хатгах, химийн бодиснуудад хариу үйлдэл үзүүлэх, тоос шороо эсвэл амьтны үс, тэр ч бүү хэл хоол хүнстэй холбоотой байдаг. Дерматитийн үед түгээмэл илрэх зүйл бол “seborrhea” буюу хагтах (жишээ нь хуйхны хэсэг), мөн хайрст үлд. Энэ нөхцөлд улаан тууралт гарах болон арьс гуужна. Харшилтай эсэхээ нягталж, шаардлагатай учир шалтгаануудыг үгүй хийж, арьсны эмч дээр очих хэрэгтэй.

2. Бөөрний асуудал

Биеийн хэсгүүдээр тогтмол загатнах нь архаг эсвэл хүнд хэлбэрхийн бөөрний асуудал байж болно. Загатнаа ихэвчлэн өглөө сэрэх үед хүчтэй мэдрэгдэнэ. Эрдэмтэд одоогоор үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг олж тогтоогоогүй байгаа боловч гол хүчин зүйл нь бөөр цуснаас хэрэггүй шингэнийг гадагшлуулж чадалгүй, биед хортой бодисны хуримтлал үүссэнээс байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

3. Элэгний асуудал

Энэ нөхцөлд загатнаа нь элэг асуудалд орж буйг илтгэх эхэн үеийн шинж тэмдэг байх боломжтой. Элэг сайн ажиллаж чадахгүй үед биеийг хоргүйжүүлэх боломжгүй болох ба үр дүнд нь цөсний хүчил ихэсч, сөрөг үр дагавар гардаг байна. Эм бэлдмэлээр цөсний хүчлийг уусгаж авах боломжтой гэж үздэг.

4. Бамбай булчирхайн асуудал

Өндөр болон хэвийн бус түвшний бамбай булчирхайн өвчлөлийн үед арьс хуурайшдаг. Зарим судалгаагаар үүний учир шалтгаан нь хөлсний булчирхайд өөрчлөлт орж, арьс хуурайшихад хүрдэг хэмээн үздэг боловч, одоогоор нарийн тодорхой олж мэдсэн зүйл байхгүй байгаа аж.

5. Хорт хавдар

Үргэлж анхаарах хэрэгтэй! Загатнах нь магадгүй лимфогийн эхэн үед илрэх шинж тэмдэг байж болно. Цусны асуудал нь халдварын эсрэг үрэвслийн улмаас үүсдэг байна. Түүнчлэн энэ нь хөхний хорт хавдрын шинж тэмдэг байх эрсдэлтэй.

Меньерийн өвчин, ховор төрлийн хөхний хорт хавдар ба улаан тууралт гарах, урьс гуужих болон хөхний товч, хөхний товчны хүрээ орчимд загатнах гэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Таны бие дохио өгч байгаа эсэхийг сайтар анхаарах нь чухал юм.

6. Сарын тэмдэг

Сарын тэмдгээс болж эмэгтэй хүний биед олон өөрчлөлт гардаг, үүнд арьс хуурайших багтана, яагаад гэвэл зарим гормонууд өөрчлөгддөг. Эстроген багасах нь коллагеныг бууруулдаг ба энэ нь арьсыг чийгшүүлж байдаг бодис юм. Иймд та энэ төрлийн загатнааг арьсандаа тохирсон тос болон чийгшүүлэгч түрхэж арилгаж болно.

7. Жирэмслэлт

Хамгийн сүүлд нь, загатнаа танд сайн мэдээ дуулгах гэж байна! Зарим эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн үед нь тууралт болон загатнаа мэдрэгддэг. Эдгээр нь ихэвчлэн хэвлий хэсэгт мэдрэгдэх ба мөн гар болон хөлөнд мэдрэгдэнэ.

Зарим судлаачид ихэр хүүхэд хэвлийдээ тээж байгаа нөхцөлд, эмэгтэй хүнд загатнаа мэдрэгддэг гэж үзжээ. Сайн мэдээ нь энэ загатнаа хүүхэд төрсний дараа өөрөө аяндаа арилдаг байна.

Таны бие үргэлж ямар нэгэн зүйл болохоо байхад, тань руу дохио илгээдэг учир анзааралгүй өнгөрөлгүйгээр бухимдал төрүүлэм загатнааг тэр дор нь арилгаарай!

53
ГайхмаарГайхмаар
22
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
17
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Young Young

    Young Young

    2019/06/18 at 13:43

    Нервтхээр л загатнадаг минийх

  2. Young Young

    Young Young

    2019/06/19 at 03:32

    Нервтхээр л загатнадаг минийх

  3. Zi Qi

    Zi Qi

    2019/06/20 at 01:50

    Ariuk Tz Lx FortNite ene

  4. п.дарханоюун

  5. Г. Алтанчимэг

    Г. Алтанчимэг

    2019/06/20 at 14:31

    Туяа Туяана

  6. Зочин

    2024/03/21 at 17:27

    сайн байна уу би таниас арьсны загатнаат өвчний талаар зөвөлгөө авах гэсийн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *