Мэдээллийн технологи дахь 9-ийн тооны тухай сонирхолтой баримт. Яагаад iPhone 9, Windows 9 гэж гараагүй вэ?

0

iPhone 8-ы дараа iPhone 9, Windows 8-ийн дараа Windows 9 гарах нь логикийн хувьд зөв. Гэхдээ энэ тоог зүгээр ч нэг алгасдаггүй бололтой. Хуйвалдааны онол ч нөлөөлсөн байх нь ойлгомжтой (үүнгүйгээр юу ч явахгүй шүү дээ). Яагаад ингэдэг юм бол? Үүнийг тайлбарлах логик тайлбар бий.

Яагаад гэдгийг тайлбарлах хэд хэдэн хувилбаруудаас санал болгоё.

Гол буруутан нь Германчууд гэж хэлж болно. Яагаад гэхээр 9-ийн тоо Герман хэлээр “найн” буюу “татгалзах”, “үгүй” гэсэн утгыг илэрхийлдэг. Тийм ээ, үгийг өөрөөр бичдэг, гэхдээ адилхан дуудлагатай. Тэгэхээр “Windows үгүй” гэж хэлэгдэх нь. Нэг тиймэрхүү биз дээ. Герман том зах зээлтэй, бизнес ойлголтоор тооноос болоод борлуулалтыг бууруулж огт болохгүй.

Бас Бетховеныг ч буруутгадаг. Соёл урлагийн салбарт 9 дэх уран бүтээл сүүчлийнх болдог гэсэн сүсэг бишрэл явдаг юм. Өөрөөр хэлбэл, Бетховены хамгийн шилдэг, төгс төгөлдөр симфони шиг. Сүсэг бишрэлд тэр болгон автаад байдаггүй ч автах хүн цөөнгүй.

pinimg.com

Японд 9-ийн тоо азгүйд тооцогддог. Ямар сайндаа л 9 дугаартай хаалга орон сууцнуудад нь байдаггүй. Маш энгийн шалтгаантай – “шаналал”, “өвчин” гэдэгтэй адилхан дуудлагатай. Тэгэхээр Windows 9, iPhone 9 ч тэр Япончуудад бас тохирохгүй байх нь ойлгомжтой.

 

iPhone 9 яагаад байхгүйг тайлбарлах логик тайлбар

pinimg.com

iPhone 8 болон iPhone 10 утаснууд нь өөр өөр үеийнх. Харин 6, 7 болон 8 загварууд адилхан гэртэй байсан бол 10 нь арай өргөн, хамгийн гол нь дэлгэцийн доод талын товчлуур алга болсон.

Хоёрдугаарт, iPhone 10 нь анхны iPhone гарсан ойн дээр танилцуулагдсан тул ойн утсыг 9 гэж нэрлэхийг хүсээгүй. Энэ тоог санаатайгаар алгассан. Арай хялбар загвар гаргаад iPhone 9 гэж нэрлэж болох л байлаа, гэхдээ л тэд ингэхгүй байхаар шийджээ.

 

Яагаад Windows 9 байдаггүй вэ?

pinimg.com

Үүнийг тайлбарлах бас хоёр хувилбар бий. Дурын программ чухам ямар хувилбарын үйлдлийн систем дээр сууж байгаагаа мэдэж байх ёстой. Тиймээс зарим нэг программ Windows 9-ийг буруу хүлээж авч болох талтай. Өөрөөр хэлбэл урьд өмнө хэрэглэгдэж байсан үйлдлийн системтэй андуурна гэсэн үг: Windows 95 болон 98.

Үүнээс болоод тухайн софт бүр ажиллахгүй байх эсвэл гацах магадлалтай. Microsoft уг онолыг үгүйсгэсэн ч харилцан ажиллах горимд асуудал байж болно. Компани Windows 9 гэж нэрлэгдэх үйлдлийн систем зохиогоогүй гэдгээ албан ёсоор мэдээлсэн. Өөрөөр хэлбэл тэд дэвшилтэт боловсруулалтыг нэг нэгжээр үсэрч зохион бүтээсэн гэж ойлгож болно.

Уншигч та “9”-ийн тооны талаар өөр мэдээлэл мэдэх юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *