Энэтхэг бүсгүй сахлаа хусахгүй байх шийдвэр гаргасны улмаас нөхөр нь түүнээс салжээ

0

Мандип Каур хэмээх нэгэн Энэтхэг бүсгүй сахлаа хусахаа болих шийдвэр гаргасан нь гэрлэлтээ цуцлуулж, бусдад адлагдах шалтгаан болжээ. Гэсэн ч тэрээр нийгмийн чиг хандлагыг дагахаас татгалзаж, өөрийнхөөрөө байх замыг сонгожээ.

Сахлаа ургуулж эхэлж байгаа эхнэрээ тэвчилгүй нөхөр нь салжээ

© Mandeep Kaur khalsa / YouTube

Өмнө нь тэрээр эгэл жирийн эмэгтэйн амьдралаар амьдарч байсан ч сүүлийн хэдэн жил нүүрэнд нь эрчүүдтэй ижил сахал ургаж эхэлж байгааг анзаарах болжээ. Улмаар сахлаа хусахаа болих үед эр нөхөр нь түүний гадаад төрхийг тэвчихээ больсон тул гэрлэлтээ цуцлуулсан аж. Ийнхүү биед нь гарсан гэнэтийн өөрчлөлт түүний амьдралыг орвонгоор нь өөрчилжээ.

 

Амьдрал нь бүтэлгүйтсэн ч тэрээр бууж өгөөгүй

© Rangla tv / YouTube

Амьдрал нь ийнхүү бүтэлгүйтсэнд Мандип Каур өөрийгөө буруутгаж, сахлаа өдөр бүр хусдаг болсон ч төд удалгүй тэрээр бусдад сайхан харагдахын тулд өөрийгөө өөрчлөх бус өөрөө өөрийнхөөрөө байхыг илүүд үзэх болсноор сахлаа ургуулж эхэлжээ.

 

Өөрийн жинхэнэ төрхийг олсон нь

© Mandeep Kaur khalsa / YouTube

Тэрээр өдгөө хууз сахал тавьж, гивлүүр алчуур зүүж шинэ хэв маягийг бий болгоод зогсохгүй эрчүүдийн нэгэн адил мотоцикл унах болжээ. Тосгондоо ах нарын хамтаар фермийн ажил эрхэлж буй түүнийг хүмүүс гаднаас нь хараад эрэгтэй хүн гэж андуурах нь ч бий.

 

Эмэгтэй хүнд яагаад сахал ургадаг вэ?

© Rangla tv / YouTube

Эмэгтэй хүний эрүү, шанаа, хүзүү хэсэгт бараан өнгийн үс, сахал ургах үзэгдлийг шинжлэх ухаанд хисутизм хэмээн нэрлэдэг. Ихэвчлэн андроген дааврын өөрчлөлтийн улмаас үүсдэг энэ эмгэг нь цөөн тохиолдолд эмийн буруу хэрэглээнээс үүддэг аж. Энэ эмгэгийг эмчлэх хэд хэдэн арга ч байдаг ажээ.

 

Өөртэйгөө ижил асуудалтай нүүр тулгарсан олон эмэгтэйчүүдэд тэр үлгэр дуурайлал болж байна

© Mandeep Kaur khalsa / YouTube

Мандип Каур хэдийгээр олны анхаарлын төвд орж, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах ажлыг хийж байгаа ч түүнийг буруутгах, шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсаар байгаа юм. Гэвч тэдгээр бүх хүндрэлтэй зүйлсийг тэрээр ардаа орхин өөрөө өөрийнхөөрөө байхын сайхан, өөрийн сэтгэл зүйг эрүүл байлгахын ач тусыг өөрийн биеэр бусдад харуулж, ижил төрлийн эрүүл мэндийн асуудалтай эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болжээ.

25
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *