Хэрхэн хурдан мөнгө олж болох вэ?

6

Та ажилгүй, зээлийн түүх муу, яаралтай мөнгө хэрэгтэй ийм үед яах хэрэгтэй вэ?
Чухам яаж яваад ийм байдалд орсон тань чухал биш бөгөөд магадгүй таны ажиллаж байсан компани дампуурсан эсвэл таниас ихээхэн мөнгө зээлсэн найз нөхөд чинь зугтаад алга болсон…гэх мэт олон шалтгаан байж болох бөгөөд хамгийн гол нь та маргааш байрны мөнгө болон ипотекийн зээлээ төлөх хэрэгтэй байдаг.  Түрийвч тань хов хоосон. Одоо яах вэ?

Сандрах хэрэггүй. Гарах гарц үргэлж байдаг.

1. Хэрэггүй зүйлээ зарах

Байнга хэрэглэдэггүй хувцас хунар, элдэв хэрэгслийг бүгдийг нь зарах хэрэгтэй ба хямралын үед зөвхөн онцгой хэрэгтэй зүйл байхад л болно.

“Эд бараагаа интернетээр маш хямдхан зарах хэрэгтэй ба үнэтэй зарах гэвэл борлогдохгүй гэдгийг санаарай. Өөр арга үгүй.”

Мөн та ломбард болон комиссын дэлгүүрт очиж болох юм. Энэ нь ашиг тусын хувьд өмнөхөөс муу боловч хуучин хэрэглэлээсээ илүү хурдан салах арга. Гэхдээ таны компьютер хуучин… зэрэг шалтгаанаас болон маш хямдхан үнэлэгдэх бөгөөд эргэн худалдан авах гэхэд маш өндөр үнэ төлнө гэдгийг санах хэрэгтэй.

Ямар ч байсан эдгээр арга нь асар их хүүтэй мөнгө зээлэхээс хамаагүй илүү үр дүнтэй арга юм шүү.

2. Ямар нэг зүйл түрээслүүлэх

Зарлал сайн хар. Хэнд ямар зүйл хэрэгтэй байгаа, хэн түүнийг нь хэрхэн түрээсэлж байгаа талаар судалж өөрт байгаа боломжийг ашигла. Магадгүй таны амьдардаг газар аялал жуулчлалын бүсэд байгаа бол өөрийнхөө байрны нэг өрөөг эсвэл бүтнээр нь түрээсэл. (найз нөхдийнхөө гэрт хэд хоног амьдарч болох юм)

Түрээсэнд өгч болох олон зүйл байх ба гоёлын даашинз, гоёл чимэглэл, бүр гэрэл зургийн аппаратыг хүртэл түрээсэлж болдог.

3. Интернет болон бусад сошиал сүлжээгээр янз бүрийн үйлчилгээ үзүүлэх зар тавь

Та юу сайн хийж чаддаг вэ гэж өөрөөсөө асуу. Тэгээд түүнийгээ хийх зар тавьж болох ба үүнд:

  1. Цэвэрлэгээ
  2. Орон байрны засвар
  3. Гэр болон зуслангийн байрыг нь харж хамгаалах
  4. Сантехникийн болон бусад жижиг үйлчилгээ үзүүлэх.
  5. Маникюр, үс засалт гэх зэрэг үйлчилгээ
  6. Компьютер засах болон тохируулах
  7. Хууль зүйн зөвлөгөө
  8. Зураг авах үйлчилгээ. Энэ үйлчилгээ хийх мэргэжлийн хүн биш, тийм учраас үнэ нь хямдхан байгаа гэдгээ шууд хэлэх хэрэгтэй.
  9. Ядарсан жолоочийг ресторанаас гэрт нь хүргэх үйлчилгээ. Баяр наадамд баярласан хүмүүсийг гэрт нь хүргэх энэ үйлчилгээнд ямар бэрхшээл гарч болохыг сайн тооцоорой.
  10. Орчуулга хийх

Өөрийнхөө тухай аль болох томоохон дуугаар зарлах хэрэгтэй ба түр зуурын хүнд байдалд орсноо заавал хэлэх хэрэгтэй.

Энэ бүхний дараа таныг түр зуурын ажилд хөлслөх найз нөхөд, таньдаг хүн олдох нь тодорхой.

4. Донор болох

Мэдээж таны эрүүл мэндийн байдал ийм байх боломжтой бол шүү дээ. Таны өгсөн цусанд тогтсон хэмжээний мөнгө өгөх юмуу зохих хэмжээний хоолоор хангах ба энэ үнэлгээг цусны төвөөс асууж мэдэх хэрэгтэй.

5. Интернетээр мөнгө олох

Интернетээр мөнгө олж болох ба үүний тулд зарим нэг сайт болон хувь хүний постонд лайк болон дислайк дарах, цааш дамжуулж тараах, янз бүрийн сэтгэгдэл үлдээх зэрэгт бага боловч мөнгө төлдөг билээ.

