Цагаан хоолтнуудын 84% нь эргээд махан хоолондоо ордог гэнэ. Үүнд дараах 12 хүчин зүйл нөлөөлдөг ажээ

2

Цагаан хоолтон, цагаан хоолны дэглэм – энэ бол тусгай хоолны дэглэм төдийгүй мөн амьдралын нэг хэв маяг юм. Уг сонголтыг нийгэм экологи эсвэл шашин шүтлэгээс шалтгаалж хийдэг. Багаар бодоход 18 жилийн турш махан хоолтон байж байгаад эргэлт буцалтгүй ургамал дээр суурилсан хоолтон болж чадах уу? Британийн эрдэмтэн судлаачид энэ сэдвээр судалгаа явуулжээ. Судалгааны тайлангаас харахад, цагаан хоолтнуудын 84% нь эргэж махан хоолтон болсон байна. Тэднийг буцаж “урвах”-д хүргэсэн үндэслэлтэй шалтгаанууд байгааг ч эрдэмтэд гаргаж ирсэн байна.

Эдгээр шалтгаанууд нь зөвхөн ухамсартай холбоотой төдийгүй мөн тухайн хүний биеийн онцлогтой холбоотой юм.

1. Идэх хоолоо урьдчилан төлөвлөх

© Depositphotos

Хэрвээ та үндсэн хоолны завсраар их, бага хэмжээний зууш идэх дуртай бол цагаан хоолны дэглэм танд тохирохгүй. Бас танд өдөр эсвэл оройн хоол идэхгүй өнгөрөх үе байдаг уу? Нэг ёсондоо хоолны төлөвлөгөөтэй байж чаддаггүй нэгэн үү? Таны өдрийн хоол нэг ширхэг Сникерс, багахан чанасан брокколи байж огт болохгүй. Бүгдийг урьдчилан сайтар төлөвлөж бэлдэх ёстой. Хэрвээ ресторанд хооллох гэж байгаа бол урьдчилж хоолны цэстэй нь танилцсан нь дээр.

 

2. Амин дэмийн дутагдал

© Depositphotos

Цагаан хоолтнууд уураг болон төмрийн дутагдалд орохоос гадна амин дэм, микро элементийн  дутагдалд орно. Ялангуяа В12, Д амин дэм, кальци, зэс. Амин дэмийн дутагдал нь дараах шинж тэмдгээр илэрнэ:

  • В12: захын эрхтнүүд бадайрах, толгой өвдөх, депресс. Уг амин дэмийн эх сурвалж нь далайн гаралтай хүнс (яргай загас, хавч, сардин зэрэг) мөн мах (үхэр, хонь, тугалын элэг) байдаг.
  • Д амин дэм: бие сулрах, үе мөчөөр өвдөх, байнга үрэвсэлт өвчин тусах. Уг амин дэмээр сүүн бүтээгдэхүүн, бяслаг, тараг, өндөг баялаг.

Тийм учраас хэрвээ цагаан хоолтон болохоор шийдсэн бол эдгээр амин дэм, эрдэс бодисуудыг нэмэлт бэлдмэлээр заавал авч байх ёстой.

 

3. Цинкийн дутагдал

© Depositphotos

Цинкийн дутагдал – хүний бие махбодид маш их хор уршигтай, цагаан хоолтны чанд дэглэмийг баримталдаг хүмүүст ихэвчлэн тохиолдоно. Хэрвээ таны үс ихээр унах, уур уцаартай болох, орон зайн баримжаа авах чадвар муудах, мөн арьсан дээрх шарх эдгэхгүй удаан явж байгаа бол эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Зарим нэг ургамал цинктэй урвалд орж хүнд нэн шаардлагатай микро элементээр тэтгэдэг ч гэлээ бие махбодид шимэгдүүлэх явцыг удаашруулдаг байна. Амьтны гаралтай хоол хүнсээр (жишээ нь: мах) дамжуулах авч байгаа цинк нь богино хугацаанд хүний биед шингэдэг болохыг судлаачид баталжээ.

 

4. Ходоод цочроох хам шинж

© Depositphotos

Хэрвээ та цагаан хоолтон болохоор шийдсэн бол юуны түрүүнд дотрын эмчид үзүүлж зөвлөгөө авахыг зөвлөж байна. Дан ургамал дээр суурилсан хоол хүнс, ногоо, жимсний ширхэглэг, мөн сүүн бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүн нь ходоод цочроох эрсдэлтэй. Үүнийг 2017 онд хийсэн нэгэн судалгаа баталсан юм.

Үүнээс дүгнэн харахад, цагаан хоолны дэглэм баримтлахаар шийдэж байгаа хүмүүс жимсний шүүсний хэрэглээг эрс багасгах шаардлагатай болохоос гадна нүүрс усны агууламж багатай хүнс хэрэглэхэд хүргэж байна. Жишээ нь төмс, шошны хэрэглээг эрс багасгах ажээ.

 

5. Шар буурцагны харшил

© Depositphotos

Шар буурцаг нь цагаан хоолтнуудын хувьд уургийн эх сурвалж болдог. Дэлхийн хүн амын 12 орчим хувь уг хүнсэнд, шар буурцагны орцтой хүнсний өөр бусад бүтээгдэхүүнд харшилтай гэсэн тооцоо бий. Дүпү, темпе зэргийн үндсэн орц болох бөгөөд самрын тос, десерт, амтлагчуудад ч ихээр орсон байна. Verywell Health-ийн мэдээнээс харахад, хурдан болдог ногооны шөл, самар зэрэг зарим нэг хөлдөөсөн хүнсэнд орсон гэжээ. Тиймээс энэ төрлийн харшил нь хоолны сонголтыг эрс багасгахад хүргэнэ.

 

6. Самрын харшил

© Depositphotos © Depositphotos

Ангаахай самраар хийсэн түрхлэг, арахисын тос, бүйлсэн самрын сүү болон самрын цуглуулгууд – энэ бол цагаан хоолтнуудад санал болгох цөөн хэдэн тооны сонголтууд юм. Цагаан хоолтнууд эдгээр самрын бүтээгдэхүүнээр хоолоо амтлах, өөрт хэрэгтэй тосны эх сурвалжийг авдаг. Хэрвээ та самрын харшилтай бол цагаан хоолтон болж чадахгүй. Арьс улайж загатнана, дотор муухайрч бөөлжинө, тэр ч бүү хэл муу үр дагаварт хүргэж шоконд орохыг үгүйсгэхгүй.

Цагаан хоолтнууд самрыг хоол хүнсэндээ уургийн эх сурвалж болгон хэрэглэдэг, жишээ нь цагаан хоолтнуудад зориулсан самрын орцод бүйлсэн самрын сүү багтдаг байна. Айлд зочилж очих, ресторанд хоол идэхдээ өөрийн харшлыг заавал анхааруулж байх ёстойг санаж яваарай.

 

7. Амьтан, малын гаралтай бүтээгдэхүүнийг өөрийн мэдэлгүй хэрэглэсээр байна

© Pixabay

Ургамлын гаралтай хоолны дэглэм баримталж байгаа хүмүүс өөрт нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо авч байгаад мөн амьтны гаралтай ямар нэгэн бүтээгдэхүүний орцгүй хүнс хэрэглэж чадаж байгаадаа итгэлтэй байх ёстой. Учир юунд оршиж байна гэхээр, зарим нэг хоол хүнсэнд амьтны гаралтай бүтээгдэхүүний орцтой байдгийг Eluxe сэтгүүл онцолжээ.

Жишээ нь, дэлгүүрт зарагддаг жүржийн шүүс (зарим нэг үйлдвэрлэгчид шүүсэндээ загасны тос болон загасны желатинаас гаргаж авсан тосны хүчил болох омега 3 нэмсэн байдаг), соус (тухайлбал, вустерийн – загасны суурьтай), бохь, тэр ч бүү хэл илжгэн чихт жимсэнд хүртэл. Уг жимсэнд амьтны гаралтай уураг агуулагддаг. Хортон шавьж өндгөө илжгэн чихт жимсэнд дардаг, зарим нэг нь өндөглөлгүй тэндээ үхдэг ажээ.

 

8. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд төмрийн дутагдалд орно

© Depositphotos

Ихэнх цагаан хоолтнуудад тулгарах бас нэгэн асуудал – төмрийн дутагдал. Ургамлын гаралтай хүнс хэдий баялаг байлаа ч гэсэн бие махбодид шимэгдүүлэх явц нь удаан байдаг. Яагаад гэвэл амьтан, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс тэс өөр бүтэцтэй нь холбоотой юм. Ялангуяа төмрийн дутагдал нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд нэн аюултай, мөн жирэмслэх гэж байгаа эмэгтэйчүүд ч энэ асуудалд анхааралтай хандах ёстой. Сарын тэмдэг нь ихээр ирдэг эмэгтэйчүүдийг мэргэжилтнүүд мөн эрсдэлтэй бүлэгт хамруулан авч үздэг байна. Жишээ нь, жирэмсэн эмэгтэйн төмрийн дутагдал нь хугацаанаасаа өмнө төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэрэгт нөлөөлдөг ажээ.

 

9. Гэрийн тэжээвэр амьтан өөрийн хоолны дэглэмтэй, та ч бас өөрийнхтэй

Хэрвээ та цагаан хоолтон болох сонголтыг хийсэн бол ямар ч тохиолдолд нохой эсвэл байгалиасаа махчин байх заяатай гэрийн тэжээвэр амьтныг (ялангуяа мууранд маш хамааралтай) өөр шигээ хоолны дэглэмтэй огт болгож болохгүй шүү. Хэдий та гэрийн тэжээвэр амьтнаа амжилттайгаар цагаан хоолтон болгосон ч гэлээ мах, цагаан хоолны сонголтыг тэдэнд өгвөл тэд махыг л сонгоно.

 

10. Зарим нэг төрлийн эм, тэр ч бүү хэл сонгино, сармисны хэрэглээнээс татгалзахад хүрнэ

© Depositphotos

Зарим нэг төрлийн эмнүүд нь амьтан, малын гаралтай бүтээгдэхүүний орцтой байдаг тул цагаан хоолны дэглэмийг чанд баримталдаг хүмүүс тэр эмнээс татгалзахаас өөр аргагүйд хүрнэ. Цагаан хоолтон болох явцад ходоодонд сапрофит гэх бактери бий болж эхэлдэг. Уг бактери нь ширхэглэгийг боловсруулж юугаар ч орлуулшгүй амьтны амино хүчлийг бий болгоно. Харин таны хэрэглэж байгаа эм уг бактерийг устгах эрсдэлтэй.

“Байгалийн гаралтай антибиоток”-ийн хувьд бол – сонгино болон сармис, мөн л ходоод гэдэсний орчинд муугаар нөлөөлнө. Тийм учраас ургамлын гаралтай хоолны дэглэм баримталж буй хүмүүс ходоод гэдэсний таатай орчныг дэмжихийн тулд зарим нэг хоол хүнснээс татгалзахаас өөр аргагүй ажээ.

 

11. Тамирчид онцгой тэнцвэрт хоол хүнс хэрэглэх ёстой

© miketyson / instagram

Тийм ээ, Майк Тайсон – цагаан хоолтон шүү дээ. Гэхдээ тэр боксын алдарт ид мандаж байхдаа цагаан хоолтон болоогүй юм, спортыг орхисноос 5 жилийн дараа л болсон. Амьтан, малын гаралтай уураг нь бие махбодийн эрүүл байдлыг хангаж өгдөг. Тийм учраас спортоор хичээллэдэг бөгөөд цагаан хоолтон болохоор шийдсэн бол хоолны цэсээ сайтар төлөвлөж бэлдэх ёстой, ингэснээр уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэрт байдлыг хангаж чадна.

 

12. Хүүхдийн хөгжил, өсөлтөнд тэнцвэрт, хангалттай хоол хүнс шаардлагатай

© Depositphotos

Цагаан хоолтон нэгэн хос 5 сартай үрээ өлсгөлөнгөөр тарчлааж байжээ. Тэд сүүн тэжээлээр хүүхдээ хооллохоос татгалзаж интернетээс олсон төмсний тэжээлээр хооллож байв. Бяцхан үрийнх нь хацар нь хонхойж, хавирга нь мэдрэгдсэн байдалтай байгааг тогтоожээ, хөөрхий хүүхэд хөдлөх ч чадалгүй болтлоо эцэж турсан байв.

Тийм учраас бага болон өсвөр насныханд зориулж хоолны цэс гаргаж байгаа бол цэсэнд заавал амьтан, малын гаралтай бүтээгдэхүүн байх ёстойг анхаараарай – тэдний хэвийн өсөлт, хөгжилд нэн шаардлагатай. Жишээ нь маханд агуулагдах уураг нь эд эсийн барилгын материал болно, харин холестерин нь (бид уг бодисыг хортой гэж хэтэрхий туйлшраад байгаа нь харамсалтай) үнэн хэрэгтээ тархи болон мэдрэлийн системд нэн тустай бодис юм.

Ямар ч тохиолдолд сонголтыг та өөрөө л хийнэ. Гэхдээ ямар нэгэн хоолны дэглэмийн сонголт хийхээс өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөөрэй.

Та бүхний дунд цагаан хоолтон байна уу? Өөрийнхөө туршлагаас бусадтайгаа хуваалцаарай.

2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2019/03/03 at 12:55

    Ugasa l oriishd ?

  2. Бурмаа

    2019/03/04 at 19:19

    Амьтан алахаас бусад бүх аргаар гарсан хоол нь цагаан хоол юм. Өндөг нь махан хоолондоо ордог. Веган хоол гэдэг нь цагаан хоол идэхээс гадна амьтаны сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Цагаан хоолтон болохын тулд хэдэн жилийн турш аажим аажимаар бие организмаа дасгах хэрэгтэй юм. Бас цагаан хоолны тухай мэдлэг, ойлголт хэрэг болдог.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *