Швейцарийн Олтен гэх хотод “шоколадан цас” орж хот тэр чигтээ шоколадаар хучигджээ. Уг гайхалтай үйл явдлын ийм учиртай байжээ…

0

Шоколадан цас гэж үнэхээр байдаг гэвэл та юу гэж хэлэх байсан бэ? Таны сэтгэл хөдлөх байсан уу? Эсвэл та үүнийг хэн нэгний тараасан худал мэдээлэл гэж бодох уу? Ямартай ч итгэх эсэх нь таны дур. Гэхдээ үнэхээр шоколадан цас гэж байдаг. Үүнийг Швейцарийн Олтен хотын оршин суугчид өөрсдийн нүдээр харжээ.

Тайлбар нь энэ байна. Хэдэн өдрийн өмнө Олтен хотод байрладаг “Lindt & Spruengli” гэх нэртэй шоколадны үйлдвэрт багахан хэмжээний осол болсон байна. Үйлдвэрийн сэнсний зөв ажиллах горим алдагдсан бөгөөд салхитай өдөр шоколадны нунтаг агаарт дэгдэж, улмаар какаоны үртэс хотод дэгджээ.

Энэ “ид шидийн” гэмээр үйл явдал Швейцарийн Олтен гэх хотод болжээ

“AP News” эх сурвалжийн мэдээлж буйгаар уг үйл явдлаас болж, зөвхөн нэг автомашинд гэмтэл учирсан гэнэ – шоколадны нунтагт бүхэлдээ дарагдсан. Үйлдвэрийн зүгээс хотын бохирдолд зориулж, цэвэрлэгээний бүх төлбөрийг хариуцахаа мэдэгджээ.

Ray Swi-hymn / Flickr

 

Какаоны нунтагт бүрэн дарагдсан машин энэ байна

Olten / Twitter