Эрүүл байхыг хүсэж байвал хоол идсэнээс хойш дараах 6 зүйлийг хийх хэрэггүй

2

Хүн болгон л хоол хүнсэндээ анхаарал тавьж ямар нэгэн хэмжээгээр дэглэм барихыг хичээж байна. Мэдээж эрүүл бас гуалиг байхын тулд шүү дээ. Хоолны хэвшил – зөвхөн хоол идэх үе бус мөн хоол идэхээс өмнө болон дараах үйл явцыг ч хамруулан ойлгоно.

Хоол идсэнээс хойш чухам ямар зүйл эрүүл мэндэд хортой болохыг та бүхэндээ танилцуулж байна. Өөрийгөө эрүүл бас хүчтэй байгааг хэрхэн мэдрэх талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг дор сийрүүлэв. 21-хэн хоног хичээхэд л хорт муу зуршлыг арилгаж чадна. Туршиж үзэх үү?

1.

Үгүй: хоолны дараа жимс идэх

Тийм: хоолноос 30 минутын өмнө стакан ус уух

Жимс – шим тэжээлтэй бөгөөд амттай десерт! Гэхдээ үндсэн хоолны дараа идсэн жимс нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс илүүтэй сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Жимс шингэхэд багахан хугацаа ордог, тиймээс хоолноос хагас цагийн өмнө идсэн жимс аль хэдийн биед шингэсэн байх ажээ. Хоолны дараа ходоодонд орсон жимс нь “өөрийн дугаараа” хүлээн зогсох хооронд исэлдэхэд хүрч хоол боловсруулах үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Хэдий та гэдэс, ходоодны асуудалгүй ч гэлээ – ямартай ч таагүй мэдрэмж төрнө. Харин архаг ходоодны шарх эсвэл гэдэс нь дүүрдэг хүмүүсийн хувьд бол асуудал хүндэрнэ.

Тиймээс жимсээ хоолноос хагас цагийн өмнө ид бас дээрээс нь тасалгааны хэмтэй стакан ус уугаарай. Биеийн шингэний тэнцвэрт байдлыг хангаж их идэхээс хамгаална.

 

2.

Үгүй: хоолны дараа бүсээ сулруулах

Тийм: хөдөлгөөнд саад болохгүй хувцас өмсөх

Хоол боловсруулах эрхтний эмч нарын зөвлөж байгаагаар хоол идэхдээ хэвлий орчмоор чөлөөтэй хувцастай сууна гэжээ. Бүс, бариу хувцас нь цээж хорсох, гэдэс дүүрэхэд хүргэнэ.

Хэрвээ бүсээ сулруулахыг хүсэж байгаа бол – хоол идэхээс өмнө эсвэл цагийн дараа сулруул. Хоолны дараа “гэдсээ чөлөөлөх” нь өөртөө хор учруулна. Төсөөл дөө: гэдсийг чангалсан байхад хоол ходоодны дээд хэсэгт байгаа. Огцом сулруулахад бөөндөө доош унаж хоол боловсруулах үйл ажиллагаа боогдоно.

 

3.

Үгүй: хоолны дараа шууд зугаалах

Тийм: тайван ярилцах, сууж амрах

Хоолны дараа алхахад калори шатаадаг гэж бид ярилцдаг, маш ашигтай ч гэж үзнэ. Хоол идэхээс 20 минутын өмнө алхвал үнэхээр үр дүнтэй. Энэ үед хоол боловсруулах үйл явц суларч тустай элементүүд шингэдэг бөгөөд ийм ходоодонд хоол хурдан боловсорч шингэнэ. Эрүүлээр калориа шатаацгаая.

Хоолны дараа шууд хаа нэгтээ яарч алхахад бие махбодь хоол боловсруулах үйл явцаасаа хазайх буюу цус ходоодноос холдоно – ингээд асуудал үүсэх шалтгаан болно. Энэ үйл явц нь явуут дундаа хоол идэхтэй л адил.

Хоолны дараа хэсэг сууж дотны хүнтэйгээ ярилцах боломж байгаа бол сайхан хэрэг. Тайван байдал нь цусны эргэлтийг зөв хэмнэлд оруулж үр дүнд нь хоол зөв шингэнэ.

 

4.

Үгүй: хоолны дараа амттан идэх

Тийм: хоолноос тусдаа буюу өдрийн 12 цагаас өмнө идэх

Нэгдүгээр, хоёрдугаар хоол… Компот? Десерт?

Хоол судлаачдын баталж байгаагаар: хоолны дараа амттан идэх зуршил – илүүдэл жинтэй болгоход хүргэнэ. Ялангуяа 35 наснаас дээш хүмүүсийн бодисын солилцоо удааширч эхэлдэг. Бие махбодь өөрийгөө цадсан үгүйгээ амархан ойлгодоггүй, тэгээд л илүү зүсэм бялуу идэж орхино. Дараа нь хэтрүүлэн идсэнээ ойлгож амьсгаадах нь тэр.

Үнэхээр тэвчихгүй байгаа бол десерт идэхээс – магадгүй ямар нэгэн шим тэжээлтэй бодис таны биед дутагдаж байгаатай холбоотой байж болно. Өөх тос, уураг, нүүрс-усны тэнцвэрт байдлаа хянахыг хичээгээрэй – хянаж чадвал амттан таныг илбийн юм шиг татахгүй. Хэрвээ үнэхээр идмээр санагдаад байвал өдрийн 12 цагаас өмнө ид – таны галбирт муугаар нөлөөлөхгүй.

 

5.

Үгүй: хоолны дараа хүйтэн зууш, ундаа

Тийм: хоолны дараа бага зэргийн бүлээн ус

Бие махбодь хоолоо зөв боловсруулахын тулд зохих хэм хэрэгтэй байдаг. Хоолны дараа ууж идсэн хүйтэн хоол, ундаа нь хоолны шингэцэд шууд муугаар нөлөөлдөг байна. Жишээ нь: өөх тос нь хүйтэн устай нийлснээр биежиж муу шингэнэ.

Бас нэг жишээ, та зайрмаг иджээ. Удаан ч гэсэн асуудалгүй шингэнэ. Хэрвээ хоолны дараа шууд идвэл хоол боловсруулах бүх үйл ажиллагааг хүндрүүлж гэдсээр өвдөх, гэдэс дүүрэхэд хүргэнэ.

Гадна орчны хүйтэн агаар ч мөн адил хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлдөг нь сонин. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хоолны дараа бүлээн ус уухыг зөвлөжээ. Зохих хэмийг дэмжиж бодисын солилцоог хурдлуулна.

 

6.

Үгүй: хоолны дараа шүдээ угаах

Тийм: хоолны дараа амаа зайлах

Хоолны дараа амны хөндийн ариун цэврийг сахих дэглэм хүн болгонд ойлгомжтой. Харин шүдний эмч нарын зөвлөж байгаагаар: хоолны дараа шууд шүдээ угаах нь шүдийг гэмтээж болзошгүй. Хоолны дараа амны хөндийд байх хүчил нь маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Шүдний сойзоор эмалийн нэг давхаргыг угаахад шүдийг сулруулж хүчил шүдийг идэхэд хүргэнэ гэжээ.

Хоол идсэнээс хагас цагийн дараа гэхэд л шүлс аманд байгаа хүчлийг цэвэрлэж чаддаг байна. Энэ үед харин шүдээ угааж болно. Хоол идсэний дараа амаа цэвэр усаар зайлах нь харин зөв арчилгаа болох ажээ.

16
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *