Таны мэдэхгүй киноны 20 нууцаас (нэг нууц задлахад Илон Маск “Iron Man 2”-т тоглосон)

1

Дуртай киногоо үзэж байхад тайзны ард ямар их нууц үлдэж байгааг бид мэддэг ч үгүй өнгөрдөг. Жишээ нь, Илон Маск “Iron Man 2” дээр гарна, харин Уилл Смит кинонд цуг тоглосон нохойгоо өөртөө авахыг хүссэн (хөөрхий, нохойгоо авч чадаагүй л дээ).

Ингээд та бүхэндээ киноны тайзны ард үлдсэн сонирхолтой нууцуудаас дэлгэхээр бэлдлээ, ахиухан шиг попкорн бэлдээд сууж байгаарай.

  • “Wonder Woman” киноны гол дүрийг бүтээсэн Галь Гадот таван сартай жирэмсэн байжээ. Тиймээс киноны найруулагчид зарим нэг хэсгийг нөхөж авсан гэдэг. Мөн хөөрхөн том болсон гэдэс нь урдаасаа мэдэгдэхүйц байсан тул жүжигчин бүсгүйд тусгай ногоон өмсгөл өмсгөж гэдсийг нь компьютер графикаар арилгаж хавтгай гэдэстэй болгосон байна.

  • “Star Wars: Episode VIII – The Last Jedi” кино (2017) дээр Люкийн гэрийн хаалга онцгой гэдгийг анзаарсан уу: өөрийнхөө сансрын хөлгийн далавчны төмрөөр хийсэн байгаа шүү.

  • Маш анхааралтай үзэгч “Iron Man 2” кинон дээр (2010) Илон Маск тоглосныг анзаарсан байна. Уралдаан эхлэхээс нилээд өмнө ресторанд Тони Старктай тааралддаг юм.

  • “The Hobbit: The Battle of the Five Armies” кинонд (2014) бугын хаан болох Трандуилагийн дүрд Буга хочтой морь тогложээ.

  • “The Theory of Everything” киноны (2014) зураг авалтаар Стивен Хокинг өөрийнхөө дуу хоолойг ашиглахыг зөвшөөрчээ (үүнийгээ зохиогчийн эрхээр хамгаалуулсан), мөн Эрх чөлөөний одон болон диссертациа ашиглуулсан гэдэг. Кино дэлгэцнээ гарсны дараа Хокинг найруулагчид илгээсэн захидалдаа ийн бичжээ: дүрийг бүтээсэн Эдди Редмейнийг хараад өөрийгөө хөндлөнгөөс харах шиг боллоо гэв.

  • “The Truman Show” (1998) киноны гол дүрийн баатар аялахаар шийдэж аялал жуулчлалын агентлагт ирдэг хэсэг байдаг даа. Агентлагийн ажилтан түүн дээр гарч ирэх гэж зөндөө удна, гарч ирэхдээ энгэртээ хийсэн цаасан салфеткаа авахаа мартсан тэр хэсэг? Угтаа бол тэр жүжигчин эмэгтэйн ажлын анхны өдөр байсан юм, гол дүрийн баатар урьд нь аялахыг хүсэж байгаагаа огт илэрхийлээгүй байсныг та санаарай.

  • “The Pursuit of Happyness” (2006) киног Крис Гарднерийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм, кинон дээр Крисийг өөрийг нь олж харж болно. Гол дүрийг бүтээсэн Уилл Смит гол дүрийн эзэнтэйгээ киноны төгсгөлд зөрцгөөдөг юм.

  • “Django Unchained” (2012) кинонд нэгэн сонирхолтой хэсгийг үзэж болно. Кэндилендэд өрнөж буй үйл явдлын үеэр нэг эр Жангогоос нэрийг нь хэн бэ гэж асуудаг. Жанго хариулахдаа “Жанго, эхнийх нь “ж” гэхэд нөгөө хүн хариуд нь: “Би мэднэ ээ” гэдэг.” Учир юунд оршино вэ гэвэл Франко Неро – 1966 оны Жангогийн дүрийг бүтээж байсан жүжигчин юм.

  • “Titanic” (1997) киноны үргэлжлэх хугацаа 1912 онд болсон үйл явдал үргэлжилсэн хугацаатай яг адилхан. 2 цаг 40 минут үргэлжилнэ: жинхэнэ усан онгоц живэхэд яг л ийм хугацаа болсон гэдэг. Мөсөн уултай мөргөлдөхөд 37 секунд өнгөрсөн: бас л бодит амьдрал дээр ийм хугацаанд мөргөлджээ.

  • “I Am Legend” (2007) киноны гол дүрийг бүтээсэн Уилл Смит цуг тоглосон дөрвөн хөлт анддаа үнэхээр дассан тул зураг авалтын дараа нохойг өөртөө авахыг хүсжээ. Яагаад зөвшилцөлд хүрч чадаагүй вэ гэвэл нохойн эзэн татгалзсан хариу өгсөн гэнэ.

  • “The Amazing Spider-Man” (2012) киноны гол дүрийн баатрын багийн линзийг сансрын нисгэгч болон цэргийн оптик хийдэг компаниар хийлгүүлжээ.

  • “Star Wars” киноны дүрийн зураач Стюарт Фрибон Йодагийн дүрийг гаргахдаа хоёр нүүрийг хольсон гэдэг: өөрийнхөө болон Альберт Эйнштейний. Ингээд л бидний үзэх дуртай киноны нэгэн сайхан дүр амилжээ.

  • Киану Ривз өөрийгөө Холливудын шилдэг жүжигчин гэдгээ дахин баталж чадсан юм. “John Wick: Chapter Two” (2017) киноны бүхий л зодоон цохионтой хэсгийг өөрөө гүйцэтгэсэн. Үүний тулд тэр 3 сарын турш бие хамгаалах урлагийн хичээл авахаас гадна галт бууг бүрэн эзэмшиж чаджээ. Жеймс Бондоос юугаараа дутах вэ дээ?

  • “Harry Potter and the Sorcerer’s Stone” (2001) кинон дээр гардаг Роны шатар нь Льюис арлаас олдсон шатрыг дуурайлгаж хийсэн хувилбар юм – далайн хавын ясаар хийсэн эртний буюу Дундад зууны үед гараар урласан шатар Гебридын хоолойн малтлагаас олджээ.

  • “Sleepy Hollow” (1999) кинонд морьтны дүрийг бүтээсэн жүжигчин Кристофер Уокен цалин хөлс аваагүй гэдэг. Тэрээр (мөн адил жүжигчин Мартин Ландау) зүгээр л найруулагч Тим Бертоны кинонд тоглохыг хүсжээ.

  • “Gladiator” (2000) киноны нэг хэсэг дээр гол дүрийг бүтээсэн жүжигчин Рассел Кроугийн хацар урагдсан байдаг. Энэ шарх жинхэнэ. Жүжигчний унаж байсан морь айснаасаа болоод модны чигт давхиж жүжигчин бүдүүн мөчирт хацраа урсан гэдэг.

  • “300” (2007) кино дээр гардаг Оракулагийн бүжиг дэглэж байгаа хэсгийг усан доор авсан гэдэг. “Ууссан” мэт харагдуулахыг хүссэн нь амжилттай болж чаджээ.

  • Yes хиймэл дагуулын телевизийн компани үе үе “Game of Thrones” кинонд дуртай үзэгчдийг баярлуулж тусгай сувгаар гаргадаг ажээ. Киноны бүх анги, зураг авалтын хэсэг, жүжигчидтэй хийсэн ярилцлага гээд тус кинотой холбоотой болгоныг шүтэн бишрэгчдэд нь үзүүлнэ. Уг суваг тун удахгүй дахин гарахыг хэн ч үгүйсгэхгүй шүү.

  • “The Phantom of the Opera” (2004) кинон дээр гардаг Эмми Россумын баримлыг (уг баримлан хүүхэлдэйн нь Хий үзэгдлийн гэрт байрлах ёстой байсан юм) яагаад ч Кристинатай адилханаар хийж чадахгүй байжээ. Уг асуудлаас гарах аргыг жүжигчин бүсгүй санал болгосон гэдэг: түүний нүүрийг баримал шиг будаад хуримын даашинз өмсгөжээ, ингээд л ямар ч асуудалгүй барималтай хэсгийг авч дуусгасан байна.

  • “Only Lovers Left Alive” (2013) киноны гол дүрийн баатруудыг зэрлэгдүү харагдуулахын тулд хиймэл үс хийжээ. Үсийг хүний болон ямаа, сарлагийн үстэй хольж ширэлдүүлсэн байна.

  • “Fantastic Beasts and Where to Find Them” (2016) киноны Ньют Скамандерийн дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн аль эртнээс Жоан Роулингийн ертөнцөд нэвтрэн орохыг хүсэж байснаа дэлгэн ярьжээ. Харамсалтай нь залуу Волан-де-Мортын дүрд тэнцээгүй гэдэг, тэр ч бүү хэл Уизлийн гэр бүлийнхний хэнд нь ч тэнцээгүй. Гэсэн хэдий ч тэр дүрээ гайхалтай бүтээж чадсан юм.

Та үзэх дуртай киноноосоо нууц олж мэдсэн үү? Хэрвээ тийм бол бидэнтэй сэтгэгдэл хэсгээр нууцаасаа дэлгээрэй.

12
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhbold Nyamgerel

    Enkhbold Nyamgerel

    2018/09/21 at 22:10

    Илонийг ч анзаарчаад байгаамаа ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *