Таны эрүүл мэндийг тодорхойлох маш энгийн 7 тестийг туршиж үзээрэй

4

Бидний хэн ч өвдөхийг хүсдэггүй. Гэхдээ өөрийн өвчнийг эрт мэдэж чадсанаар таны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврыг багасгаж чадна.

Таны эрүүл мэндийг тодорхойлох энгийн 7 тестийг өөр дээрээ туршиж үзнэ үү.

Хараа

Амслерийн тест макулодистроф-ыг илрүүлнэ – харааны хурц байдлын доголдлын өвчин. Уг өвчин 50-иас дээш насныханд илрэх бөгөөд арга хэмжээ авахгүй бол сохрох ч аюултай.

Тестийг гэрэлтүүлэг сайтай орчинд хийнэ. Зургийг нүднээс 30-40 см-ийн зайд барина. Толгойгоо урагш эсвэл хойшоо болгохгүй.

Нэг нүдээ гараараа хаагаад нээлттэй нүдээр голд байгаа цэг рүү ширтэж 10 хүртэл тоолно. Нөгөө нүдээр мөн адил.

Хэрвээ шулуун тэгш хэвээр элдэв мурийлт, тасалдал, саарал цэггүй байвал – таны хараа хэвийн гэж үзнэ. Хэрвээ зургийн аль нэг хэсэгт мэдэгдэхүйц өөрчлөлт гарвал – эмчид хандана уу.

 

Авхаалж самбаа

Хүнд биеийн ачаалал нь өндөр настай хүмүүст, мөн зүрх судасны өвчлөлтэй хүмүүст хориотой. Ачаалал авахаасаа өмнө хэд хэдэн тест хийж үзэх хэрэгтэй.

  • Пульсээ олоод, минутанд хэдэн удаа цохилж байгааг тоол.
  • 20 удаа босч суу
  • Дараа нь дахиад пульсээ тоол

Хэрвээ цохилт 25%-иар нэмэгдсэн байвал – хэвийн гэж үзнэ. Харин 25-50% нэмэгдсэн байвал таны зүрх судасны систем сул байгааг илтгэнэ. Хэрвээ 50%-иар нэмэгдсэн бол – эмчийн үзлэгт заавал ороорой.

  • 4-р давхарт гарахдаа гүйхгүйгээр тайван шатаар алхаж, гэхдээ удаан биш
  • Пульсээ тоолоорой.

Хэрвээ таны зүрхний цохилт минутанд 120 байгаа бол хэвийн гэж үзнэ. Харин 120-оос их байхын зэрэгцээ амьсгаадах, цээжээр өвдөж байгаа бол эмчид хандана уу.

Биеийн хэт их ачааллын үед зүрхний цохилт дээд хязгаараас хэтрэх ёсгүй. Уг хязгаар нь насны хэмжээнээс хамаарч бас харилцан адилгүй. Өөрийн зүрхний цохилтыг тооцоолохын тулд 220-иос өөрийн насаа хасна. Жишээ нь, 220-40= 180, өөрөөр хэлбэл таны пульс 180-аас хэтрэх ёсгүй.

Хүнд өвчин, өндөр настай байх тохиолдолд үзүүлэлтийг 0,5 болон 0,6-иар үржүүлнэ.

Жишээ нь: 220 — 60 = 160

160×0,5 = 80

160×0,6 = 96

Тиймээс таны зүрхний цохилт дасгал хийсний дараа 80-96 удаа цохилж байхад хэвийн гэж үзнэ.

 

Нуруу

Өөрийнхөө ердийн зогсдогоор зогсоод ойр байгаа хүнийг ажиглахыг хүсээрэй. Хэрвээ таны нуруу 45 эсвэл үүнээс дээш хэмээр бөгтийж гуя урагшаа болж байвал нурууны мурийлт их байна гэж үзнэ. Мөн бэлхүүс орчмоор мурийж байгаа бол нурууны мурийлт байгааг илтгэж байна. Энэ тохиолдолд заавал эмчид үзүүлэх шаардлагатай.

Бас нэгэн тест. Хоёр гартаа харандаа эсвэл бал бариад биеийн дагуу унжуулна. Хэрвээ харандаа хоорондоо параллель байвал таны нуруу хэвийн Харин бие бие рүүгээ харж байвал нурууны мурийлт байна гэж үзнэ.

Бас хэн нэгнийг өөрийгөө ажиглах эсвэл зураг дарахыг хүсээрэй. Харааны баримжаагаар, мөн шугам ашиглаад чихний гэдэснээс мөрөн дээр ирж байгаа цэгийг ажиглаарай. Хэрвээ зураас шулуун байвал хэвийн гэж үзнэ. Харин зураас урагш чиглэсэн байвал нурууны асуудалтай байгааг илтгэнэ.

Өнөө цагт нурууны гажиг их түгээмэл болсон. Энэ нь суугаа амьдралын хэв маягтай шууд холбоотой. Нуруугаа эрүүл байлгахын тулд дасгал хийхийг зөвлөж байна.

 

Амьсгалын систем

Дараагийн энгийн тестээр та амьсгалын систем, биеийн хүчилтөрөгчийн хангамж, мөн цусны эргэлтийг шалгах боломжтой.

Суугаад хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргана. Дараа нь амьсгалаа аваад хуруугаараа хамраа чимхэж түгжинэ. Секундометрээр хэдий хэр хугацаанд амьсгалаа барьж чадаж байгааг хянана. Эрүүл хүн 40 секундээс багагүй хугацаанд (эрчүүд) барьж чадна, харин эмэгтэйчүүд 30 секундээс багагүй хугацаанд барина.

5 минутын дараа дахиад л хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгалаа бүрэн гаргасны дараа хамраа чимхэнэ. Эрүүл хүн ойролцоогоор 25-40 секунд барьж чаддаг байна. Тамирчдын хувьд энэхүү үзүүлэлт нь илүү өндөр гардгийг анхаарна уу.

Бид бие биедээ зүгээр ч нэг эрүүл мэнд хүсдэггүй, хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд юм шүү дээ.

25
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Naraa Naraa

    Naraa Naraa

    2018/01/22 at 23:31

    Mytm Candy

  2. Tojil Luvsandamba

    Tojil Luvsandamba

    2018/01/23 at 00:59

    Tserenchimed Ganbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *