Хүний бие махбодийн талаарх сонирхолтой 10 баримт

0

Танд ямар байхыг бүү мэд, гэхдээ миний хувьд дор дурьдагдах баримтууд бол нээлт мэт л санагдсан юм. Жишээ нь, “мэдрэлээр минь бүү наад” гэдэг хэлц үг бол зүгээр хошин шог – бидэнд ямар их хэмжээний мэдрэл байдгийг та мэдэх үү? …

1. Өглөө хүн байгаагаасаа өндөр болсон байдаг. Унтаж байх явцад нуруу нугасны үеүд шинэ шингэнээр сэлбэгдэхээс гадна нурууны булчингууд суларч амардаг байна.

2. Ямар ч агаарын нислэгийн компани онгоцонд авч орохыг зөвшөөрөхгүй тийм шингэн хүний биед бий. Гэхдээ тэр шингэнийг бидний биеэс салгаж чадахгүй, учир нь ходоодноос ялгарах шингэн – ходоодны давслаг хүчил юм. Тийм ээ таны зөв, металлургит ашигладаг тэр шингэн. Давслаг хүчил нь ганг хайлуулж чадах ч хүнийн ходоодыг бол чадахгүй.

3. Тийм учраас хоёр долоо хоног болоод хүний шүлсний давхарга шинэчлэгдэж байдаг байна. Тэгэхгүй бол ходоод нь түлэгдээд алга болно.

4. Мессопатамид тухайн эмчийн эмчилж байсан өвчтөн үхвэл эмч нь үхэх ял авна, өвчтөн нь сохорвол эмчийг нь сохолдог байжээ.

5. Таны арьс дөрвөн өнгөтэй. Зохих пигментгүй бол бүх арьс цагаан байх байлаа. Арьсан доорх судасны улаан туяа оруулна. Шар пигмент нь гэгээ оруулна. Бүүдгэр /sipea өнгө ялгаруулах меланин нь хэт ягаан туяаны нөлөөнд бор өнгө болох бол ялгаруулах хэмжээнээсээ шалтгаалж хар өнгөтэй болдог байна.

Эдгээр дөрвөн өнгийн өөр өөр хэмжээнээс шалтгаалж дэлхийн хүн амын арьсны өнгө тодорхойлогддог ажээ.

6. Насанд хүрсэн хүнд 75 км мэдрэл байдаг – овоо урт зам туулахаар байгаа биз?

7. Толгойгоороо хана мөргөхөд цагт ойролцоогоор 150 ккал устгана. Бас л нэг ажил шүү.

8. Тархи том байх тусмаа – цөөн шүдтэй байна. Хувьсан өөрчлөгдөх нь дандаа төгс байна гэж байхгүй: зарим нэг огт ашиглахгүй эд эрхтэн байж л байдаг, хөөрхий минь муу нь юу байх вэ. Эрт дээр үед шүдээрээ махыг тас хазлан идэж байлаа. Цаг хугацааны эрхэнд хүний тархины хэмжээ томорч ирэхэд эрүү, нүүрний яс өөрчлөгджээ. Ингэхдээ ямар ч хэрэглээгүй шүд (агт араа) үлдээсэн байна.

9. Хүний ясны ихэнх хувь сарвуу болон уланд байдаг.

10. Хүний тархи өдөрт дэлхийн бүх утсыг нийлүүлснээс ч их цахилгаан импульс ялгаруулдаг.

 

12
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khanat Ahmetkarim

    2016/02/09 at 01:00

    Zarna

  2. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/26 at 21:03

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *