Өнөөдөр манайд баригдаж байгаа орон сууцнуудын ихэнх нь бага дунд орлоготой болон залуу гэр бүлүүдэд зориулсан гэгдэх бага талбай бүхий орон сууцнууд. Орон сууцтай болж байгаа нь сайхан ч талбай багатай байх нь нэг талаараа тав тухыг хязгаарлаж, давчуу санагдуулдаг. Тиймээс жижиг орон зайг том мэт санагдуулах тал дээр анхаарууштай. Энгийн хялбархан аргууд хэрэглэн бага орон зайг том мэт санагдуулж болохыг эндээс мэдэж авах боломжтой.
1. Толь
Ойлгомжтой юм шиг санагдах ч энэ бол үнэн шүү. Толь нь өрөөний гэрлийг нэмэгдүүлснээр орон зайг илүү том мэт болгодог.
2. Гэрэлтүүлэг
Орон зайг томруулахыг хүсэж байгаа бол өрөөнд дор хаяж гурван гэрэл байлгах хэрэгтэй. Гэхдээ эдгээр нь өөр өөр өндөрт байрлахын дээр нүд рүү чинь шууд тусахгүй байх ёстой. Илүү гэрэлтүүлэг сайтай, илүү олон янзын гэрэлтэй байх тусмаа өрөө том санагдана.
3. Цагаан цайвар өнгө
Бараан өнгө өнөө цагийн тренд боловч жижиг орон зайд төгс бус. Цагаан, цайвар шар, саарал гэх мэт цайвар өнгөнүүд нь өрөөг илүү саруул уужим болгодог.
4. Цэвэрхэн цонх
Цонхоор гэрэл аль болох их орж ирэх боломжийг хангаж, нүсэр хөшиг зүүхгүй байх, тавиур дээр том цэцэгс тавихгүй байхыг хичээ. Мөн цонхоо үргэлж цэвэрхэн байлга.
5. Юм агуулах боломжтой тавилга
Олон талын ашигтай талууд бүхий тавилга сонгох хэрэгтэй. Жишээ нь доороо юм агуулах хэсэг бүхий ор гэх мэт.
6. Босоо орон зайн тухайд бод
Босоо орон зайд зураг өлгөж, өндөр тавилга сонгож, ашигтай тавцангийн шийдлүүдийг бодож ол.
7. Замбараагүй, хөглөрсөн зүйлгүй бай
Цэвэрлэгээ хийж, сүүлийн 6 сар хэрэглээгүй зүйлээсээ сал. Суларсан орон зай өрөөг чинь том харагдуулаад зогсохгүй таны сэтгэл санааг ч өргөнө.
Зочин
2015/08/14 at 22:49
Бас жижиг тавилга сонго, хөндлөн судалтай ханын цаас сонго, хивс тавихаас зайлсхий!