Хэзээ нэгэн цагт таны амийг аварч мэдэх 9 зөвлөгөө

6
6
35,981

“Амьд үлдэх зөвлөмж” гэдэг үгийг харсан хэн бүхэн арал дээр ганцаараа үлдсэн Робинзон Крузог бодох нь дамжиггүй. Гэхдээ арал дээр биш хот суурин газар хэрхэн өөрийн амь нас, аюулгүй байдлаа хамгаалах талаар хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Түлхүүрээр биеэ хамгаалах

Гудамжинд явж байгаад халдлагад өртвөл түлхүүрээ гарныхаа үе хооронд хийж атгаж байгаад эсэргүүцэл үзүүлж болно гэсэн зөвлөгөөг интернетээс олж болно. Гэхдээ ингэж болохгүй. Учир нь та хуруугаа гэмтээнэ. Мөн танд түлхүүрээ гаргаж, ингэж барих хугацаа олдохгүй ч байж мэднэ. Тиймээс түлхүүрээ яг л хутга барьж буй мэт явах хэрэгтэй. Эсвэл түлхүүрээ гартаа атга.

 

Таксины жолооч сэжигтэй санагдвал

Таксинд суухын өмнө дугаарыг нь тэмдэглэж аваарай. Мөн хэн нэгэн танил руугаа залгах, эсвэл залгаж буй мэт дүр эсгэ. Танилтайгаа ярьж байхдаа таксины дугаарыг хэлээрэй.

 

Хачигийг дутуу үнэлэх хэрэггүй

Хачиг нь Европ, Америк, Азид уушгины өвчлөл үүсгэдэг бөгөөд Евроазид тархи нугасны өвчлөл үүүсгэдэг. Энэ 2 өвчин хоёулаа их аюултай. Тиймээс хачиганд хазуулсан бол яаралтай эмчид хандаарай.

 

Хэн нэгэн таныг “би таныг гэмтээхгүй” гэж хэлж байвал аюултай

Хэн нэгэн танд зохисгүй, гайхмаар онцгой амлалт өгж байвал анхааралтай байгаарай. Ямар ч тохиолдолд “би таныг гэмтээхгүй” гэж хэлж байгаа бол тэр таныг гэмтээх далд санаа агуулж байна гэсэн үг.

 

“Яаралтай үед” хэрэг болох мөнгөтэй байх

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Утасны гэрэн дотор мөнгө нуу. Энэ нь яаралтай мөнгө хэрэг болсон үед хэрэг болдог. Түрийвчээ алдах, цүнхээ хаа нэгтээ орхисон үед хэрэг болно.

 

Олон хүний нөлөө

Таны найз, хамт яваа хүн тань олон нийтийн газар явж байгаад бие нь муудвал тэнд байгаа хүмүүсээс бүгдэнгээс нь тусламж гуйлгүйгээр зөвхөн нэг л хүнд хандаж тусламж гуйгаарай. Учир нь хүмүүс бие биедээ найддаг тул хурдан хугацаанд тусламж ирж чадахгүй.

 

Живж буй машины цонхыг онгойлгох

Машинтайгаа усанд живж байгаа бол ус дүүрэхээс өмнө цонхоо онгойлгож түүгээрээ гарах шаардлагатай. Гэхдээ цонх онгойхгүй бол яах вэ? Машины хаалга гэмтсэн бол цонх онгойхгүй. Хэрэв онгойхгүй бол жолооны хүрд, гал унтраагч зэрэг ямар нэгэн хүнд зүйлээр цонхыг хагалаарай.

Машин живэх үед юу хийх талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

 

Шатаар явж байх үедээ биеэ хамгаалах энгийн арга

Шатаар явж байх үедээ ямар ч тохиолдолд гараа халаасандаа хийж болохгүй. Унах үед гараараа толгойгоо хамгаалах юм уу тэнцвэрээ олдог. Харин гараа халаасандаа хийсэн бол унаж байхдаа гараа гаргаж амждаггүй.

 

Ямар нэг зүйл буруу байгаа мэт санагдаж байвал айж сандрах хэрэггүй

Цахилгаан шатанд хамт явж буй хүн тань сэжигтэй санагдвал тайван байж тоохгүй байгаа царай гарга. Мөн тэр хүнтэй ямар нэгэн байдлаар харилцах хэрэг гарвал, та түүнтэй ярьмааргүй байгаа тохиолдолд “Уучлаарай, бид хоёрын зам нийлэхгүй” гэж чанга, итгэлтэйгээр хэлээрэй.

360
ТэнэглэлТэнэглэл
142
Ха ХаХа Ха
80
ГайхмаарГайхмаар
58
ХөөрхөнХөөрхөн
58
БахархмаарБахархмаар
33
ГоёГоё
28
БурууБуруу
27
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/12 at 10:55

    Санаж явахад илүүдэхгүй л юм байна даа. Амжилт хүсье

  2. Gayak Otgonbayar

    Gayak Otgonbayar

    2017/02/12 at 14:14

    aa yaya. bazarvaani. haha

  3. Lhagvaa

    2017/02/12 at 16:34

    whahhhaha bolioshtee yu oruulaad bdiim be

  4. Oogii

    2017/02/12 at 22:54

    joloonii hurdeer tsonhiig hagal gevuu

  5. Зочин

    2017/02/13 at 01:58

    Түлхүүр бол хутга шиг л зэвсэг байна. Харин эмэгтэй хүн яах бол

  6. Mmmm

    2019/02/14 at 11:11

    Tvlhvvreeree nvdrvv ni hatgaad zugtah heregtei l gesen vg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.