Хэрэв бид нүүрээ будахаа боливол бидэнд тохиолдож болох гайхалтай 8 өөрчлөлт

1
0
21,846

Бид төгс төгөлдрийн эрэлд гарч өөрсдийн цор ганц дахин давтагдашгүй царайг олон давхар будгаар халхалдаг. Гэвч ингэснээрээ бид бүгд гоо сайхны бүтээгдэхүүнээс хараат болсон бөгөөд хэрэв бид үүнийг хэрэглэхээ больчихвол бидний сэтгэл санааны байдалд ч нөлөөлөх нь тодорхой. Ингээд бид энэ удаагийн нийтлэлдээ бүсгүйчүүд бид нүүрээ будахаа боливол цаашид чухам юу тохиолдож болохыг онцолж байна.

1. Будаггүй байхдаа танихгүй хүн шиг харагддагаа болино

Kanebo Cosmetics”-н эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаагаар эмэгтэй хүн нүүрээ будахдаа өөрөөсөө огт өөр нэг хүнийг бүтээж байгаа мэт санагддаг болохыг тогтоожээ.

Гэхдээ нүүр будалт дуусах үед яг л анхнаасаа тийм царайтай байсан мэт одоо л нэг би боллоо гэж боддог хүнийг эмэгтэй хүн гэнэ. Энэ нь нүүрээ будсан эмэгтэй хүн бусадтай харилцах харилцааны явцад нүүр будаг түүний жинхэнэ мөн чанарыг тодотгодог гэж үздэг байна.

 

2. Таны арьс нарны хорт туяанд илүү тэсвэртэй болно

© Kylie Jenner / Instagram, © Kylie Jenner / Instagram

Зарим нүүрний будаг арьсыг хуурай, эмзэг болгодог. Жишээлбэл ретинолыг наранд арьс гэмтэхээс хамгаалж зөвхөн шөнийн цагаар хэрэглэхийг зөвлөдөг. Нөгөө нэг нь гидрокинон бөгөөд үүнийг арьсны өнгийг илүү жигд болгоход ашигладаг нүүрний ийлдэснээс авах боломжтой юм. Энэ нь арьсыг хортой хэт ягаан туяанд өртөмтгий болгодог. Тиймээс нүүрээ будахаа болих үед хэрэг болох хамгийн чухал зүйл бол нарнаас хамгаалах тос юм.

 

3.  Хүч чармайлт гаргахгүйгээр залуу харагдаж чадна

Хэрэв та нүүрээ будахгүй явбал замын цагдаад насаа батлах хэрэгтэй болж магадгүй, эсвэл зүгээр л найзуудаасаа хөгшин харагдах будалт хийгээд өөрийгөө өсвөр насны хүүхэд гэдгээ умартаж болно. Судалгаагаар нүүрээ будсан дунд эргэм насны хүмүүс илүү залуу харагддаг бол эсрэгээрээ залуу хүмүүс илүү овортой харагддаг болохыг онцолжээ. Зарчмын хувьд нүүрний будаг бол насанд хүрэгчдийн оролдох зүйл учраас нүүрээ будсан хүн нас нэмж харагдах нь гарцаагүй ойлголт билээ.

 

4. Байгалиараа байхаас санаа зовох шаардлагагүй бөгөөд будгаа муухай болно гэж санаа зовох хэрэггүй болно

Халуун өдөр юм уу эрчимтэй хөдөлгөөн хийж буй эмэгтэй хүний хувьд хөлс гарах бол жинхэнэ аюул л гэсэн үг. Учир нь хөлөрсөн үед будаг байрнаасаа хөдлөх буюу урсах, барзайх гээд олон асуудал тохиолдоно. Гэвч хэрэв будахгүй бол хөлсөө зүгээр л салфеткаар арчаад авчхаж болно. Тиймээс та нүүрээ будахаа боливол өөрийгөө илүү байгаагаар нь хүлээж авч чаддаг болно гэсэн үг.

 

5. Хүмүүс таны мөн чанар руу өнгийж харахаас биш нүүрэндээ юу түрхсэн гэдгийг тань анхаарахаа болино

© yarashahidi / Instagram, © yarashahidi / Instagram

Интернетэд явуулсан нэгэн асуулгад бүсгүйчүүдийг нүүрээ будсан үед хүмүүсийн хандлага илүү өөр болдог бөгөөд нүүрээ будаагүй үед харилцаа илүү хүндрэлтэй болдог гэжээ. Тэдний хэлж буйгаар хүмүүс нүүрээ будсан эмэгтэйг зальтай, хөнгөмсөг гэж боддог ч чухам харьцаж үзэн жинхэнэ мөн чанарыг нь мэдээд гайхдаг гэсэн байна. Тиймээс хэрэв таныг нүүрээ будсан үед бусдын хандлага өөрчлөгддөг бол эсрэгээрээ нүүрээ будахгүй байж тэдний чухам ямар хандлага гаргахыг нь харах хэрэгтэй.

 

6. Будаагүй төрх илүү элгэмсэг, зөөлөн харагддаг

© Lady Gaga / Instagram, © Lady Gaga / Instagram

Харвардын Анагаах ухааны Сургуулийн клиникийн туслах Нэнси Эткофф будаггүй нүүр нь хэтрүүлэн будсан царайнаас илүү итгэл дааж чадахуйц харагддаг гэжээ. Тиймээс хэн нэгний итгэлийг олж авахыг хүсэж байгаа бол будгаа нимгэлэхийг зөвлөж байна.

 

7. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдсээр байх болно

© Georges Biard / Wikimedia Commons / CC BY-SA, © oursharedshelf / Instagram

Сэтгэл судлаачдын хэлж буйгаар нүүр будалт бол өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлдэг шидэт бэлдмэл биш гэдгийг онцолжээ. Бид нүүрээ будсандаа биш чухам хүмүүст ямар харагдаж байгаагаасаа л сайхан мэдрэмж авдаг. Мэдээж тэдгээр бүх өө дарагч, уруулын будгууд биднийг илүү өөртөө итгэлтэй болгодог ч үр нөлөө нь үүрд үргэлжлэхгүй л болов уу.

 

8. Арьсаа хэвийн байлгахад хялбар бөгөөд хямд болно

Хямд эсвэл үнэтэй эсэхээс үл хамааран нүүрний будаг арьсны нүх сүвийг бөглөсөөр л байдаг. Хэрэв арьсны нүх тогтмол бөглөрсөөр байвал нэмэлт арчилгаа шаардаж цаашлаад арьсны эмчид ч үзүүлэх хэрэгтэй болж магадгүй. Гэвч хэрэв нүүр будалт тань илүү энгийн бол танд тийм олон төрлийн тусгай цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэг болохгүй. Тиймээс нүүрээ будахаа болих нь арьсанд сайн нөлөөтэйгөөс гадна хэтэвчээ ч тайван орхих боломжтой болгоно.

35
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/08/23 at 16:49

    Э. Охиноо Bolor Mandal medeed aw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.