6. “Хэндмайд” хийх

Цагаан гаатай жигнэмэг, нэхсэн эд зүйл… гэх зэрэг зүйлсийг хийж сошиал сүлжээгээр зарж болох ба баярын өдрүүдэд энэ нь ихээхэн гүйлгээтэй байдаг билээ. Гэхдээ та бодит, хямд үнэ тавьсан нөхцөлд шүү дээ.
Интернетэд аливаа нэг зүйлийг хийх талаар маш олон заавар зөвлөгөө байдгийг анхааралтай судалж үзээрэй.

7. Түр зуурын ажил хийх

Зарим тохиолдолд байрны жижүүр, цэвэрлэгч, зөөгч, шууданч… зэрэг түр зуурын ажил гарах бөгөөд энэ талаарх зарлалыг сайн харж байх хэрэгтэй. Магадгүй тань шиг мэргэжилтэнг хэн нэг нь хайж байж болох юм.

Хэрхэн залилуулахгүй байх вэ?

Хамгийн эхний бөгөөд хамгийн гол зөвлөгөө: өөрийнхөө мөнгийг хэнд ч бүү өг. Хэрвээ ажил хайх явцад тань хэн нэг нь тодорхой хэмжээний мөнгө өгөхийг эсвэл ямар нэг тогтсон үйл ажиллагааг худалдаж авах замаар мөнгөө зарах зүйл санал болговол тэр хүнтэй харьцах харьцаагаа тэр дор нь зогсоож, мартах хэрэгтэй.

Та ажил хайж мөнгө олох гэж байгаа болохоос биш мөнгөө өгөх гээгүй. Энэ бол залилангийн эхний илрэх хэлбэр юм. Маш сайн хийсэн резюме буюу намтар, түүнийг гадаад хэл рүү орчуулах, мэргэжлийн зөвлөгөө зэрэгт мөнгө төлөхийг дээрх залилантай хольж болохгүй ба эдгээр үйлчилгээнүүд нь нээлттэй, төлбөрийн хэмжээ нь ч ил байдаг билээ.

Ажил олгогч ямар шаардлага тавьж байгааг сайн анхаар.

“Ажлын туршлагагүй хүнд асар их хөлс олгоно гэж байхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй.”

Ажил олгогч нь таныг өөрийнхөө төлөө ажиллуулж, илүү их мөнгө олохын тулд таныг хөлсөлж байгаа бөгөөд хөлс нь хэдий чинээ их байна мөн төдий чинээ үүрэг хариуцлага нь өндөр байх болно.

Интернетэд “фрилансер”-уудыг залилах олон янзын тогтсон арга дүүрэн байх ба нэг үндсэн арга нь аливаа нэг ажлыг шударга, сайн гүйцэтгэх баталгаа болгож тодорхой хэмжээний мөнгө барьцаанд тавих шаардлагатай тухай ажил хайгчдад сануулдаг. Эсвэл ямар нэг тодорхой хэмжээний мөнгө бүхий цахим данс нээж цаашид цалин, төлбөр чинь орж байх зориулалттай юм шүү гэх мэтээр тайлбарлаж, ятгах ба эцсийн дүндээ дээрх мөнгөнүүд чимээгүй алга болдог юм. Өмнө дурдсан өөрийнхөө мөнгийг хэнд ч бүү өг гэдэг зөвлөгөөг дахин санах хэрэгтэй.

Бас нэг арга нь та маш сонирхолтой ажлын байр сул байгаа тухай зартай таарах ба тэрхүү зарыг өгсөн байгууллагын тодорхой хаяг, мэдээлэл байхгүй байна. Холбогдохын тулд танаас ямар нэг намтар, танилцуулга шаардахгүй харин ямар нэг утасны дуудлага хийх, мессеж илгээх зэрэг шаардлага тавих ба та үүнийг нь гүйцэтгэсний дараа таны утсан дахь мөнгийг бүгдийг нь юмуу эсвэл маш өндөр төлбөр нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авсан байх болно.

Энэ бүхнээс харахад шалгагдсан, тодорхой эх сурвалж бүхий мэдээлэлд тулгуурлаж ажил хайх хэрэгтэй юм шүү.

8. Санхүүгийн аюулгүйн дэртэй болох

Энэ нь таныг хурдан мөнгөтэй болгох арга биш боловч онцгой тохиолдолд таныг аврах сайн арга юм. Та санхүүгийн хямралаас гарангуутаа л “хар өдөрт” бэлдсэн нөөц бий болгож эхлэх хэрэгтэй.

“Энэхүү нөөц болох мөнгө нь 3 сараас доошгүй хугацаанд таны амьдралд хүрэлцэх хэмжээтэй байх хэрэгтэй ба хагас жилийн амьдралд хүрэлцэхээр байвал бүр ч сайн хэрэг.”

Үүний тулд яах хэрэгтэй вэ? Ердөө л дараагийн цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах сэтгэлийн тэнхээтэй байх л хэрэгтэй.

43
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *