
Кино зураг авалт хийнэ гэдэг асар их анхаарал шаардсан нүсэр их ажил гэдэг нь мэдээж биз ээ. Хэдийгээр маш их хэмжээний мөнгө зарцуулж, мэргэжлийн хамт олон ажилласан ч аливаа уран бүтээлд тодорхой хэмжээний алдаа заавал гардаг нь бичигдээгүй хууль билээ. Манай сайт уншигч танд алдартай бүтээлүүд дээрх таны өмнө нь үзэхдээ анзаарч байгаагүй 19 алдааг танилцуулж байна.
1. “Catch Me If You Can” киноны үйл явдал 1960-аад онд өрнөдөг ч тухайн үед шүдний аппарат байгаагүй гэдгийг найруулагч мартжээ.

2. “Iron Man” кинонд Pepper Potts чихэвч зүүсэн байдаг ч хэдхэн хормын дараа тэр нь ор мөргүй алга болсон байдаг ажээ.

3. “The Lord of the Rings: The Two Towers” кинонд Gandalf цагаан өнгийн пүүз өмссөн буйг та харж байна.

4. “Moulin Rouge!” киноны нэгэн үзэгдэлд голын дүрийн бүсгүйн мөрөвч хэдхэн хормын дотор өргөн болж өөрчлөгдөх ажээ.

5. “Bruce Almighty” кинонд жүжигчин Jim Carrey-ийн үсний засалт өөрчлөгдсөөр байдаг.

6. “Matrix” киноны энэ үзэгдэлд хаалганы бариулд камер харагдах аж.

7. “Harry Potter and the Goblet of Fire” кинонд Lord Voldemort-ын ханцуй өөрөө өөрчлөгдөн харагддаг.

8. “Marie Antoinette” кинонд хатны хүүгийн үс залгаасыг та ажиглах боломжтой байдаг.

9. “The Other Boleyn Girl” кинонд кино багийнхан жүжигчин Natalie Portman-ын үсийг самнахаа мартжээ. Франц маягийн үс засалтад үс заавал самнахыг шаарддаг аж.

10. “Once Upon a Time In Hollywood” киноны үйл явдал өрнөх он цагт нарны шил байх ёсгүй байв.

11. “Back to the Future” кинонд Marty McFly 1955 онд хараахан байгаагүй Gibson ES-345 загварын гитар тоглож буй нь харагддаг.

12. “Miss Congeniality” кинонд энэ бүсгүйн зүүсэн тууз дээрх мужийн нэр солигдож харагддаг.

13. “Frida” кинонд жүжигчин бүсгүй орон дээр хэвтэж байгаа харагддаг ч үнэн хэрэгтээ түүний ээмэг нь зогсож буй мэт доош унжиж харагддаг.

14. “A Series of Unfortunate Events” киноны нэгэн алдаа.

15. “Spotlight” кинонд сэтгүүлч тэмдэглэл бичиж байгаа нь харагддаг ч дэвтэр дээр нэг ч үг харагдахгүй байх аж.

16. “Twilight” кинонд энэ залуугийн өмссөн хувцас гэнэт алга болж харагддаг.

17. “Titanic” кинонд далайн ус булингартай харагдах ёстой байсан ч тун цэнгэг харагддаг.

18. “Nothing Hill” кинонд Julia Roberts-ын нүдний шилний тусгалд кино багийнхан харагддаг.

19. “She’s All That’s” киноны гол дүрийн шивээс гэнэт алга болдог.








