Бэлэг эрхтэний үсийг хусахыг эрс хориглоно. Эмч нар үүнийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж байна

4

Орчин үеийн дэлхий ертөнц бидний амьдралыг тал бүрээр нь дүрэм тогтоож мөрдөхөд хүргэж байна, тэр ч бүү хэл хувийн ариун цэврийн хувьд ч тэр. Үүнд бэлэг эрхтэний үсийг хусах эсэх нь хүртэл хамаарч байна. Тэр хэсгийн үсийг юу ч үлдээлгүй хус гэнэ. Зарим нэг нь үүнтэй санал нийлнэ, харин зарим нь маргалдаж эсрэг байр сууриа илэрхийлэх ажээ. Энэхүү асуудал нь зөвхөн эмэгтэйчүүд ч бус эрчүүдэд ч мөн хамааралтай бололтой.

Ингээд бид энэ асуудлын учрыг олохоор шийдсэн юм. Ямар учиртай болохыг мэдэж авцгаая.

 

Бэлэг эрхтэний үсийг хусах ёстой юу?

Энэ мэт сэдэв нууц байх ёсгүй гэж бид үзэж байна, ямар нэгэн ичиж зовох зүйлгүй ярилцах хэрэгтэй. Бидний зүгээс бэлэг эрхтэний үсийг хусаж болохгүй гэж зөвлөж байгааг хүлээж авна уу. Үүнийг батлах 6 баримтыг танд бэлдлээ.

1. Загатнах

Бэлэг эрхтэний үсийг хуссаны дараа мэдрэгдэх таагүй мэдрэмжийг давж гарах хэрэгтэй болохыг юуны түрүүнд хэлье. Тэвчихийн аргагүйгээр загатнах, энэ мэдрэмжийг яаж ч дарж чадахгүй. Үгүй ээ, үсээ хуссаны дараа хийсэн хөдөлмөрөө хараад баясна: арьс нь зөөлөрч ямар гоёмсог харагдаж байна вэ? Хэд хоногийн дараанаас харин маш их загатнаж эхэлнэ. Та зориг гарган тэвчээд л, яагаад гэвэл энэ загатнааг юу ч дарж чадахгүй. Энэ мэдрэмжийг санаад дахин хусах хэрэг байна уу гэдгийг бодоорой.

 

2. Дур татах байдал

Байгаль дэлхий биднийг ямар байх ёстой тэрүүгээр нь л бүтээсэн. Бүх зүйл өөрийн гэсэн үүрэгтэй. Бэлэг эрхтэн мөн л суга шиг хөлөрнө. Энэ хэсгийн хөлс ялгаруулалт нь сексийн үед эсрэг хүйстний дур сонирхлыг татах феромон ялгаруулахад нөлөөлдөг. Тэгэхээр үсээ хусах нь төдийлөн сайн зүйлд хүргэхгүй нь.

Насанд хүрэгчдийн кинон дээр үсээ юу ч үгүй хуссан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд гардаг – энэ бол киногоо л сонирхолтой болгох гэсэн арга. Амьдрал дээр бол бэлэг эрхтэнээрээ өтгөн үстэй эсрэг хүйстнээ илүү сонирхож байгааг судалгаагаар тогтоожээ.

 

3. Таагүй үр дагавар

Бэлэг эрхтэний арьс маш эмзэг, онцгой арчилгаа шаарддаг. Сахлын хутга явсан хэсэг цочрох эсвэл чанар муутай тосноос болж харшлах зэрэг нь таагүй мэдрэмж үүсгэнэ. Мөн үсээ хусаж байхдаа арьсаа зүсэж ч болзошгүй – энэ нь халдвар авах аюулд хүргэнэ. Энэ бүхэн бэлэг эрхтэний үсийг хусахгүй байх бас нэгэн шалтгаан болж байгаа юм.

 

4. Зардал

Нэгэнт л гоо сайхандаа анхаарал тавьж байгаа гэж үзэх тул чанартай арчилгаа авахыг хүснэ. Өөрөөр хэлбэл  нэмэлт зардалд хүргэнэ. Мэдээж та өөртөө их мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол хамаа байж уу. Гэхдээ л үсээ хусахгүй байх нэг шалтгаан мөнөөс мөн.

 

5. Халдварт өвчин

Бэлэг эрхтэний үс нь халдварт өвчин тусахаас хамгаалдаг. Өөрөөр хэлбэл энэ хэсгийн үс нь бэлгийн ажил хийж байхад ямар нэгэн халдвар авахаас хамгаалах хамгаалалт болж өгдөг байна. Тиймээс тэр хамгаалалтыг ул мөргүй арилгах ямар ч шаардлага байхгүй.

 

6. Хувьсал

Байгаль эх тэнд үс байх ёстой гээд л үстэй бүтээсэн байгаа. Гадны халдвараас хамгаална – яг л хуяг шиг. Үсэрхэг бэлэг эрхтэн – хувьслын бэлэг юм.

Эцсийн бүлэгт таны л шийдэх хэрэг: хусах уу, үгүй юу. Бид баримтуудыг тоочлоо, хэнд ч ойлгомжтой гэж бодож байна. Байгаль эхээс заяасан тэр чигээр нь үлдээнэ гэж найдаж байгаа шүү эсвэл үс хусахаас өөр аргаар үсийг багасгаж болно.

Та бэлэг эрхтэний үсийг хусахыг юу гэж бодож байна вэ? Таны хувьд орчин үеийн амьдралын стандарт уу эсвэл бие махбодийн зайлшгүй шаардлага бий болсон юм уу? Үзэл бодлоо бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

91
ГоёГоё
43
ТэнэглэлТэнэглэл
34
БахархмаарБахархмаар
34
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
22
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
19
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Иргэн

    2019/10/12 at 19:05

    Хүн хүний онцлогоос болно. Өдөр бүр дотуур хувцасаа сольж бэлэг эрхтнээс угааж байх хэрэгтэй. Ялангуяа эрчүүд шивтэр заар үнэртүүлээд заваан гэж…Эхчүлд анхаар:
    1. Шээж дуусаад 00 цаас 1 дөрвөлжин авч дундуур нь нугалаад шодойн урд хэсэг арьс шодойн толгойн үзүүр завсарт үлдсэн шээсээ шингээж арчиж байх хэрэгтэй.
    2. Шээснийхээ дараа гараа заавал угааж байх.
    3. Өдөр бүр дотуур хувцасаа сольж шодой бэлэг эрхтэнээ угааж байх.
    4. Эхнэр найз охинтойгоо бэлгийг харилцаанд орохын өмнө угаалга хийж занших. Эрчүүдийн бохир заваан байдлаас болж эмэгтэйчүүд хэчнээн цэвэр байсан ч хичээл зүтгэл нь талаар болдог.

  2. Зочин

    2024/01/22 at 12:58

    Хэрэв үсээ хусаад загатнаад байвал буцаад үс нь ургадаг уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *